Ардын багш цол, тэмдгээр шагнагдлаа.

0
244

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон шилдэг тамирчинг бэлтгэн төрүүлж, бүх нийтийн биеийн тамирын спортод оруулсан хувь нэмрийг нь үнэлж, МУГТ, Аварга дээд сургуулийн зөвлөх багш Хангайн Намширт Ардын багш цол, тэмдгээр хүртээв.

Тэрээр “Ийм сайхан шагнал авсандаа туйлын баяртай байна. Хариуд нь юу бүтээж өгдөг юм билээ гэж айж байна. Хүнд заагаагүй аргаа л залуу бөхчүүддээ зааж сургах юмсан гэж бодож байна. Залуу байхдаа Биеийн тамирын цех гэж байгуулж биеийн тамирын бүх төрлийн хэрэглэл материалыг хаягдлыг дахин боловсруулж, үйлдвэрлэж, монголын тамирчдыг бэлтгэж байсан. Тэр үед ажиллаж байсан хамт олондоо талархал илэрхийлэе” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Үе үеийн чөлөөт бөхийн алдартнуудыг амжилтад хөтөлсөн Х.Намшир багшийн шавь нар дотор Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчид, тив дэлхийн аваргууд олон бий.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч анх Х.Намшир багшид шавь орж байжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан эрхмүүдэд халуун баяр хүргэх үеэрээ Х.Намшир багшийг “..Бас миний анх багш” хэмээсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу