Спорт, явган аялалын тэмцээн болно.

0
45

III дамжааны “Хээрийн дадлага” хичээл, Аварга дээд сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн спорт, явган аялалын  аварга шалгаруулах тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 16-17-ний өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Хар усан тохой” гэсэн маршрутын дагуу зохион байгуулагдана. Уулын оргил булаалдах, газрын зургийн тэмцээн, ”Нуувч” илрүүлэх оринтерийн тэмцээн, адалт явдалт буухиа, багийн ахлагчдын гэсэн 5 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаа гарган өрсөлдөх юм.

I, II, III байр эзлүүлж алт, мөнгө, хүрэл медаль, “Шилдэг эрэгтэй аялагч оюутан”, “Шилдэг эмэгтэй аялагч оюутан”, “Шилдэг аялагч багш” шалгаруулна.

Тэмцээнд оролцох баг, тамирчдад амжилт хүсье.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу