Онцлох үйл явдлууд

  • Төгсөгчдийн нөхөрсөг уулзалт тэмцээнийг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
  • 20 жилийн ойн ЭШ-ний хурлыг Олимпын хороо, спортын анагаах ухааны төвтэй хамтран нээлттэйгээр зохион байгуулж “Спортын шинжлэх ухааны тулгамдсан асуудлууд” сэдвийн дор “Бөх судлал”, “Боловсрол судлал”, “Спортын анагаах ухаан” гэсэн 3 чиглэлээр зохион байгуулж салбар, салбарын эрдэмтдийн алдрыг мөнхөллөө.
  • 20 жилийн ойн ЭШОПБХ-ын эмхэтгэл эрдмийн чуулган-14 гарын авлагыг хэвлүүллээ.
  • Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохиогдсон Монголын багш нарын VII их хуралд дээд сургуулиас багш Б.Түмэннасан, ахлах сургуулийн захирал А.Элбэг нар төлөөлөгчөөр оролцлоо.
  • 2014 оны төгсөгч Э.Оюунболд Монгол улсын аварга цол хүртлээ.
  • 2019 оны төгсөгч Д.Анар Монгол улсын харцага цол, 2017 оны төгсөгч Цэдэнсодном Монгол улсын начин цол хүртсэн.
  • 4б ангийн оюутан Б.Орхонбаяр Монгол улсын начин цол хүртлээ.
  • Оюутнуудын намрын бэлтгэлийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 14 хоногийн хугацаатай хийлээ.
  • Сургууль байгуулагдсаны түүхт 20 жилийн ойгоо 10-р сарын 30-ны өдөр тэмдэглэн “Талын Монголын хүчтэн” спорт, урлагийн тоглолтоо хийлээ.
  • ОХУ-ын Тува улсын Хүреш бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа.
  • Хөрвөх мэргэжилтэн бэлтгэх эрхийн гэрчилгээг БСШУЯ-аас шинээр авлаа.
  • Солонгосын спортыг дэмжих сантай хамтран ажиллах уулзалт хийлээ.
  • Олс таталтын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 15 дахь удаагаа тэргүүллээ.
  • Гандболын улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртлээ.
  • Гандболын лигийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрын эзэд төрлөө.
  • Оюутны УАШ-х анхдугаар /Рагби-7/ тэмцээний аварга багаар шалгарлаа.
  • Дээд боловсролын болон Биеийн тамир спортын хууль, бусад холбогдох хууль тогтоомж, сургуулийн стратеги төлөвлөгөө, удирдах зөвлөлийн шийдвэрийг удирдлага болгон энэ жил “Хамтдаа хөгжье” уриан дор тэнхим нэгжүүдийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулан бүх багш нарынхаа ажлыг жилд 2 удаа тусгай шалгуурын дагуу үнэлэн дүгнэж урамшуулалт цалинг зарим хүмүүст олгож ажиллалаа.
  • Төгсөгчдийн анхдугаар уулзалт “Нөхөрсөг тэмцээн”-ийг амжилтай зохион байгуулж, шинээр элссэн оюутнуудын намрын бэлтгэлийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 7 хоногийн хугацаатай хийж, цэрэгжилтийн хичээлийг 1-3 дамжааны оюутнуудад шинээр зааж, Тайваны Үндэсний спортын их сургууль, ӨМӨЗО-ны Үндэсний бөхийн дэвжээ, МҮОХ, МҮБХ, Монголын оюутны холбоотой хамтран үр бүтээлтэй хамтын ажиллагааг өрнүүлсэн нь зохион байгуулалтын шинэлэг үр ашигтай ажлууд боллоо.
  • Сургалтын гэрээнд заагдсаны дагуу сурлага, спортын амжилтаар нь 87 оюутныг 26.327.600 төгрөгийн хөнгөлөлтөд хамруулж, зарим
    оюутнуудад 1100000 төгрөгийн буцалтгүй тусламж олгож, төгсөлтийн дараах сургалтаар 1 жилийн хугацаанд хос мэргэжил олгох сургалт зохион байгуулж, 100 гаруй оюутнуудыг түр болон байнгын ажлын байраар хангахад болон уралдаан тэмцээнд орох зарим оюутныг зардлыг зуучлан шийдвэрлүүлж, хөдөлмөрийн кредит олгох журмыг баталж оюутнуудад хөдөлмөр эрхлэлтийн дэвтэр гарган мөрдөж эхэлсэн нь оюутны нийгмийн асуудлыг шийдэхэд үр нөлөөтэй ажил боллоо.
  • Манай багш ажилтнууд 10 шахам хурал зөвлөгөөнд оролцож, ном сурах гарын авлагууд-8, Өгүүлэл-8, илтгэл-21 бүгд 37 бүтээл нийтлүүлж, сая гаруй төгрөгийн үнэ бүхий 40 шахам төрлийн 100 гаруй ном сурахаар номын сангаа баяжуулж, Олон улсын, улсын болон сургуулийн хэмжээний сургалт семинар, хурал, зөвлөгөөнүүдэд /40 гаруй удаа/ бүх багш ажилчид өөр өөрийн чиглэлээр оролцож мэдлэг мэргэжлээ дээшлүүлсэн жил боллоо.
  • 2018 онд Дэлхийн аваргатай (2018 оны төгсөгч Баасандоржийн Бадрал) Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтантай (2017 оны төгсөгч Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр), Азийн хоёр аваргатай (оюутан Д.Нямхүү, А.Мөнх-эрдэнэ), Бөртэ-чонын шилдгийн шилдэг тамирчинтай (Л.Отгонбаатар), шилдэг тамирчинтай (Ө.Дүүрэнбаяр), шилдэг шүүгчтэй (Т.Энхцэцэг) боллоо. Үндэсний бөхөөр 11 удаа, олс таталтаар 14 удаагаа улсын аварга багийг төрүүлсэн, Гандболоор УАШТ-ний мөнгө хүрэл медальтай, Цомын төлөө тэмцээнд аваргын алтан медаль хүртсэн, бодибилдинг, бөөрөнцөг шидэлт, 100м гүйлтээр улсын аваргуудтай, 3 улсын цолтон (Ш.Мөнгөнбаатар, Т.Бэгзсүрэн, Ш.Дарханбат), 9 аймгийн арслан төрсөн Аваргын алдартнуудын залуу, халаа олноороо төрсөн жил боллоо.
  • Аж ахуйн талаар “А” заалны халаалтын системийг /20 жил ажиллаагүй/ анх удаа ажилд оруулж, оюутны зарим өрөөнүүдийг зочид буудлын зориулалтаар тохижуулж, цахилгааны шугам, холбогдолтыг шааардлагад нийцүүлэн шийдсэн зэрэг олон
    бүтээлч ажлуудыг хийж аж ахуй санхүүгийнхэн оны шилдэг хамт олноор шалгарлаа.
  • Багш ажилчид, оюутнуудад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ тогтмолжиж, дотоод чанарын хяналтын ажил бүх тэнхим нэгжүүдэд хүрч үйлчилсэн жил боллоо.
  • Энэ хичээлийн жилд “Хамтдаа хөгжье” уриан дор Багшийн хөгжлийн төв байгуулан тэдний мэргэжлийг ажлын байранд нь нэгжүүдийн санаачилгаар тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдүүлж, гадаадад -5 багш, дотоодод бүх багш нар 4 ажилтан давхардсан тоогоор 30 гаруй сургалт семинар, хуралд оролцон мэдлэг мэргэжлээ дээшлүүллээ.
  • Гадаад дотоод хамтын ажиллагаа эрчимжиж хандиваар хамгийн их хөрөнгө оруулалт хийлээ (БНСУ-н жүдогийн холбооноос Жүдогийн иж бүрэн дэвжээ-18 сая, БНСУ-ын Хүндийн өргөлтийн холбооноос Хүндийн өргөлтийн иж бүрэн төхөөрөмж -15 сая, төгсөгчдийн хандиваар тэнхимээ тохижуулж, багш ажилчдын хандиваар номын сангаа баяжуулж, оюутны зөвлөлийн өрөөгөө тохижуулж. Үүсгэн байгуулагчийн хандив санаачилгаар хичээлийн байрны гадаад дотоод зарим тохижилт, дулаалга хийгдэж бүжгийн хувцастай болсон).
  • Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед багш ажилчдын цалингаа 5% нэмж, ур чадварын нэмэгдэл зарим багшид олгож, үүсгэн байгуулагчийн санаачилгаар бүх багш ажилчдад сард 10 удаа үнэгүй хооллох болсон нь (сургуулиас мөнгийг нь гарган) тэдний нийгмийн асуудалд нэмэр болсон сэтгэл ханамжтай ажил боллоо.
  • Эрдэм судлалын бүтээл өргөжин тэлсэн жил
  • Ном, гарын авлага 7 туурвиж, өгүүлэл 13 үүнээс гадаадад 2 өгүүлэл, илтгэл 26 үүнээс 2 нь гадаадад хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний хурал гурван удаа зохион байгуулж, бусад газраас зохион байгуулсан 5 хуралд 10 гаруй илтгэл хэлэлцүүлж зарим бүтээлүүд шалгарч шагнал хүртлээ.
  • Спортын амжилтын буухиа үргэлжилсэн жил:
    – Үндэсний бөхийн спортоор 3 төгсөгч улсын цол хүртэж, цолоо ахиулж залуучуудын улсын аваргаар 11 удаагаа түрүүлж, Жүдо бөхөөр: дэлхийн аваргын хүрэл медальтан төрж, Оюутны Универсиад их наадамд болон ЗУАШТ багийн дүнгээр тус тус 3-р байр эзэлсэн.
  • Чөлөөт бөхөөр: Оюутны Универсиад их наадамд багийн дүнгээр 2-р байр эзэлж Өсвөр, залуучууд болон насанд хүрэгчдийн УАШТ нийт 12 медаль, Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэгийн нэрэмжит Олимпын одод тэмцээнд нийт 20 медаль, Зуны Олимпын “DEAFLYMPICS SAMSUN- 2017” тэмцээнээс 2в ангийн оюутан Д.Чинзориг мөнгөн медаль тус тус хүртлээ.
  • Бодибилдингийн спортоор УАШТ Залуучууд ангилалд оюутан Т.Даваацогт хүрэл медаль, УАШТ 70 кг жинд оюутан Б.Мягмаржав мөнгөн медаль, Хотын аварга шалгаруулах тэмцээнд оюутан Ц.Нямдорж Алтан медаль
  • RAW Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оюутан Бөхбилэг мөнгөн медаль
  • Гандболдын төрлөөр: Оюутны 4-р их наадмаас болон оюутны лигийн аваргаас эрэгтэй баг тамирчид тус тус хүрэл эзэд болж. оюутан Б.Отгонбаатар шилдэг тоглогч болсон.
  • Залуучуудын УАШТ-ний эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртэж, оюутан И.Амарбаясгалан “Шилдэг тоглогч”-оор шалгарсан.
  • Насанд хүрэгчдийн УАШТэмцээнээс эрэгтэй баг Хүрэл медаль хүртэж багийн дүнгээр 3-р байр эзэлж Багш Ч.Энхтөр нь Шилдэг дасгалжуулагч, оюутан Б.Отгонбаатар Шилдэг уран тоглогчоор тус тус шалгарсан.
  • Хөнгөн атлетикийн төрлөөр: Оюутны 4-р их наадамд 1500м гүйлтэд оюутан О.Болдоо алтан медаль, 100м гүйлтээр болон 4×100 метрийн буухиа төрөлд эрэгтэй баг тамирчид 3-р байр, бөөрөнцөг түлхэлтээр оюутан О.Билэгт 3-р байр эзэлсэн.
  • Оюутны 4-р их наадамд шагналт сургуулийн баг тамирчид 6-р байр эзэлж 1 сая төгрөгөөр шагнуулсан.
  • Цасны рагбийн УАШТ 4-р байр эзэлж аяган цом хүртсэн.
  • Лигонор тамирчдын нэрэмжит тэмцээнд 4-р байр эзэлсэн.
  • Их дээд сургуулийн багш нарын Сагсан бөмбөгийн тэмцээнд 4-р байр
  • Нийтийн цэнгээнт бүжгээр: Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд 3-р байр эзэлсэн. УАШТ-д 5-р байр эзэлж, Г.Ундрах багш шилдэг дасгалжуулагч боллоо.
  • Марафоноор: БНХАУ-ын зохиогдсон “А” зэрэглэлийн 24 цагийн Марафонд оюутан Батцоож 3-р байр эзэлж, Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоож ОУХ Мастер цолны болзол хангасан. Улаанбаатар марафонд 18 оюутан шүүгчээр ажиллаж 1-3 р зэрэг авч, тус тэмцээнээс 3 оюутан 4, 5-р байр эзэллээ.
  • Багш, ажилчид оюутны эрүүл мэнд, нийгмийн асуудалд, сурах сургах хариуцлагад анхаарал хандуулсан, дотоод хяналтын ажил тогтмолжсон, аж ахуй санхүүгийн алба хууль дүрмэндээ нийцэж ажилласан жил боллоо.
  • Эд аж ахуйн тооллого хийх тусгай комисс томилон ажиллуулж анх удаа бүх эд аж ахуйг бүрэн бүртгэлжүүлж, 431 ширхэг 275 114 894 төгрөгийн эд хөрөнгө байгааг тогтоолоо.
  • Төр засаг, мэргэжлийн байгууллагууд биднийг ажлыг өндөр үнэлсэн жил
  • Тэнхимийн эрхлэгч Доктор, дэд профессор Б.Адъяахүү Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр, Манай төгсөгч Олимпын аварга Н.Түвшинбаяр Чингис хааны одонгоор, Бодибилдингийн тамирчин Г.Дорж Гавьяат тамирчин цол тэмдгээр, оюутан Д.Чинзориг “Алтан гадас“ одонгоор, багш Я.Алтанцэцэг “Боловсролын тэргүүний ажилтан”, Б.Түмэннасан яамны “Жуух бичиг”, Г.Гантулга, Б.Өлзийжаргал нар Залуучуудын холбооны “Тэргүүний залуу алтан медаль”, Мөн МҮОХ шагналаар багш Ч.Нямдорж, Б.Эрдэнэчимэд нар тус тус шагнуулав.
  • Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн хэвлүүлж, бакалаврын түвшинд “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол”, магистрын түвшинд “Багш, биеийн тамирын боловсрол” мэргэжлээр шинэ анги нээлээ.
  • Сургуулийг үүсгэн байгуулагч
    Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдож, Батлан хамгаалахын сайдаар томилогдож, мөн үүсгэн байгуулагч Д.Тэрбишдагва УИХ-ын гишүүнээр 4 дэх удаагаа сонгогдлоо, үүсгэн байгуулагч Ц.Дамдин МУБИС-ийн хүндэт доктор болж, анхны багш нарын нэг Б.Адъяахүү докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгааллаа.
  • Үндэсний бөхийн залуучуудын улсын аваргад-11 удаагаа, Өсвөрийн улсын аваргад-10 удаагаа Б.Адъяахүү дасгалжуулагчтай манай баг тамирчид түрүүлж түүний бэлтгэл сургуулийг нь удирдсан манай сургуулийн төгсөгчид болон оюутнуудаас 8 бөх Төрийн их баяр наадамд шинээр цол хүртэж мөн цолоо ахиуллаа. Б.Пүрэвдагва Улсын арслан, Б.Пүрэвсайхан улсын заан, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ нар улсын харцага, 9 аймгийн баяр наадамд манай төгсөгчид манлайллаа.
  • Жүдо, Самбо бөхөөр залуучуудын болон оюутны улсын аваргаас 32 медаль хүртлээ. Бөхийн чөлөөт барилдаанаар гадаад дотоодын нэрэмжит тэмцээнүүдээс 24 медаль, Сумо бөхийн Дэлхийн аваргаас мөнгө хүрэл медаль, Бодибилдингийн залуучуудын хотын болон улсын аваргаас, оюутны мистер тэмцээнээс тус тус мөнгөн медаль хүртлээ /Т. Даваацогт -3е анги/
  • Гандболын ОУАШТ эрэгтэй баг мөнгөн медаль, Гандболын ОУАШТ багийн дүнгээр 3-р байр, Гандболын ЗУАШТ эрэгтэй баг алтан медаль, Гандболын ЗУАШТ багийн дүнгээр 3-р байр тус тус эзэлж, ЗУАШТ-д 2г ангийн оюутан Лхагвазориг, Б.Отгонбаатар нар шилдэг тоглогч болсон.
  • УАШ волейболын “С” зэрэглэлийн тэмцээнээс мөнгө, Рагбигийн УАШТ эмэгтэй мөнгө эрэгтэй хүрэл медаль, 2016 монгол цэргийн жавхаа тэмцээнд 2-р байр эзэлж, Итгэл найдвар боломж 2016 марафонд 4 оюутан оролцож 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл. “Говь марафон 2016”-д оролцож 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медалиуд авлаа
  • Захиргааны санаачилгаар гадаадад (Казакстаны Каргандын Их сургууль, ӨМӨЗО -ны Хөх хотын биеийн тамирын сургууль) богино хугацаагаар 6 багш 2 оюутны мэргэжлийг нь дээшлүүлж дотоодод 25 багш ажилтнууд мэргэжлээ дээшлүүллээ.
  • “Цахим Монгол мэдээллийн сүлжээ” ХК-ийн харьяа www.edu.news.mn сайтад мөн facebook хуудсанд сургуулийн өдөр тутмын мэдээлэл, сурталчилгааг байршуулан ажиллаж, сургалтын үйл ажиллагаанд ЮНИКОН программыг амжилттай нэвтрүүлж, МҮБХ Тэргүүн Р.Нямдоржийн санаачилгаар “Манлайн баясгалан” ТV нэвтрүүлэг хийж эх орон даяар сургуулиа сурталчиллаа.
  • Захиргааны санаачилгаар хамгийн олон багш ажилчид /6 багш, 2 оюутан гадаадад, дотоодод 25 багш ажилтан/ мэргэжлээ дээшлүүлсэн жил боллоо.
  • Энэ онд 1 доктор, 8 магистр шинээр төрж, 4 ном товхимол, 12 өгүүлэл, 20 шахам илтгэл нийтлүүлж, олон арван магистрант болон оюутны бүтээлийг багш нар амжилттай удирдаж, номын сандаа багш нарын бүтээлийн булан байгууллаа.
  • БСШУЯ-аас зарласан Оюутны санаачилгыг дэмжих төсөлд “Оюутны дэвтэр”, “Эрүүл мэнд амжилтын үндэс” гэсэн 6 сая төгрөгийн өртөгтэй төслүүд шалгаран амжилттай хэрэгжиж байна.
  • Аварга сургуулийн үүсгэн байгуулагчийн санаачилгаар гадаад талбайг тохижуулж, заалны дулаалга их засвараар хийж, бөхийн дэвжээ, гимнастикийн дэвжээ шинээр авч томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж, анхны бүжгийн хамтлагтай болж, (Г.Ундрах ахлагчтай) уралдаан тэмцээндүүдэд амжилттай оролцлоо.
  • Үүсгэн байгуулагч, тэнхим нэгжүүд, төгсөгч ангиудын санаачилгаар ихээхэн бүтээн байгуулалт хийж, хөрөнгө оруулсан, багш оюутны эрүүл мэндэд анхаарал хандуулсан, дотоод хяналтын ажил тогтмолжсон, аж ахуй санхүүгийн алба хууль дүрмэндээ нийцэж ажилласан жил боллоо.
  • Мэргэжил бүрээр бакалаврын хөтөлбөрүүдийг БСШУЯ-аас гаргасан хөтөлбөрийн шинэчлэлийн дагуу шинээр боловсруулан батлуулж, хэвлүүлэн багш оюутны хэрэглээнд орууллаа.
  • Багш оюутны гарын авлагыг 4 дэх удаагаа шинэчлэн хэвлэж, багш оюутны гар дээр тавилаа.
  • Манай сургуулийн төгсөгчид болон оюутнуудаас улсын цолтон-3 аймаг цэргийн цолтон-12 төрсний дотроос Э.Оюунболд Монгол улсын арслан, Р.Пүрэвдагва Даншигийн арслан цол хүртлээ.
  • Хөдөлгөөн засалчийн ангид зориулсан сургалтын кабинетыг шинээр байгууллаа.
  • Оюутны байранд их засвар хийж тохь тухтай амьдрах орчин бүрдүүллээ.
  • Дунд сургууль түүхэндээ хамгийн олон элсэлт авсан.
  • Томоохон бүтээл туурвисан жил /ном-7, кино-2, өгүүлэл-4/
  • Төрийн одон медалиар хамгийн олон хүн шагнагдсан жил (Г.Сүхбат, Б.Батсуурь, Б.Адъяахүү, Б.Эрдэнэчимэг) салбарын шагналаар 8 хүн шагнагдсан.
  • Аварга дээд сургуулийн 15 жилийн ой, Аварга бүрэн дунд сургуулийн 10 жилийн ой дохиож байна.
  • Г.Болдбаатар Жүдо бөхийн ДАШТ–ээс Алтан медаль хүртэв. /2008 төгсөгч/
  • Олс таталтын 10 дахь удаагийн АТАШТ–ээс эрэгтэй, эмэгтэй баг тамирчид Мөнгөн медаль хүртэв.
  • Сургуулийн дотоод хяналтын алба байгуулагдаж 1 мэргэжилтэн 5 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
  • Хичээлийн шинэ байрны өргөтгөлыг хүлээн авлаа.
  • БШУЯ-наас гаргасан хичээлийн шинэ стандарт, хөтөлбөрийг боловсруулан батлууллаа.
  • ССАЖЯ, “Аварга” дээд сургууль Тайванийн биеийн тамир,Спортын үндэсний их сургуультай хамран “Mon-Tai” дугуйн аялалын хөтөч бэлдэх сургалт явуулав.
  • Инчоны Азийн наадмаас С.Бямбацэрэн мөнгөн медаль хүртэв.
  • Багш нар шинэ дүрэмт хувцастай болов.
  • Манай сургуулийн төгсөгч нар шинээр 1гарьд, 1 харцага, 2 начин төрөв.
  • Т.Мөнхтуяа чөлөөт бөхийн төрлөөр Гавъяат тамирчин цолоор шагнагдлаа.
  • Японы “Nihon Wellness” спортын дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 15 оюутан 2 жилийн хугацаатай суралцхаар болов.
  • Аварга дээд сургууль боловсрол, шинжлэх ухааны яамны “Аттестачиллалд” тэнцэв.
  • БССТэнхмийн чөлөөт бөхийн багш ОУХМ Ю.Гандолгор “Технологийн ухааны доктор” болов.
  • ОХУ–н Алс Дорнотын Их Сургуультай хамтын ажиллагааний гэрээ байгуулж 2 оюутанг жүдо бөхийн чиглэлээр магистрантурт сургаж байна.
  • Япон улсын Токио хотын Тайкан Хокуген /Taiken gokugen/ сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
  • Оюутан солилцоогоор ӨМӨЗО Шилийн хотын Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуулийн Дайя бөхийн клубд 1 дасгалжуулагч, 6 оюутан, 2 сурагч нэг жил суралцав.
  • Г. Сүхбат захиралтай 8 багш , Монголын тамирчдын ажиллах,чадвар, түүнийг дээшлүүлэх боломж ШУТС-н төсөлт ажлыг амжилттай хэрэгжүүлж, 15 сая төгрөгийн тоног төхөөрөмж аван судалгааны лабораторийн эхлэл тавилаа.
    10 суралцагч магистрын зэрэг хамгааллаа.
  • Профиссор Г.Сүхбат ном сурах бичиг 3, багш А.Анхтуяа,Б.Түмэннасан Г.Ундрах нар гарын авлага тус тус нийтлүүллээ.
  • Аж ахуйн менежир Б.Цэвэлмаа “ Алтан гадас “ одонгоор шагнагдав
  • САД, Б.Эрдэнэчимэг,БССТ эрхлэгч Б.Адъяахүү нар “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдлаа.
  • Нягтлан бодогч Д.Батмандах “Санхүүгийн тэргүүний ажилтан болов.
  • Э.Сумъяа Дэлхийн аваргын мөнгөн медаль /Чөлөөт бөх/
  • Т.Мөнхтуяа Дэлхийн аваргын хошой хүрэл медаль /Чөлөөт бөх/
  • Э.Оюунболд Улсын харцага цол /20 насандаа/ /Үндэсний бөх/
  • Үндэсний бөхийн ЗУАШТэмцээнд багаараа түрүүлэв.
  • Үндэсний бөхийн аймгийн цолтон шинээр 12 төрлөө
  • Дүүрэг, Нийслэлийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээний аваргаар шалгарав.
  • А.Элбэг, Б.Эрдэнэчимэг, Я.Алтанцэцэг багш нар Тайванийн биеийн тамир,Спортын үндэсний их сургуульд зочилж, туршилга судлав.
  • Гандболын ЗУАШТ-нд эрэгтэй баг 3-р байр эзлэв
  • МОС-н 3-р их наадамд сургууль багаараа шагналт байранд шалгарлаа.
  • Бодибилдингийн хотын аварга шалгаруулах тэмцээнээс О.Баянмөнх Мөнгөн медаль хүртэв.
  • Зуны 30 дугаар Олимпийн их наадамд 2008 оны төгсөгч Н.Түвшинбаяр Жүдо бөхийн төрлөөр Мөнгөн медаль хүртэж олимпийн анхны хос медальтан боллоо.
  • Зуны XXX олимпод 2004 оны төгсөгч Х.Цагаанбаатар жүдо бөхийн төрлөөр, чөлөөт бөхийн төрлөөр 2012 оны төгсөгч С.Бямбацэрэн нар оролцлоо.
  • 2012 оны төгсөгч Т.Мөнхтуяа Канад улсад зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн ДАШТ-ний 59 кг-ийн жинд Хүрэл медаль хүртлээ.
  • 4д ангийн оюутан Э.Сумъяа Энэтхэг улсад зохион байгуулагдсан Гранпри тэмцээнээс Алтан медаль хүртлээ.
  • 2003 оны төгсөгч Г.Нэргүй 2012 оны Улсын тэргүүний биеийн тамирын багшаар шалгарлаа.
  • Жүдо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль авч, багаараа Мөнгөн медаль хүртлээ.
  • Монголын бүх ард түмний 13-р их наадмын самбо бөхийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ.
  • Самбо бөхийн залуучуудын УАШТ нээс 1 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
  • 2012 оны төгсөгч С.Бямбацэрэн, 2011 оны төгсөгч Т.Мөнхтуяа нар Монголын бүх ард түмний спартакиадын чөлөөт бөхийн төрөлд түрүүллээ.
  • Улсын арслан Х.Мөнхбаатар сар шинийн барилдаанд үзүүрлэж, Улсын начин Б.Сангисүрэн их шөвөгт шалгарлаа.
  • 2в ангийн оюутан Д.Аззаяа сонирхогчдын ДАШ Сумо бөхийн тэмцээнд түрүүлж Алтан медаль хүртлээ.
  • БНХАУ-ын Ордос хотод болсон /Ордос 12 их наадам/ Олс таталтын төрөлд Мөнгө, Хүрэл медаль хүртлээ.
  • БНСУ-д болсон олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах 9-р тэмцээнд эмэгтэй баг Мөнгөн медаль, клубуудын нээлттэй тэмцээнд холимог баг Мөнгөн медаль хүртлээ.
  • Улсын начин Б.Пүрэвсайхан “Ирээдүйн аварга” бөхийн шагналыг даян аварга А.Сүхбатаас гардлаа.
  • Төгсөгч Э.Энхбат, Ш.Жаргалсайхан нар улсын өсөх идэр начин, аймгийн арслан Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар улсын начин цол тус тус хүртлээ.
  • Аварга бүрэн дунд сургуулийн сурагч Г.Ганзориг улсын их баяр наадмын өсвөр бөхийн барилдаанд үзүүрлэлээ.
  • Үндэсний бөхийн залуучуудын УАШТ-нд аймгийн арслан оюутан Э.Оюунболд түрүүлж багаараа 5 дахь удаагаа улсын аварга боллоо.
  • Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-нд 11а ангийн сурагч Г.Амгалан мөнгөн медаль хүртлээ.
  • Төгсөгч Б.Уугандаваа, Б.Бат-Орших, Ч.Батчулуун, Э.Оюунболд, Г.Ганжад нар аймгийн арслан цол хүртлээ.
  • Аварга сургуулийн баг тамирчид Монголын бүх ард түмний спартакиадын 13-р их наадмын олс таталтын төрөлд аварга боллоо.
  • Энэ хичээлийн жилд 200 орчим оюутан, 82 сурагч элсүүлж, 130 бакалавр, магистр бэлтгэлээ.
  • Б.Адъяахүү дасгалжуулагчтай олс таталтын баг тамирчид Тайваны Спортын Үндэсний Их Сургуульд нэг сарын хугацаатай бэлтгэл сургуулилт хийж туршлага судаллаа.
  • Азийн спортын менежментийн их хурлыг эх орондоо хамтран зохион байгуулагчаар оролцож манай арав гаруй багш, оюутнууд илтгэл хэлэлцүүллээ.
  • 80 гаруй багш, оюутнууд намрын ургац хураалтанд ажиллалаа.
  • Тус сургуулийн төгсөгчдөөс улсын гарьд-1/М.Баяржавхлан/, улсын начин-4 /Ш.Жаргалсайхан,Н.Сумъяа, Н.Эрдэнэбат, Б.Сангисүрэн/, аймгийн арслан-4 /У.Батгэрэл, Г.Ганцоож, Еркебулан, н.Хашбат/, аймгийн заан-3 /Ганхуяг, Энхжаргал, Тайван/, сумын цолтон 50 орчим шинээр төрлөө.
  • Улсын наадмын өсвөр бөхийн барилдааны шөвгийн дөрөвт дунд сургуулийн сурагч У.Цэндпүрэв шалгарлаа.
  • Олс таталтын улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа 10 дахь удаагаа түрүүлж, БНХАУ-д болсон олон улсын олс таталтын тэмцээнд эмэгтэй баг шагналт IV байранд орлоо.
  • Дэлхийн цомын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс 3б ангийн оюутан С.Бямбацэрэн шагналт байрын эзэн болж, Буриад улсын ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
  • Оюутны улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр II байранд орлоо.
  • Залуучуудын олон улсын чөлөөт бөхийн тэмцээнээс 2б ангийн оюутан Б.Номиндалай, Э.Оюунболд нар хүрэл медаль хүртлээ.
  • Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.
  • Олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс 2б ангийн оюутан Д.Алтангэрэл алтан медаль хүртэж, 2б ангийн оюутан Б.Бямбадорж шагналт байранд шалгарлаа.
  • Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс 4а ангийн оюутан Д.Нармандах алтан медаль, 3б ангийн оюутан С.Бямбацэрэн мөнгөн медаль, 2е ангийн оюутан Э.Сумъяа хүрэл медаль тус тус хүртлээ.
  • Оюутны улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн анхдугаар тэмцээнд 20 оюутан оролцож багийн дүнгээр IV байранд орлоо.
  • Монголын оюутны Универсиад их наадмын нийтийн гүйлтэнд 188 оюутан оролцож 4б ангийн оюутан Д.Гантулга тэргүүн байр эзэлж, багийн дүнгээр IV байр эзэлсэн.
  • Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
  • 15 сая төгрөгний өртөг бүхий спорт тоглоомын гадаа талбай байгууллаа.
  • “Аварга” дээд сургууль 2 дахь шатны магадлангаар 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв.
  • Хамгийн олон элсэгчидтэй /230 элсэгч/ жил боллоо.
  • БНСУ-ын Pohung хотын ерөнийлөгч Park Seung Ho-д Аварга сургуулийн “Хүндэт доктор”, 2010.10.01 нд Тайванийн Биеийн Тамирын Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч, док, проф Kao Chin Hsung-д мөн Аварга сургуулийн “Хүндэт доктор”, тус сургуулийн проф Hung Shin Chou-д “Аваргын алдар” алтан медалийг олголоо.
  • БНСАУ-ын анхдагч дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
  • 2009 оны төгсөгч Г.Наранчимэг Чөлөөт бөхийн төрөлд Азийн аварга боллоо.
  • 4А ангийн оюутан Ч.Батчулуун чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээнээс Мөнгөн медаль, ЗУАШТ-нээс Мөнгөн медаль, багаараа 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ.
  • 1Б ангийн оюутан Э.Оюунболд, Б.Номиндалай нар Алтан медаль, 3Б ангийн оюутан С.Бямбацэрэн Чөлөөт бөхийн ЗУАШТ-нээс Мөнгө медаль тус тус хүртлээ.
  • Мөн 3Б ангийн оюутан С.Бямбацэрэн Оюутны УАШТ Алт, НХУАШТ Мөнгө, Ази тивийн АШТ Хүрэл медаль хүртэж Чөлөөт бөхийн ОУХМ цол, Биеийн Тамир Спортын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
  • НХУАШТ-нээс 2е ангийн оюутан Э.Сумъяа, 4г ангийн оюутан Т.Мөнхтуяа нар Мөнгө, 4а ангийн оюутан Ч.Батчулуун ЗУАШТ-нээс Мөнгө, 7 оюутан Хүрэл, оюутны УАШТ-нээс багаараа 3-р байр /1 оюутан алт, 4 оюутан мөнгө, 8 оюутан хүрэл/ НХУАШТ-нээс Мөнгөн медаль 1, Хүрэл медаль 5-ыг хүртлээ.
  • Сингапурт болсон хүүхдийн зуны анхдугаар олимпийн тоглолтоос 1б ангийн оюутан Э.Оюунболд элсний Бөхийн төрөлд Хүрэл медаль хүртэж, чөлөөт бөхийн төрөлд шагналт 4-р байр эзэллээ.
  • Залуучуудын зуны олимпод оролцох эрх авах анхдугаар тэмцээнээс Г.Наранчимэг, С.Бямбацэрэн нар Алт, Мөнгөн медаль хүртлээ.
  • Чөлөөт бөхийн баг тамирчид Ш.Отгонбилэг агсны нэрэмжит /Хангарьд клубын 20 жилийн ойн/ ОУ-ын тэмцээнд багаараа 2-р байр эзлэв.
  • Жүдо бөхийн тамирчид “Бүстэй” барилдааны АШТ-ээс 2а Марал Эрдэнэ Алт, Хунтайж Мөнгө, 1а Алтанчимэг , 3а Д.Хүрэлчимэг нар Хүрэл медаль хүртлээ.
  • Цагаан сарын хүүхдийн барилдаанд Э.Оюунболд түрүүлж, Б.Номиндалай үзүүрлэв.
  • Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаар 3в ангийн оюутан Б.Пүрэвсайхан, төгсөгч Батмөнх, Д.Дарханбат аймгийн арслан, Бат-Орших, 3а ангийн оюутан Ч.Батчулуун аймгийн харцага, Г.Гансүх, Б.Энхбат нар аймгийн начин цол хүртлээ.
  • Олс таталтын баг тамирчид Солонгос улсад болсон ААШТ-нд эмэгтэй баг тамирчид Мөнгөн медаль, БНХАУ-д болсон ОУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлж охид Алт, холимог баг Мөнгө, НХУАШТ-нээс 7 дахь удаагаа Алтан медаль хүртлээ.
  • Кураш бөхийн дэлхийн АШТээс 3а ангийн оюутан Батчимэг мөнгөн медаль хүртсэн бол Аварга сургуулийн анхны Хөнгөн атлетикч 4б ангийн оюутан Д.Гантулга Азийн 12 дахь удаагийн тоглолтонд оролцож 42 км-ын зайд спортын мастерын болзол биелүүлж, 2а ангийн оюутан Ч.Марал-Эрдэнэ жүдо бөхийн залуучуудын дэлхийн АШТ-нээс хүрэл медаль хүртсэн.
  • БСШУ-ны сайдын 2009 оны 9 дүгээр сарын 2 ны өдрийн 361 тоот тушаалаар 2009 оны 9 дүгээр сарын 7 ны өдрөөс “Аварга- дээд сургууль боллоо.
  • “Аварга” дээд сургуулийн 10 жилийн ой 2009 оны 10 дугаар сарын 21-нд болов.
  • Ойн баярт зориулсан “Аварга сургууль 10 жилд” үзэсгэлэн зохион байгуулж, сэтгүүл гаргалаа.
  • 2004 оны төгсөгч Х.Цагаанбаатар Жудо бөхийн АНХНЫ ДЭЛХИЙН АВАРГА болж улмаар “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” боллоо.
  • Байнгын ажиллагаатай Интернет кабинетийг тэргүүн дэд захирал Г.Сүхбатын санаачилга, дэмжлэгтэйгээр ашиглалтанд оруулав.
  • 3а ангийн оюутан Баярмагнай Азийн аваргын мөнгөн медаль, 1а ангийн оюутан Энхбаяр, Марал-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртэв.
  • Спорт явган аялалын төрлөөр 4б ангийн оюутан О.Мэндбаяр 1000км аялсан анхны спортын мастер болов.
  • Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаар 2008 оны төгсөгч Э.Энхбат, Н.Батзаяа нар Улсын начин, 2008 оны төгсөгч Б.Батдорж, Эрдэнэбилэг нар аймгийн арслан, үүнээс гадна аймгийн цолтон 9, сумын цолтон 27 төрж, Улсын наадмын хүүхдийн барилдаанд Аварга дунд сургуулийн сурагч Б.Номиндалай түрүүлж Э.Оюунболд шөвгөрөв.
  • Олс таталтын төрөлд 7 дахь удаагаа улсын аварга болж, Азийн Аварга Шалгаруулах тэмцээнээс Хошой ХҮРЭЛ медаль хүртэн эмэгтэй баг тамирчид ОУХМ цол, эрэгтэй баг тамирчид спортын мастер цол, 10 тамирчин спортын дэд мастер цол хүртлээ.
  • НХУАШТ-нй тэшүүрийн 500 м-ийн зайд 3б ангийн оюутан Ц.Хонгорзул түрүүлж Улсын аварга боллоо.
  • 3А ангийн оюутан Х.Санжсүрэн, 2А ангийн оюутан Батчимэг нар Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртэв.
  • 2Б ангийн оюутан С.Бямбацэрэн ЗУАШТ-ээс Алт, НХУАШТ-нээс Хүрэл, Оюутны II Их наадмаас Алт, Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит “Олимпийн одод” ОУ-ын тэмцээнээс Хүрэл медалийг тус тус хүртлээ.
  • Аварга дунд сургуулийн сурагч Б.Номиндалай Бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, 3А ангийн оюутан С.Мөнхтуяа, 1Б ангийн оюутан Б.Удвалцэцэг нар Спортын дэд мастер цолыг хүртлээ.
  • НХУАШ Гандболын тэмцээний “Шилдэг тоглогч”-оор 2д ангийн оюутан Ж.Тогоохүү шалгарлаа.
  • Сургуулийн Гандболын шигшээ баг Оюутны II Их наадамд шагналт 4-р байрт шалгарав.
  • Жудо бөхийн ЗУАШТ-нээс 2а ангийн оюутан Энхбаяр 60 кг-д Алт, Хунтайж 55 кг-д Алт, Даваасүрэн Хүрэл медаль хүртлээ.
  • Сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, сургуулийн анхны удирдах зөвлөлийн дарга Х.Тэрбишдагва нар хоёр дахь удаагаа УИХ-ийн гишүүнээр сонгогдсон.
  • Тайваны Биеийн Тамирын Үндэсний Их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 1 багш, 5 оюутан жилийн хугацаагаар тус сургуульд суралцахаар явж, тэдний талаас 20 багш, 25 оюутныг 10 хоногийн хугаацаагаар хүлээн авч тусгай хөтөлбөрөөр хамтын ажиллагааг үр бүтээлтэй хэрэгжүүллээ.
  • Манай 2008 оны төгсөгч Н.Түвшинбаяр “Бээжин-2008” зуны 29–р Олимпоос АЛТАН МЕДАЛЬ хүртэн Монголын ард түмний 44 жил хүлээсэн олимпийн аварга болж, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, оны шилдгийн шилдэг тамирчин боллоо.
  • Сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Тайваны Биеийн тамирын Үндэсний Их сургуулийн “Хүндэт доктор“ боллоо.
  • Сургууль “Найдвартай түнш” байгууллагаар шалгарч, тэргүүн дэд захирал док, проф Г.Сүхбат “Хүндэт захирал” өргөмжлөл хүртлээ.
  • Манай сургууль 2008 оны “Шилдэг татвар төлөгч “ байгууллага болж, ня.бо Д.Батмандах “Шилдэг санхүүч” цол, тэмдэг хүртлээ.
  • Монголын оюутны спортын их наадамд 3-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
  • Манай “Олс таталтын баг” 9 дахь удаагаа улсын аварга багаар шалгарлаа.
  • Тэнхимийн эрхлэгч улсын начин, магистр Б.Адъяахүү дасгалжуулагчтай баг тамирчид Үндэсний бөхийн Идэрчүүдийн улсын аварга багаар шалгарлаа.
  • Манай 2006 оны төгсөгч Д.Дамланпүрэв Байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга боллоо.
  • Манай 2007 оны төгсөгч Т.Энх-Амгалан Ази тивийн элсний бөхийн Монголоос төрсөн анхны аварга боллоо.
  • Аварга дунд сургуулийн 10–р ангийн сурагч А.Энхтуул Дэлхийн шатрын 38–р олимпиадаас Алтан медаль хүртэж, Монгол улсын өсвөр үеийн хошой Аварга болж Олон улсын хэмжээний мастер боллоо.
  • “Анхдугаар стандарт-2007” чанарын шаардлага хангасан хамт олон боллоо. (Нийгэмд стандарт хэвшүүлэх сангийн шийдвэрээр)
  • “Бүтээлч хамт олон” өргөмжлөл хүртлээ.
  • Тайваны Биеийн тамир Спортын Үндэсний Дээд сургуулийн ерөнхийлөгч доктор Hung-Shih Chou тэргүүтэй төлөөлөгчдийг урилгаар хүлээн авч хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
  • Тус сургуулийг үүсгэн байгуулагч УИХ–н гишүүн Дархан аварга Б.Бат–Эрдэнэ БНСАУ–н Юнг–Мины Их сургуулийн “Хүндэт доктор” боллоо.
  • Тус сургуулийн тэргүүн дэд захирал доктор, профессор Г.Сүхбат Дэлхийн алдарт физиологич П.К.Анохины нэрэмжит алтан медалиар шагнагдаж, мөн “Хүндэт захирал “өргөмжлөл хүртлээ.
  • Аварга сургуулийн бөх Улсын заан Х.Мөнхбаатар Ардын хувьсгалын 86 жилийн ойн их баяр наадамд түрүүлж Улсын арслан цол хүртэж оны шилдэг тамирчнаар шалгарч, манай сургуулийн 5 бөх аймгийн цол хүртлээ.
  • Б.Адъяахүү дасгалжуулагчтай “Олс таталтын баг” 4 дэх удаагаа улсын аварга багаар шалгарлаа.
  • Тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Батсуурийн нэрэмжит “Монголын мистер -2007“ тэмцээн зохион байгуулагдлаа.
  • Тус сургуулийн багш А.Мөнхбат анх удаа “Аялгуун холбоо” уран бүтээлийн бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа.
  • Багш Г.Энхтуяа Монголын хөнгөн атлетикийн холбооны 2007 оны шилдэг шүүгч, багш Ш.Баясгалан Монголын Жүдо Бөхийн холбооны шилдэг зохион байгуулагчаар тус тус шалгарлаа.
  • Бээжин-2ОО8 олимпд оролцох баг тамирчдыг дэмжих Олимп-хөгжил сангийн ерөнхий сайдын цомыг баяр ёслолын байдалтай хүлээн авч бүх багш ажилчид нэг өдрийн цалингаа, оюутан сурагчид сайн дурын хандив өгч бүгд 1 сая төгрөг хандивлаж Ерөнхий сайдын батламж гардан авлаа.
  • Манай хамт олон “Нийслэлийн шилдэг тохижилт, соёлжилттой орчныг бүрдүүлсэн сургууль”, 2006 оны шилдэг аж ахуйн нэгж” боллоо.
  • БТДС–иудын дунд зохион байгуулсан спорт урлагийн тоглолтонд амжилттай оролцож, цом өргөмжлөл, мөнгөн шагнал, Үндэсний спортын 3-р их наадмыг зохион байгуулахад амжилттай оролцож БТСУХ-ны болон зохион байгуулах хорооны өргөмжлөл тус тус хүртлээ.
  • 4-р дамжааны оюутан Б.Золбаяр Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга, Жүдо бөхийн багш Д.Сүлдбаяр Азийн спортын 15-р наадмын Кураш бөхийн төрөлд 73 кг жинд мөнгөн медаль, Хятадын Циндао хотод болсон жүдо бөхийн ОУТэмцээнээс 2 хүрэл медаль хүртлээ.
  • Тэнхимийн эрхлэгч улсын начин, магистр Б. Адъяахүү дасгалжуулагчтай Олс таталтын баг 3 дахь удаагаа улсын Аварга багаар шалгарч улмаар Азийн АШТэмцээнд багаараа шагналт 5-р байр эзэлсэн.
  • 2006 оны самбо бөхийн залуучуудын УАШ тэмцээнээс багаараа хүрэл медаль, 2006 оны жүдо бөхийн шилдэг багуудын цомын тэмцээнээс багаараа хүрэл медаль, “Аварга” Open тэмцээнээс багаараа алтан медаль тус тус хүртлээ.
  • Жүдо бөхийн залуучуудын хотын АШ Тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй багаар тус бүр хүрэл медаль, УАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртлээ. Чөлөөт бөхөөр өсвөр үеийн улсын аварга төрлөө.
  • Монгол үндэсний бөхөөр аймгийн цолтон олон төрсөн нь манай түүхэнд урьд өмнө байгаагүй сайхан амжилт боллоо. (арслан–8 үүнээс 3 нь оюутан, 5 нь төгсөгч, заан – 2 начин – 3 )
  • Цунамид нэрвэгдэгсэдэд туслах хөдөлгөөн өрнүүлж 1000 ширхэг цэвэр ус хандивлаж, буяны ном хуруулж МУЗН-ийн өргөмжлөл хүртлээ.
  • Монгол улсын Оюутан залуусын Анхдугаар их наадмын эхний шатанд Хан-Уул дүүргийн хэмжээнд манай хамт олон багаараа 3-р байранд шалгарч хүрэл медаль хүртлээ.
  • Монголын оюутны спортын их наадамд оролцвол зохих 12 төрөлд бүгдэд нь оролцож Жүдо бөхийн төрлөөр аваргын алтан медаль хүртсэн.
  • Үндэсний их баяр наадамд зодоглосон оюутан болон төгсөгчид 5 аймагт түрүүлж, 2 аймагт үзүүрлэн бахархам амжилт гаргалаа.
  • Жүдо бөхийн САШТ-ийг “AVARGA OPEN” нэртэйгээр анх удаа бүх их дээд сургуулийн хэмжээнд нээлттэй зохион байгуулж, энэ тэмцээнээс 4 оюутан БНХАУ-ын Циньдао хотод болох жүдо бөхийн тэмцээнд оролцох эрх авч тэдгээрээс нэг оюутан хүрэл медаль хүртсэн.
  • 20-р зууны биеийн тамирын салбарын шилдэг эрдэмтэн Монгол улсын гавъяат багш ШУ –ны доктор, профессор Га. Цэрэндоржийн нэрэмжит шагнал бий болгон багш оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд олгож эхэллээ.
  • Тэнхимийн эрхлэгч улсын начин, магистр Б. Адъяахүү дасгалжуулагчтай “Олс таталтын баг” 2 дахь удаагаа улсын аварга багаар шалгарлаа.
  • Магадлан итгэмжлэгдсэн сургууль болж 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
  • Биеийн тамир, спортын эмчилгээний арга зүйчийн ангийг шинээр нээсэн.
  • Спорт гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Аварга” бүрэн дунд сургууль нээж 48 хүүхэдтэйгээр хичээллэж эхэлсэн. Анхны захирал нь МУ-н гавъяат багш Б.Жанчив байлаа.
  • Биеийн тамир, спортын дасгалжуулалт, арга зүйч мэргэжлээр магистрантурын сургалт явуулах эрх авч, тус хичээлийн жилээс сургалт явуулж эхэлсэн.
  • Сургуулийн ерөнхий захирал Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Б.Бат-Эрдэнэ, тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, сургуулийн анхны удирдах зөвлөлийн дарга Х.Тэрбишдагва нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
  • Олс таталтын улсын аварга баг, Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга багууд тус тус төрсөн.
  • Манай төгсөгч Х.Цагаанбаатар Афины 2004 олимпоос хүрэл медаль хүртэж, Монгол улсын гавъяат тамирчин хэмээх хүндтэй цол хүртсэн.
  • 1998 оны 08-р сарын 11-ны өдөр Гэгээрлийн яамны сайдын тушаалаар сургууль анх байгуулагдсан.
  • 1999 оны 9-р сарын 1–нд анхны хичээлийн жилийн сургалт эхэлсэн.
  • 2000 онд анх “Талын Монголын хүчтэнүүд” тоглолтыг Монгол бөхийн өргөөнд хийж 3 жил тасралтгүй тоглож 10.000 шахам хүнд сургуулиа сурталчилж, юу сурсанаа ард түмэндээ сурталчилсан.
  • 2000 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1-р 10 жилд өөрийн сургуулийн салбар ангийг нээсэн.
  • 2001 онд тус сургуулийн дэд захирал ШУ-ны доктор, профессор Га.Цэрэндорж Биеийн тамир спортын салбарын зууны шилдэг эрдэмтэн болсон.
  • 2001 онд зуданд нэрвэгдэгсдэд туслах хөдөлгөөн өрнүүлж малчдад 15 сая төгрөгийн тусламж үзүүлсэн.
  • 2001 онд БТСҮТ-өөс зохион явуулсан БТДС-иудын оюутнуудын дунд зохион явуулсан мэдлэг оюуны “CAF” тэмцээнд тэргүүн байр эзэлж “Шилдэг баг”-аар шалгарсан.
  • 2002 онд Багш оюутны анхны эрдэм шинжилгээний хурал хийсэн.
  • 2002 онд Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди зочилж “Монголын БТС-ийг хөгжүүлэх, түүний ШУ-ны үндсийг сайжруулах орон нутагт БТСпортын хөдөлгөөн мэргэжлийн түвшинд өрнөхөд ихээхэн чухал ач холбогдолтой юм гэдгийг энэ сургуулийн үйл ажиллагаанаас тодорхой байна” гэж үнэлсэн.
  • 2003 онд БТДС-уудын дунд зохиогдсон МҮОНТелевизийн “Хүчтэн” нэвтрүүлгийн аварга багаар шалгарсан.
  • Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны 2003 оны “Шилдэг захирал” өргөмжлөл цомоор тус сургуулийн захирал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ шагнагдсан.
  • 2003 онд Монгол улсын биеийн тамир спортын салбарт мэргэжилтэн бэлтгэж буй төрийн болон хувийн өмчийн их дээд сургуулиудаас шалгарч олимпийн 5 цагирагийг эзэмших эрх бүхий Монголын үндэсний олимпийн албан ёсны түншлэгч байгууллага болж бөхийн спортоор Олимпийн залуу халааг бэлтгэх зорилгоор жил бүр 60-80 өсвөрийн тамирчдыг сурган хүмүүжүүлж байна.
  • 2003 оны 5 сард анхны төгсөлтөө хийсэн /Анхны төгсөгчид- 112/