Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

0
141

Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн тав,  арванхоёрдугаар сард олгодог уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг арваннэгдүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна.

Тэтгэлгийн журамтай танилцана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг татах бол энд дарна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу