Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд ажиллахаар Арабыг зорилоо

0
1281

Шатрын спортын их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд ажиллахаар өнөөдөр эх орноосоо мордож байна. Тэрээр Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотыг зорилоо. Их мастер А.Энхтуул Азийн шатрын холбоонд зохион байгуулагчаар ажиллахаас гадна өсвөрийн тамирчдын дасгалжуулагчаар ажиллах юм. Их мастер А.Энхтуулыг Азийн шатрын холбооноос ажиллах хүсэлт тавин урьжээ.

Энэ томоохон байгууллагад ажиллахад гадаад хэлний мэдлэг өндөр байх шаардлагатайгаас гадна хэд хэдэн шалгуурыг тавьдаг ажээ. Тэрээр эхний ээлжинд Азийн шатрын холбоонд 1 жилийн хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ.

А.Алт

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу