(2011- 2021 он)

Үндэслэл

Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан технологи, эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарын хуулиуд болон мастер төлөвлөгөө, хөтөлбөрүүдийн холбогдох заалтуудыг, сургуулийн эрхэм зорилго, зорилтыг болон хоёр дахь удаагийн магадлан итгэмжлэлийн зөвлөмжийг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэхээр энэхүү стратеги төлөвлөгөөг боловсрууллаа.
Эл төлөвлөгөөг жил тутмын ажлын төлвөлөгөөнд тусган удирдах зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлэх бөгөөд 5 жил тутамд нэгтгэн дүгнэж холбогдох нэмэлтийг оруулж байх болно.

Эрхэм зорилго

Эрүүл биед саруул ухаан орших сургаалийг дээдэлсэн, дэлхийн чиг хандлага, эх орны эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрвөх мэргэжилтэй, бие даан амьдрах чадвартай хүмүүнлэг хүн хүчин бэлтгэхэд оршино.

Зорилго

  1. Сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээ хэмээх гурван үндсэн үйлийг уялдуулан ажиллах.
  2. Эрүүл мэнд, биеийн тамир, спорт гэсэн гурван тулгууртай байх.
  3. Тааламжтай орчинд багш, шавийг хослуулан хөгжүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

Стратегийн үндсэн чиглэл

  1. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, стандартыг боловсронгуй болгох, шинэ дэвшилтэт технологи, арга барил нэвтрүүлэх
  2. Эрдэм судлалын ажлыг эрүүл мэнд, биеийн тамир спортын тулгамдсан асуудлуудтай уялдуулан хөгжүүлэх
  3. Хөдөлгөөнөөр болон сэтгэл заслаар эрүүл мэндийг хамгаалах, хөгжүүлэх, бататгах үйлчилгээ үзүүлэх
  4. Сургалт, судалгаа, эрүүл мэндийн үйлчилгээний тааламжтай орчин, материаллаг баазыг бүрдүүлэх
  5. Багш, ажилчдын тоо, чанар, мэргэжлийн түвшинг нэмэгдүүлэн, ажиллах тааламжтай орчныг хангах
  6. Элсэгчид, суралцагчид, төгсөгчдийн тоо, чанарыг нэмэгдүүлж, өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн хөрвөх чадвартай мэргэжилтэнг шаталсан сургалтаар бэлтгэх.
  7. Зарим спортын төрлөөр улс, тив, дэлхийд алдартай тамирчин, дасгалжуулагч төрүүлэх.

Боловсруулсан тэргүүн дэд захирал проф. Г.Сүхбат