“Багш-биеийн тамирын боловсрол” мэргэжлээр оюутан элсүүлэх хөтөлбөр

0
511

“Аварга” сургууль нь анх Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ болон түүний хамтран зүтгэгчдийн үүсгэл санаачилгаар 1999 онд түүхийн хуудсаа нээсэн.

ХХ зууны манлайчуудыг, Олимпын анхны аварга, хос медальтанг, тив, дэлхийн аваргуудыг, Монголын анхдагчуудыг төрүүлсэн, гурван удаа магадлан итгэмжлэгдсэн, аттестатчилагдсан, ХИДСХ-ны шилдэг сургууль болж гурван түвшинд (ахлах сургууль, бакалавр, магистр) сургалт явуулж байгаа цогцолбор сургууль юм.

Түүхэн 22 жилийн хугацаанд эх орондоо биеийн тамир, эрүүл мэндийн дээд боловсролтой бакалавр цолтой мэргэжилтэн 2000 гаруй, магистр цолтой эрдэмтэн 80 орчим, бүрэн дунд боловсролтон 1200 гаруйг тус тус бэлтгэн гаргасан бөгөөд манай төгсөгчид амжилттай ажиллаж зарим нь үргэлжлүүлэн суралцаж байна.

Хөгжиж зөв төлөвшсөн Монгол хүн – Монголын БАЯЛАГ, Монголын БАХАРХАЛ мөн.
Боловсролын салбарт тасралтгүй 22 жил үйл ажиллагаагаа явуулж буй #АВАРГА сургууль 3-н шатны сургалтандаа элсэлтээ авч эхэллээ.
/Бүрэн дунд боловсрол 10-12 дугаар анги, Бакалавр, Магистр/
Дэлгэрэнгүй мэдээллийг 99039320, 99147481 утаснаас лавлана уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу