Аварга дээд сургуулийн 2014 оны төгсөгч М.Баярмаа Дэлхийн тулааны их наадмын АВАРГА боллоо

0
1190

Аварга дээд сургуулийн 2014  оны төгсөгч М.Баярмаа Дэлхийн тулааны их наадмын АВАРГА боллоо.

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо нь Японы холимог тулааны “Deep” холбоотой хамтран “MGL-1 fighting championship” 7 vs 7 тулааныг 9 сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо.

Монголын шилдэг долоон тулаанч Японы шилдэг долоон тулаанчтай халз тулалдах энэхүү тэмцээнд өндөр чансаатай тамирчид болох Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр болон саяхан Дэлхийн тулааны их наадмын жюү жицүгийн fighting төрөлд алтан медаль, newaza төрөлд хүрэл медаль хүртсэн манай сургуулийн төгсөгч М.Баярмаа нар оролцоно.

Баярмаадаа сургууль хамт олны зүгээс баяр хүргэж улам өндөр амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу