Эрхэм зорилго, зорилго, үндсэн чиглэлүүдийг хэрэгжүүлэх үүднээс
дараахи стратеги төлөвлөгөөг мөрдөнө

2021 он хүртэл хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө

  1. Сургалт
  2. Эрдэм шинжилгээ, мэдээлэл гадаад дотоод харилцаа
  1. Аж ахуй, нийгмийн хангамж, санхүү /
    Санхүү, эдийн засаг
  2. Бүтэц, зохион байгуулалтын талаар

Сургалт

  1. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт цаг үеийн шаардлагатай уялдуулан нэмэлт өөрчлөлт оруулан батлуулж, уян хатан хэрэгжүүлэх. 2015 оноос зарим мэргэжлээр хөтөлбөрийн магадланд орох
  2. Сургалтын чанар, технологи
    • Оюутны сурах хариуцлагыг эрс сайжруулах
    • Багш нарын ур чадварын нэмэгдүүлэх
    • Оюутны чадавхи, сонирхолд нийцүүлэн анги хуваарилалт хийж сургалт явуулах
    • Шилдэг технологи, арга зүй нэвтрүүлэн үр ашгийг нь тооцох
    • Түр болон сертификатын сургалт явуулах
    • Эрэлт хэрэгцээтэй зарим мэргэжлээр шинэ анги нээх
    • Диплом хамгаалж төгсөлт хийх хэлбэрийг сургалтанд нэвтрүүлэх
  3. Багш, ажилчид, суралцагчдын тоо, чанар
    2011 2015 2021
    Оюутан 500 800 1000
    Сурагч 90 200 500
    Магистр 10 20 30
    Үндсэн багш 25 35 50
    Ажилтан, ажилчид 12 16 20
  4. Ерөнхий болон элсэлтийн шалгалтанд тэнцсэн оюутан, сурагч элсүүлж тэдний чадавхид тохирсон, бие, сэтгэл, хэл гурвыг хөгжүүлж төлөвшүүлэхэд чиглэгдсэн, амьдралын эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалт явуулах.
  5. Багш нарын тоо, чанар, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэн, эрдэмжүүлэх, багш сонгон шалгаруулж авах, ажлын үр ашгийг үнэлэн дүгнэдэг шалгуур боловсруулан нэвтрүүлж, багшийг цогцоор хөгжүүлэх
  6. Элсэгчид, суралцагчид, төгсөгчдийн тоо, чанарыг нэмэгдүүлж, өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрвөх чадвартай мэргэжилтэнг шаталсан сургалтаар бэлтгэх.
  7. Зарим спортын төрлөөр улс, тив, дэлхийд алдартай тамирчин төрүүлдэг уламжлалаа хадгалж хөгжүүлэх
  8. Шилдэг тамирчин, дасгалжуулагч, багш нараа бизнесийн эргэлтэнд оруулах.

Эрдэм шинжилгээ, мэдээлэл гадаад дотоод харилцаа

  1. Магистрын сургалтаар жил бүр 8-10, Докторын сургалтаар 3 жил тутамд 2–3 хүн бэлтгэж төгсгөж багш судлаачдын залуу халааг бэлтгэх.
  2. Жилд 5-10 сурах бичиг, гарын авлага, ном товхимол туурвиж, 20 – 30 өгүүлэл, илтгэл гадаад, дотоодод нийтлүүлэх, зарим бүтээлээ баталгаажуулж оюуны өмчийн эрх авах
  3. Эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажил хэрэгжүүлэх
  4. Сургуулийн танилцуулга, хуанли хэвлүүлж жил тутам хэвлүүлж, хөдөлгөөнт Веб хуудас бий болгож хамт олноо сурталчлах
  5. Уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж өргөжүүлэх
  6. Бүрэлдэхүүн сургууль, тэнхим, нэгж, багш нарын компьютр болон сургалт, судалгааны тенхик хангамжийг нэмэгдүүлж, байнгын интернетийн сүлжээнд холбож, орчин үеийн программ хангамж нэвтрүүлэх
  7. Дотоодын хэрэгцээний сургалтын материалаа хэвлэх, олшруулах нөхцөл бүрдүүлж хэвлэлийн цех байгуулан ажиллагаанд оруулах
    (2011 оноос)
  8. Жил бүр гадаадын нэгээс, дотоодын хоёроос доошгүй байгууллагатай холбоо тогтоож, хамтын ажиллагаа хөгжүүлэх гадаадын хөрөнгө оруулах эрэл хайгуул хийх
  9. ТБСҮИС–н буцалтгүй тусламжаар Үйл оношийн лаборатори байгуулж сэргээлтийн төвийг түшиглэн цогц үйлчилгээ үзүүлдэг төв болгон өргөжүүлж, эрдэм судлалын ажлыг эрүүл мэнд, биеийн тамир спортын тулгамдсан асуудлуудтай уялдуулан хөгжүүлэх.
  10. Номын сангийн үйлчилгээг электрон катологит бүрэн шилжүүлж, орчин үеийн мэдээллийн хангамжийг нэмэгдүүлж, чөлөөт сонголттой үйлчилгээ нэвтрүүлэх.

Аж ахуй, нийгмийн хангамж, санхүү

  • Биеийн тамирын гадаа талбай байгуулах 2011 онд
  • Сургуулийн өргөтгөл барих (давхар нэмэх) 2011-2012 онд
  • Эдэлбэр газар, туслах аж ахуйтай болж багш оюутны нийгмийн хангамжтай уялдуулан хөгжүүлэх 2011- 2015 онд
  • Өөрийн унаа, машинтай болох 2011 онд
  • Багш, ажилтан, оюутнуудын нийгмийн асуудлыг сайжруулах талаар тулгамдсан асуудлыг жил бүр төлөвлөн хэрэгжүүлэх
  • Багш, ажилтныхаа мэдлэг мэргэжлийг гадаад, дотоодод ажлын амжилтанд нь үндэслэн үе шаттай, төлөвлөгөөтэй дээшлүүлэх ажиллах таатай орчныг бүрдүүлэх
  • Оюутны болон залуу багш нарын байр, орон сууцны асуудлыг цогцоор шийдэх
  • Жил бүр оюутнуудын тодорхой хувийг САА–д ажиллуулж хөдөлмөрийн хүмүүжил олгодог болгох

Санхүү, эдийн засаг

  • Санхүүгийн ажилд нягтлан бодох бүртгэлийн дэвшилтэт программ нэвтрүүлж ажиллах
  • 2010 оны байдлаар төсвийн орлого 210 сая орчим байгааг жил бүр 10-15 хувиар нэмэгдүүлж, тодорхой хэмжээний ашигтай ажиллаж сургууль хөгжүүлэх болон эрсдлээс хамгаалах сан бүрдүүлэн эдийн засгийн найдвартай байдлыг хангаж ажиллах

Бүтэц, зохион байгуулалтын талаар

  • Үйл ажиллагаанд тохирсон зохистой бүтэц, зохион байгуулалт бүрдүүлж удирдах зөвлөлөөр батлуулан ажиллах
  • Гадаад харилцаа хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ хариуцсан байнгын орон тоо бий болгох
  • Оюутны нийгмийн асуудал, шилжилт хөдөлгөөн, элсэлт төгсөлт, төгсөлтийн дараахи ажлын байр, сургалт хариуцсан нэгж орон тоо бий болгох
  • Нийгмийн эрэлт хэрэгцээгээр зарим дээд сургуулиудтай хамтран сонгодог их сургуулийн зохион байгуулалтанд орж ажиллах

Боловсруулсан тэргүүн дэд захирал проф. Г.Сүхбат