ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ 9-р сарын 21-нээс хичээллүүлэхээр боллоо

0
32

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр их, дээд сургуулиудыг есдүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ.

Ц.Ганзориг:

Хил дотроо Ковид-19-ийг алдаагүй байгааг үндэслээд урлаг спорт, худалдаа үйлчилгээ, бүх шатны сургалтын үйл ажиллагааг хэвийн горим буюу та бидний амьдрал халдвараас өмнө байснаар явуулах шийдвэр гаргалаа. 9 дүгээр сарын 16-наас эхлээд урлаг спорт, олон нийтийг хамарсан арга хэмжээнүүд, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын цагийн хязгаарлалтад орсон байсныг хэвийн горимд шилжүүлж ажиллуулахаар боллоо. Есдүгээр сарын 21-нээс эхлээд  бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулиуд хэвийн горимоор хичээллэнэ. Их дээд сургуулиудыг 10-р сарын 4 гэж тооцоолж байсан бол 9 дүгээр сарын 21 буюу ирэх долоо хоногоос эхлээд хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргалаа.” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу