Хөтөлбөрийн элсэгчид тавигдах шаардлага
БСШУС-ны 2019.04.21 А/195 тоот тушаал, мөн “Аварга” дээд сургуулийн ерөнхий захирлын тушаалын дагуу Багш-сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрийн элсэгч нь бүрэн дунд боловсрол, түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 410-ээс багагүй оноо авсан байна. Багш-сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрт сурах хүсэл, сонирхолтой аль ч улсын иргэн байж болно. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг, амжилтаа ахиулах, дээд боловсрол эзэмших эрмэлзэлтэй, хүүхдэд хайртай элсэгч байна.
Хөтөлбөрийн багшид тавигдах шаардлага
Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2020 оны 05-р сарын 29 ны А-270 дугаар тушаалд заасан “Дээд боловсролын сургалтынбайгууллагын багшид тавигдах шаардлага”-ын 2.1-ээс 2.7.8-д зааснаар тодорхойлно.
Багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөр нь дараах зорилго, зорилтыг тавьж 4 жилийн хугацаатай Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна. Үүнд:
Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 2014-2024 |
Алсын хараа, эрхэм зорилго |
Багш сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн зорилго, зорилтууд |
1.1 Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ. |
Аварга сургуулийн алсын хараа Цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэдэг сургууль.
|
Багшлахуйн ухаанд суурилсан онолын мэдлэг болон практик ажлын дадлага сайн эзэмшсэн, мэргэжлээ байнга дээшлүүлэх сонирхол, эрмэлзэлтэй, суралцагчидтай харилцах арга барилыг эзэмшсэн, цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд оршино. |
1.2 Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүрийн авъяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино. |
Эрхэм зорилго, зорилтууд: Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, манай нийгмийн шаардлагад нийцсэн өрсөлдөх хөрвөх чадвартай, цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэдэг үндэсний хэмжээний спортын салбарын тэргүүлэх сургууль байхад оршино.
|
1. Эзэмшсэн мэдлэгээ ашиглан төрөл бүрийн эх сурвалжтай ажиллах замаар мэдлэг бүтээх 2. Хувь хүний эерэг төлөвшил, харилцаа хандлага, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх 3. Багаар ажиллах, харилцах, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, судлан шинжлэх арга зүйг эзэмших чадвартай мэргэжилтэн бэлтгэх 4. Суралцагчдын нас, бие, сэтгэл зүйн онцлогт тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагаагаа төлөвлөж, удирдан хэрэгжүүлэгч мэргэжилтэн бэлтгэх |
Хөтөлбөр төгсөгчийн ерөнхий загвар
Ерөнхий загвар |
Халамжлагч |
Хөгжүүлэгч |
Бүтээлч |
Судлаач |
Шинжүүд |
Хүүхдэд хайртай |
Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлогч |
Мэргэжлийн шинэ санаа шийдэл гаргагч |
Шинжлэх ухаанчаар судлах |
Хүүхдийн шаардлагат хэрэгцээг мэдэрдэг |
Ганцаарчилсан хөтөлбөр боловсруулдаг |
Санаагаа хуваалцагч |
Шинжлэх ухааны ололт дэвшлийг шуурхай ашиглах, эрэлхийлэх |
|
Хүүхдийн хэрэгслийн аюулгүй байдалд стандарт шаардлага тавигч |
Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг тодорхойлдог |
Гарын доорх материалаар бүтээл хийдэг |
Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх эрмэлзэлтэй |
|
Сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлдэг |
Хүүхдийн асран хамгаалагчтай дотно харилцагч, хамтрагч |
Хүүхдийн сонирхол хэрэгцээг харгалздаг |
Цахим орчинд ажиллах |
Тус хөтөлбөрөөр суралцаж төгссөнөөр дараах чадваруудыг эзэмшинэ
4 жил
Монгол хэл, Нийгэм судлал,
Хичээлийн аль нэг дээр 440 ба түүнээс дээш,
Бүрэн дунд болон түүнээс дээш