"БАГШ- БИЕИЙН ТАМИРЫН БОЛОВСРОЛ" БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн элсэгчид тавигдах шаардлага

БСШУС-ийн Сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А 195 “Их дээд сургууль, Коллежийн хичээл сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” хуулиудад заасны дагуу элсэгчдэд шаардлага тавина.Түүнчлэн “Аварга” сургуулийн ерөнхий захирлын тушаалын дагуу тус хөтөлбөрийн элсэгч нь  бүрэн дунд боловсрол, түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 410-аас доошгүй оноо авсан. Багш, биеийн тамирын боловсрол хөтөлбөрт сурах хүсэл, сонирхолтой аль ч улсын иргэн байж болно. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг, амжилтаа ахиулах, дээд боловсрол эзэмших эрмэлзэлтэй, спортод дуртай элсэгч байна.

 

Хөтөлбөрийн багшид тавигдах шаардлага

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2020 оны 05-р сарын 29 ны А-270 дугаар тушаалд заасан “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшид тавигдах шаардлага”-ын 2.1-ээс 2.7.8-д зааснаар тодорхойлно.

 

Багш, биеийн тамирын боловсрол хөтөлбөр нь дараах зорилго, зорилтыг тавьж 4 жилийн хугацаатай Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна. Үүнд:

 

  1. Өнөөдөр хэрэгжиж буй хөтөлбөр нь 70 гаруй жилийн түүхтэй МУБИС-ийн (УБДС) боловсруулсан сургалтын хөтөлбөр дээр тулгуурлан үйл ажиллагааныхаа түүхэн 20 жилийн хугацаанд нийгэм- хөдөлмөрийн зах зээл, оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг бодитоор хангаж, БТСпортын болон бусад салбарт 1800 гаруй дээд боловсролтой мэргэжилтэнг бэлтгэн мэргэжил боловсрол эзэмшүүлсэн, үе үеийн эрдэмтэн багш нарын мэдлэг оюуныг шингээж бий болсон илүү боловсронгуй баяжсан хөтөлбөр болно. Гурван тулгуурт суурьтай, элсэгчдийн эрүүл аюулгүй байдлыг хангасан, тэдний бодит түвшнийг шат дараатай ахиулж чадахуйц, хүрэх үр дүн нь тодорхой байхаар цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

 

  1. БТС-ын багш мэргэжилтэй бакалаврын боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн 120 багц цагийн багтаамж бүхий сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан ерөнхий эрдмийн, мэргэжлийн суурь ба мэргэшүүлэх хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном сурах бичгийн жагсаалтыг тодорхойлон заасан шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Суралцах орчинг сайжруулахын тулд Олимпийн, Мэргэжлийн онолын, Анатоми физиологийн, Хөдөлгөөн засалчийн, Интернэтийн, Мэдээллийн технологи, мэдээллийн системийн танхимуудыг тохижуулан хичээллэж байна.

Хөтөлбөрийн  зорилго, зорилтууд

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого   2014-2024

Алсын хараа, эрхэм зорилго

“Багш-биеийн тамирын боловсрол” хөтөлбөрийн зорилго, зорилтууд

1.1 Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.

Аварга сургуулийн алсын хараа Цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэдэг сургууль.

 

Сургуулийн эрхэм зорилго, алсын хараанд нийцсэн ёс зүйтэй, эрүүл чийрэг бие бялдартай /цогц чадамжтай/ хөдөлмөрч бакалавр зэрэгтэй багш бэлтгэхэд оршино.

 

1.2 Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүрийн авъяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино.

Эрхэм зорилго, зорилтууд:

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, манай нийгмийн шаардлагад нийцсэн өрсөлдөх хөрвөх чадвартай, цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэдэг үндэсний хэмжээний спортын салбарын тэргүүлэх сургууль байхад оршино.

 

 

1.            Мэргэжлээрээ ажиллах явцдаа хичээл заах арга зүй, ур чадварыг бүрэн эзэмшсэн хөтөлбөр төлөвлөгөөг стандартын дагуу боловсруулдаг нийтийн спортын арга хэмжээг зохион байгуулах чадвартай байх, тал бүрийн мэдээ мэдээлэлтэй ажиллаж мэдлэг бүтээх,

2.            Бие  хүний зөв төлөвшил, харилцаа хандлага, ёс зүйтэй, үндэсний соёлын өвийг тээгч, спортын тодорхой төрлөөр гүнзгийрэн суралцсан мэргэжилтэн бэлтгэх

3.            Өөрийн санаа бодлоо зөв илэрхийлдэг, хамтран  ажиллах арга барилд суралцсан,  судлан шинжлэх арга зүйг эзэмших чадвартай мэргэжилтэн бэлтгэх

4.            Шинийг эрэлхийлж суралцагчдын нас, бие, сэтгэл зүйн онцлогт тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагааг төлөвлөж, удирдан хэрэгжүүлэгч мэргэжилтэн бэлтгэх

 

 

 

Багш биеийн тамирын боловсрол хөтөлбөрөөр төгсөгчийн ерөнхий загвар

 

Ерөнхий загвар

 

СУДЛААЧ

 

СУРГАГЧ

 

ХӨГЖҮҮЛЭГЧ

 

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ СУРТАЛЧЛАГЧ

 

 

 

 

Шинжүүд

Биеийн тамирын салбарт шинэ санааг эрэлхийлэгч

Суралцагчийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох

Биеийн тамир, спортын салбарт мэргэжлийн шинэ санаа шийдэл гаргагч

Биеийн тамир, спортын талаар мэдлэг түгээгч

Тулгамдсан асуудалд  шинжлэх ухаанчаар хандах

Ганцаарчилсан арга зүйг  боловсруулах

Багаар ажиллаж, бусдад зааж сургах

Эрүүл амьдрах дадал төлөвшлийн чиглүүлэгч

Шинжлэх ухааны ололт дэвшлийг шуурхай ашиглах

Ерөнхий ба мэргэжлийн  сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх

Олон улсад туршлага түгээгч

Спортын хэрэгсэл, хэрэглэлийн аюулгүй байдалд  стандарт шаардлага тавигч

Цахим орчинд ажиллах

 

 

 

 

 

Тус хөтөлбөрөөр суралцаж төгссөнөөр дараах чадваруудыг эзэмшинэ

  1. Салбар чиглэлийн мэдлэг, сэтгэлгээ (Iearning to khow)
    • Сэтгэл зүйн онцлогийг тодорхойлох
    • Хүний биеийн анатоми, физиологийн суурь мэдлэг
    • Биеийн тамирын хичээлийн стандартын мэдлэг
    • Биеийн тамирын хичээлийн агуулгын хүрээ
    • Сургалтын жилийн төлөвлөгөө боловсруулах
    • Хичээл бүрийн бүлэг сэдэв боловсруулах
    • Нэгж хичээлийг хийж гүйцэтгэх
    • Ээлжит хичээлийг боловсруулах
    • Суралцагчдын бие бялдрын онцлогийн талаарх мэдлэг
    • Зорилго тавих түүнд хүрэх арга замаа сонгох
    • Өөрийгөө хөгжүүлэх ур чадвараа дээшлүүлэх эрмэлзлэлтэй

 

  1. Хувь хүний мэргэжлийн ур чадварууд онцлог (Iearning to be)
    • Хичээлийг танин мэдэх хөгжүүлэх
    • Ажлаа төлөвлөх
    • Хувь хүний ёс зүйг дээдлэх
    • Хичээлийг системтэйгээр төлөвлөх
    • Үнэлэн дүгнэх
    • Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх
    • Хэрэгцээтэй мэдээлэл цуглуулах, хэрэглэх, үнэлэх
    • Хүүхдийн хөдөлгөөний чадварыг хөгжүүлэх
    • Суралцагчдын нас, бие, сэтгэхүйн онцлогийг оношлох
    • Заах арга барилаа оновчтой сонгох
    • Сургалтын шинэ технологийг ашиглах

 

  1. Хувь хүний хоорондын харилцааны чадвар (Iearning to together)
    • Мэргэжлийн харилцааны ур чадвартай
    • Зохион байгуулах
    • Багаар ажиллах
    • Хамтач нийтэч зан чанартай
    • Бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсдог
    • Гадаад хэлээр харилцах чадвар
    • Компьютер мэдээлэлийн технологи
    • Сонсох чадвартай

 

  1. Байгууллага, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас хамаарсан инновацийн үйл ажиллагааны хувьд аливаа системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх, CDIO чадварууд (Iearning to do):
    • Мэргэжлийн холбогдолтой зүйлсийг судлан шинжлэх, практикт ашиглах
    • Ур чадвараараа манлайлагч, удирдах
    • Мэргэжлийн ур чадвараа үр дүнтэй ашиглах
    • Суралцагчийн хэрэгцээ шаардлагыг үнэлэн, үйл ажиллагаагаа төлөвлөж, шийдвэрлэх
    • Шинийг эрэлхийлэгч, санаачлагч
    • Хувь хүн болон нийгмийн өмнө  өндөр хариуцлагатай байх