Сургуулийн бүтэц

  1. Б.Цэдэв – Удирдах зөвлөлийн дарга, МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан
  2. С.Хүрэлбаатар – Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Боловсролын тэргүүний ажилтан, Хурандаа

Гишүүд:

  1. “Аварга” ДС-ийг үүсгэн байгуулагч
  2. “Аварга” ДС-ийн ерөнхий захирал
  3. МҮОХ-ны дэд ерөнхийлөгч
  4. “Аварга” ДС-ийн хөрөнгө оруулагчын бизнесийн төлөөлөгч
  5. Оюутны төлөөлөгч
  6. “Аварга” ДС-ийн багш нарын төлөөлөгч
  7. Тус сургуулийн төгсөгчийн төлөөлөгч
  1. “Аварга” ДС-ийн ерөнхий захирал
  2. “Аварга” ДС-ийн тэргүүн дэд захирал
  3. Сургалтын албаны дарга
  4. “Аварга” дунд сургуулийн захирал
  5. Спорт Сургалт Судлалын Тэнхимийн эрхлэгч
  6. Ерөнхий Онолын Тэнхимийн эрхлэгч
  7. Бөхийн Сургалт Судлалын тэнхимийн эрхлэгч
  8. Аж ахуйн менежер
  9. Нягтлан бодогч
  10. Сургалтын албаны зохицуулагч
  1. Г.Сүхбат – Анагаах ухааны доктор, профессор, ОУШУА-ын академич “Аварга” ДС-ийн тэргүүн дэд захирал, эрдмийн зөвлөийн дарга
  2. Б.Болормаа – Эрдмийн зөвлөлийн орлогч дарга, дэд профессор, Боловсрол судлалын магистр
  3. 3.Б.Эрдэнэчимэг – Эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд проф, Боловсрол судлалын магистр

Гишүүд:

  1. М.Амбага – УАУС, Эм зүйн “Монос” дээд сургуулийн зөвлөх багш, ШУ-ны доктор, Профессор
  2. Д.Загдсүрэн – МҮОХ, МҮОА-ийн ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор, профессор, Тус сургуулийн улсын шалгалтын комиссийн дарга.
  3. Д.Ганбат – МУБИС-ийн БТС-ийн багш, доктор, профессор, тус сургуулийн цагийн багш.
  4. П.Дагвасүрэн – “Аварга” ДС-ийн зөвлөх багш, АУ-ны доктор, дэд Профессор, МУ-ын арслан
  5. Г.Пүрэв-Очир – Боловсрол судлалын доктор
  6. Б.Цогтбаатар – ШУА-ийн Архелогийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Түүхийн ухааны доктор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан
  7. Ц.Дамдин – МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, дэд профессор, Аварга сургуулийг үүсгэн байгуулагч
  8. Ю.Гандолгор – БССТ багш ОУХМ ,Доктор
  9. А.Элбэг – Дунд сургуулийн захирал, Дэд профессор, Боловсрол судлалын магистр
  10. Б. Эрдэнэчимэг – Сургалтын албаны дарга дэд профессор, Боловсрол судлалын магистр
  11. Б.Адъяахүү – Бөхийн Сургалт Судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор, боловсрол Судлалын магистр
  12. Б.Энхамгалан – Ерөнхий онолын тэнхимийн эрхлэгч, Боловсролын ухааны магистр
  13. Г.Ундрах – Спорт Сургалт Судлалын тэнхмийн эрхлэгч, Боловсрол судлалын магистр

Сургалтын алба нь 1999 онд анх байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш хичээл сургалт, хүмүүжлийн болон дадлагын бүхий л үйл ажиллагааг төлөвлөж хамтран ажиллаж, хяналт тавьж ирлээ. Өнөөдөр сургалтын алба нь сургалтын албаны дарга, зохицуулагч, зөвлөх багш нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд бичиг хэрэг, архивийн ажилтан, дотоод хяналт мониторинг хариуцсан мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, номын санч, сургуулийн эмч, санхүү аж ахуйн алба нартай ажил төрлөө нягт уялдуулан ажиллаж байна. Энэ хугацаанд гурван удаа сургуулийн шилдэг нэгжээр шалгарсан байна. Сургалтын албанд үе үеийн боловсролын салбарын шилдэг багш, ажилтнууд ажиллаж ирсэн.

Сургалтын алба нь залуу үеийг сургаж, хүмүүжүүлэх, багш, дасгалжуулагч бэлтэх, сургалтын технологийг боловсронгуй болгох, хичээллэх орчин, материаллаг баазыг сайжруулан бэхжүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ. Ингэж ажиллахдаа ижил төстэй Их, Дээд сургуулиуд болон, Дүүргийн мэргэжлийн хяналтын газар, Сургалтын төрийн сан, Боловсрол шинжлэх ухааны яам, Соёл, Спорт аялал жуулчлалын яам зэрэг дээд байгууллагуудтай нягт хамтран ажиллаж бодлого чиглэлийг нь тусган хэрэгжүүлж ажилласан. Сургалтын алба нь хичээл бүрийн хөтөлбөр болон багш, оюутны гарын авлагыг тохимол болгон хэвлүүлж олны хүртээл болгодог ба жил бүрээр хийх ажлын төлөвлөгөө тайланг батлан хэрэгжүүлж ажилладаг.

sa

Сургалтын албаны даргаар:
01. Дэд профессор Л.Дорж (1999)
02. ОУХМ Ч.Энхтүвшин (2001-2001)
03. МУБТА, магистр С.Хүрэлбаатар (2001-2002)
04. Докторант А.Элбэг (2002-2006)
05. Дэд профессор Б.Эрдэнэчимэг (2006 – 2008)
06. Магистр, спортын мастер Г.Энхтуяа (2008-2010)
07. Дэд профессор Б.Эрдэнэчимэг (2010 оноос)

Сургалтын албаны зохицуулагчаар:
01. Магистр Ц.Лхагвасүрэн (1999-2002)
02. Магистр З.Олонцэцэг (2002-2004)
03. Докторант А.Анхтуяа (2004-2010)
04. ОУХМ, магистр Б.Эрдэнэчимэд (2010 оноос)

Хичээлийн туслах ажилтнаар:
01. Б.Ренчин (2000)
02. н.Дашдондог (2000-2001)
03. Б.Сайнчимэг (2002-2005)
04. И.Отгонбаяр (2005-2007)
05. Н.Алтайбаатар (2007)
06. Ц.Гэрэлт-Од (2007-2008)
07. Б.Галтбаатар (2008-2009)
08. Б.Эрдэнэчимэд (2009-2010)
09. З.Мөнгөнцөгц (2010-2011)
10. Л.Дорждагва (2011-2012)

Бичиг хэргийн ажилтнаар:
01. Б.Ойгонмаа (2007-2010)
02. Магистр Ч.Гэрэлчимэг (2010 оноос) ажиллаж байна.

Тус сургуулийн санхүү, аж ахуйн алба нь 15 жилийн өмнө 1 нярав, 3 жижүүр, 1 слесарь, 2 үйлчлэгч, 1 мужаантайгаар ажиллаж эхэлсэн. Одоо нийт 20 орчим ажилтан албан хаагчтай болон өргөжин байгууллагын хөрөнгө санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, материаллаг хангамж, засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллаж байна.

saaa

Санхүү, аж ахуйн албаны захирлаар:
01. Б.Элдэв-Очир, Б.Батсуурь, Б.Цэдэв нар ажиллаж байлаа.

Нягтлан бодогчоор:
01. Я.Цэгмид (1998-1999)
02. Н.Эрдэнэцэцэг (1999-2001)
03. Н.Амгалан (2001-2003)
04. Х.Одончимэг (2003-2005)
05. Д.Батмандах (2005-2020)
06. Б.Цэрмаа (2020.10.15-с)

 

Туслах нягтлан бодогчоор:
01. Туяа (1999-2000)

Няраваар:
01. Б.Цэвэлмаа (1998 оноос)

Үндсэн хөрөнгийн няраваар:
01. Г.Фрунзе (1999 оноос хойш)

Менежерээр:
01. Батбум (1999-2001)
02. Д.Төмөрболд (2001-2004)
03. Б.Цэвэлмаа (2004 оноос)

Аж ахуйн даргаар:
01. Г.Фрунзе (2007 оноос)

Жижүүрээр:
01. З.Дамбадаржаа
02. Сэндэнпүрэв
03. Баасанхүү
04. Ж.Даваасүрэн нар ажиллаж байжээ.

Сантехникчээр:
01. Батбаяр (2000)
02. Содгэрэл (2004)
03. Энхболд (2006)
04. Ганбат (2006)
05. Ц.Уламбаяр (2012)
06. Д.Чулуунбаатар (2012)

Одоо ажиллаж байгаа бүрэлдэхүүн:
01. Нягтлан бодогч – Б.Цэрмаа
02. Аж ахуйн менежер – Б.Цэвэлмаа
03. Аж ахуйн дарга – Г.Фрунзе
04. Мужаан – Б.Жаргалсайхан
05. Жижүүр – Л.Бямбасүрэн
06. Жижүүр – Т.Батболд
07. Жижүүр – Ө.Пүрэврагчаа
08. Үйлчлэгч – Д.Лхагважав
09. Үйлчлэгч – Д.Золзаяа

dha

Монгол улсын засгийн газрын 2011 оны 11 сарын 9-ний өдрийн 311 тоот тогтоолоор, төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг баталснаар…Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.2, 8.2.1-д заасны дагуу харъяа байгууллага, аж ахуйн нэгж, өөрийн аппаратад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах, батлан мөрдүүлэхийг засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн засаг дарга нарт даалгаснаар…
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 1 сарын 2-ны өдрийн 11-346/255 тоот албан шаардлагын дагуу нийтлэг журмын 1.3-д аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон “Дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-тай байна гэснийг үндэслэн нийтлэг журмын 1.5-д зааснаар сургуулийн захирлын 2012 оны 2 сарын 6-ны өдрийн 1/16 тоот тушаалаар Ерөнхий онолын тэнхимийн эрхлэгч Я.Алтанцэцэг, Дунд сургуулийн захирал А.Элбэг, менежер Б.Цэвэлмаа нарын бүрэлдэхүүнтэй “Дотоод хяналтын комисс”-ыг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Нийтлэг журмын 3.1, 3.2, 3.3-ийг удирдлага болгон Аварга сургуулийн захирлын 2014 оны 1 сарын 8-ны өдрийн 22 тоот тушаалаар “Дотоод хяналт, мониторинг” хариуцсан мэргэжилтнээр Г.Энхтуяаг томилон ажиллуулав.

2019 оны 9-р сарын 2-ны өдрийн Б/53 тоот тушаалаар сургуулийн дотоод хяналтын албыг Дотоод хяналт, чанарын баталгаажуулалтын алба болгон өөрчилж дараах бүрэлдэхүүнтэй томилсон. Үүнд:

Даргаар: Б.Түмэннасан, Гишүүд: Аж ахуйн албаны дарга  Э.Баттөр, ЕОТ-ийн улс төр судлалын багш Х.Отгонтуул, БССТ-ийн Үндэсний бөхийн багш Б.Батхуяг, СССТ-ийн эрхлэгч, Хөнгөн атлетикийн багш Ч.Энхтөр, Аварга ахлах сургуулийн менежер Б.Бат-Амгалан, Оюутны зөвлөлийн орлогч дарга нар ажиллаж байна.

Тус тэнхим нь 2003-2004 оны хичээлийн жилд Ерөнхий онолын тэнхимээс салбарлан бие дааж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба мэргэжлийн үндсэн 5 багш, цагийн 2 багштай ажиллаж хичээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн өндөр түвшинд чанартай удирдан явуулах зорилт тавин ажиллаж байна.
Анхны багш нар:

  • Боловсрол судлалын магистр, Монгол улсын начин, спортын мастер тэнхимийн эрхлэгч Б.Адъяахүү
  • Чөлөөт бөхийн багш Д.Баясгалан
  • Спортын мастер, олон улсын шүүгч Жүдо бөхийн багш Б.Ууганбаатар
  • Аймгийн арслан, Чөлөөт бөхийн багш М.Отгонням
  • Жудо бөхийн багш, магистр, олон улсын шүүгч Ш. Баясгалан
  • ОУХМ Д.Сүлдбаяр
  • Магистр Л.Пүрэврагчаа нар тус тус ажиллаж байсан.

bsst
Одоо бөхийн сургалт судлалын тэнхимийн эрхлэгчээр МУ-ын начин Б.Адъяахүү ажиллаж байгаа ба багшаар МУ-ын гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн багш Х.Намшир, ОУХМ чөлөөт бөхийн багш Ю.Гандолгор, Спортын мастер жүдо бөхийн багш магистр Э.Баттөр, Бодибилдингийн багшаар магистр, ОУХМ У.Жалбадорж нар ажиллаж байна. БССТ нь Жүдо, Чөлөөт, Үндэсний бөхийн багш, дасгалжуулагчийн ангиудыг нээн хичээллүүлж 8 дахь төгсөлтөө хийгээд байгаа ба манай төгсөгчдөөс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга, Ази тивийн Жүдо бөхийн хошой аварга Х.Цагаанбаатар, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, Монгол Улсын начин Ж.Гансүх, Самбо бөхийн дэлхийн аварга, Аймгийн арслан Б.Золбаяр, Чөлөөт бөхийн ОУХМ Т.Энх-Амгалан, Жүдо бөхийн ОУХМ Э.Энхбат зэрэг олон алдар цуутай тамирчид төрөн гарснаас гадна Аймгийн арслан 40, Аймгийн заан 8, Аймгийн харцага 9, Аймгийн начин 42, Сумын цолтой 200 орчим тамирчид төрөн гарч УАШТ-ээс Үндэсний бөх, Олс таталт, Сумо бөхөөр багаараа 15 алт, олон мөнгө, хүрэл медаль тус тус хүртсэн байна. Самбо, жүдо, чөлөөт бөхөөр олон улсын болон улсын аваргын мөн нэрэмжит тэмцээнээс 480 гаруй медаль авсан юм.

Тус сургуулийн Ерөнхий онолын тэнхим нь 1999.08.16 нд “Аварга” ДС-ийн “Онолын тэнхим” нэртэйгээр үндсэн 8-н багш, цагийн 3-н багштай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ууган тэнхим юм. Оюутан сурагчдад онолын ба спортын мэдлэг, ур чадвар олгох мэргэжлийн хичээлүүдийг зааж, сургалт судалгаа шинжилгээ, аргазүйн талд нилээд дэвшилт гарган ажиллаж байна. Англи хэл, Компьютер, Спортын түүх, Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлал, Боловсролын менежмент, Боловсролын социологи, Боловсролын Эдийн засаг, Монголын түүх, Спортын анагаах ухаан, Физиологи, Анатоми зэрэг хичээлүүдийг магистраас дээш зэрэгтэй багш нар зааж байна.

Тэнхимээс оюутан сурагчдад зориулж 2005 онд “Хөдөлгөөнт тоглоом”, 2008 онд “Оюутан танд”, “Сургалтын арга”, Док. Профессор Г.Сүхбат “Спортын Физиологийн үндэс”, “Хүний физиологи” Хүний биеийн үйл зүй” Мэргэжлийн сэтгэлзүй” гэсэн сурах бичиг, доктор, профессор П.Дагвасүрэн “Спортын анагаах ухаан” сурах бичгүүдийг тус тус хэвлэн нийтлүүллээ.


Тэнхимийн хамт олон (2014 он)
Тэнхимийн хамт олон (2014 он)

Одоо тус тэнхимд:

  • Тэнхимийн эрхлэгч, Англи хэл, Монголын түүхийн багш докторант А.Анхтуяа
  • Анатоми, Физиологийн багш, “Алтан гадас” одонт магистр Я.Алтанцэцэг
  • Мэдээлэл зүйн багш магистр Б.Түмэннасан
  • Сурган хүмүүжүүлэх зүй, Сэтгэл судлалын багш, магистр Б.Энх-Амгалан
  • Англи хэлний багш магистр Л.Дорждагва
  • Улс төр, Эдийн засаг, Философийн багш магистр Х.Отгонтуул
  • Анатомийн багш магистр Х.Азжаргал
  • Биохими, хоол судлалын багш магистрант Б.Бурмаа
  • Биохимийн багш доктор Б.Цацралт-Од
  • Мэс засал, гэмтлийн багш, клиникийн профессор Ж.Доржготов

тус тус ажиллаж байна.

Тус тэнхим нь 2001.09.03-нд “Мэргэжлийн тэнхим” нэртэй байгуулагдаж, 2003 онд Спорт Сургалт Судлалын тэнхим нэртэй болон өөрчлөгдсөн. Тус тэнхимийн эрхлэгчээр А.Элбэг, З.Ганчимэг, нар ажиллаж байсан ба дараах багш нар ажиллаж байлаа. Үүнд:

Магистр Б.Эрдэнэчимэг, Магистр, Улсын начин, Б.Адъяахүү, Магистр, спортын мастер Д.Түмэнтөгс, Магистр З.Ганчимэг, Магистр Б.Номин, Магистр А.Амгалантамир, Магистр Б.Энх-Амгалан.

ssst
Одоо тус тэнхимд
тэнхимийн эрхлэгчээр Спорт тоглоомын багш, магистр Т.Цэнд

ББХОЗА-ын багш, докторант Г.Ундрах,
Мэргэжлийн онолын багшаар магистр З.Ууганцэцэг
Гимнастик, аэробикийн багшаар магистр Б.Өлзийжаргал

Хөнгөн атлетикийн багш, докторант Ч.Энхтөр нар ажиллаж байна.

  • Хөнгөн атлетик
  • Сагсан бөмбөг
  • Гар бөмбөг
  • Гимнастик
  • Спорт аялал
  • Хөдөлгөөнт тоглоом

гэх 6 төрлийн хичээлээр сургалт явуулж байна. Хөнгөн атлетик, аялалын спортын төрлөөр мастерууд, хөнгөн атлетикийн спортын оюутны улсын аваргын болон их наадмын 4-р байр эзэлсэн баг тамирчдыг төрүүлээд байна.