Дүүргийн 2015 оны ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах волейболын тэмцээн болж өнгөрлөө

0
94

Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Д.Даваасамбуу багшийн нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг 2015 оны 01дүгээр 31-нээс 02 дүгээр сарын 01-ны өдрүүдэд дүүргийн Спортын ордонд зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн 12 сургуулийн эрэгтэй,эмэгтэй 24 багийн 290 гаруй тамирчид, 12 дасгалжуулагч, 6 шүүгч тэмцээнийг шүүж амжилттай зохион байгууллаа.

Эрэгтэй баг тамирчид:
Тэмцээний нэгдүгээр байрыг С.Баянмөнх дасгалжуулагчтай Аварга дунд сургуулийн эрэгтэй баг тамирчид, хоёрдугаар байранд В.Лхагвасүрэн дасгалжуулагчтай 34-р сургуулийн эрэгтэй баг тамирчид,гуравдугаар байрыг Б.Адьяасүрэн дасгажуулагчтай Хүнсний коллежийн эрэгтэй баг тамирчид тус тус  эзэллээ.

Эмэгтэй баг тамирчид:
Тэмцээний нэгдүгээр байрыг Э.Батсайхан дасгалжуулагчтай Орчлон сургуулийн эмэгтэй баг тамирчид, хоёрдугаар байранд С.Баянмөнх дасгалжуулагчтай Аварга дунд сургуулийн эмэгтэй баг тамирчид,гуравдугаар байранд Э.Баярмаа дасгалжуулагчтай 7-р сургуулийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Байгууллагын дүнгээр:

Нэгдүгээр байрыг С.Баянмөнх дасгалжуулагчтай Аварга дунд сургууль

Хоёрдугаар байрыг Э.Батсайхан дасгалжуулагчтай Орчлон дунд сургууль

Гуравдугаар байрыг Н.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай 15-р дунд сургууль тус сут эзлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу