ГАНДБОЛЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН 2019 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО

0
298

Гандболын насанд хүрэгчдийн 2019 оны аварга шалгаруулах Гандболын тэмцээн Улаанбаатар хотноо “Мон-Алтиус” ДС-ийн спорт зааланд 12-р сарын 12-13 нд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 8 байгууллагын эрэгтэй 11, эмэгтэй 8 багийн 220 гаруй тамирчид оролцож ур чадвараа сорин өрсөлдлөө.

Эрэгтэй багуудаас 1-р байрт Т.Цэнд дасгалжуулагчтай, Л.Амартүвшин ахлагчтай “Аварга” ДС-ийн баг, 2-р байрт Т.Жавхлантөгс дасгалжуулагчтай Д.Бадрал ахлагчтай “Андууд” баг, 3-р байрт Т.Цэнд дасгалжуулагчтай, Т.Амармэнд ахлагчтай “Голомт банк” багууд эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Монголын Гандболын холбоо шилдэг тоглогчидоо шалгаруулж тусгай шагналаар шагналаа. Үүнд:
Шилдэг хаалгачаар АШУҮИС-ийн Б.Лхагвадулам, Аварга ДС-ийн Л.Лхагвазориг нар, шилдэг довтлогчоор ҮБТДС-ийн Б.Ганцэцэг, Голомт банкны Б.Баяржаргал нар, шилдэг уран тоглогчоор “Мон-Алтиус” ДС-ийн Н.Сувд-Эрдэнэ, Андууд багийн Д.Эрдэнэ-Очир, шилдэг дасгалжуулагчаар Аварга ДС-ийн багш Т.Цэнд, шилдэг шүүгчээр МГХ-ний шүүгч П.Алтансоёмбо нар шилдгүүдээр тодорсон юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу