ШУТИС-ИЙН ТӨВ НОМЫН САНТАЙ ХАРИЛЦАН ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

0
260

ШУТИС-ийн төв номын сантай харилцан хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгууллаа. Уг гэрээний хүрээнд 

  • ШУТИС-ийн талаас:
    • Аварга дээд сургуулийн номын санг түшиглэн салбар шинжлэх ухаан, сургалт, судалгааны үлгэр жишээ цахим номын сан байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх
    • Аварга дээд сургуулийн сургалт, судалгааны Е сургалтын орчин бүрдүүлэх, номын сангийн програм хангамжийг сайжруулах, шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх
    • Аварга дээд сургуулийн багш, судлаач, мэдээллийн ажилтан нарт цахим болон зайн сургалт явуулах арга зүйг эзэмшүүлэх, хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх
    • Хоёр талын гадаад харилцаа, хамтын ажиллагааг гадаад орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагатай мэдээлэл харилцан солилцох багш, судлаачид, суралцагчдын ном бүтээлийг гадаад хэвлүүлэх, сурталчлах чиглэлээр хамтран ажиллах
    • Аварга дээд сургуулийн тогтмол хэвлэл /гадаад, дотоодын/, гадаад, дотоод мэдээллийн сан болон салбар шинжлэх ухааны ном, сурах бичиг, гарын авлага, өндөр зэрэглэлтэй эрдэм шинжилгээний сэтгүүл ашиглах үйлчилгээг журмын дагуу Аварга дээд сургуулийн багш, судлаач, суралцагчдад өөрийн сургуулийн багш, судлаачдын нэгэн адил ШУТИС-ийн номын сангийн танхимд үзүүлнэ.
  • Аварга дээд сургуулийн талаас:
    • Хамтын ажиллагааны хүрээнд зохиогчийн, патентын болон байгууллагын эрх, нууцыг холбогдох хууль тогтоомжийн дагуу чандлан сахина.
    • Шаардлагатай мэдээллээр хамтран ажиллагч талаа хангана.
    • ШУТИС-ийн профессор багш, ажилтан, ажилчдын спортын арга хэмжээнд /бие бялдрыг чийрэгжүүлэх дасгал, хөдөлгөөний сургалт, биеийн тамирын заал, танхим ашиглах г.м/ дэмжлэг үзүүлэх талаар тохиролцон гэрээг байгууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу