Аварга дээд сургуулийн Үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

0
631

Аварга дээд сургуулийн Үндэсний бөхийн сургуулийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн барилдаан 2019 оны 12 сарын 6-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн барилдааныг Б.Адъяахүү багштай 4г ангийн нэрэмжит болгон зохион байгууллаа.

Уг барилдааны түрүү бөхөөр 4г ангийн оюутан Ч.Алтангэрэл /аймгийн харцага/

Үзүүрлэсэн 3а ангийн оюутан Б.Баянсүх /сумын заан/

Их шөвөгт 3в ангийн оюутан Ц.Лувсан-Адъяа /сумын заан/

Их шөвөгт 3а ангийн оюутан И.Баатарчулуун /аймгийн начин/

Дунд шөвөгт 4г ангийн оюутан Э.Бат-Эрдэнэ /аймгийн начин/

Дунд шөвөгт 4г ангийн оюутан Б.Энхбаяр /сумын заан/

Уран барилдаанч бөхөөр 3в ангийн оюутан Ц.Лувсан-Адъяа /сумын заан/

Уран гараа, дэвээтэй бөхөөр 3а ангийн оюутан М.Сумъяабазар /сумын начин/ нар шалгарлаа. Спортын өндөр их амжилтыг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу