ЭМГЭНЭЛ

0
42

Дэмчигжавын ЗАГДСҮРЭН
(1958-2021)

        МҮОХ-ны Ерөнхийлөгч асан, “Аварга” сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор /PhD/, профессор, спортын эмч Дэмчигжавын Загдсүрэн нь 2021 оны 04 дүгээр сарын 21-нд өвчний улмаас таалал төгсөн, Монголын спортын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Бидний  хамтран  зүтгэгч  Д.Загдсүрэн нь Монголын үндэсний олимпын хороог 18 жил удирдсан ерөнхийлөгч, Спортын эмнэлгийн дарга, манай сургуулийн Эрдмийн зөвлөлийн нэр хүндтэй гишүүний нэг, Спортын анагаахын анхны болон хоёр дахь сурах бичгийн зохиогч тэрээр Монгол улсад орчин цагийн Биеийн тамир спорт, түүний дотор Спортын  анагаах ухаан, Олимпизмын үзэл санаа хөгжин дэлгэрэхэд үнэтэй хувь нэмэр  оруулсан нийгмийн зүтгэлтэн, шилдэг удирдагч, эрдэмтэн байлаа.

Д.Загдсүрэнгийн төлөв даруу, хүнлэг, нөхөрсөг бүтээлч зан чанар, хийж бүтээсэн гэгээн үйлс нь Спорт–Олимпын их гэр бүлийнхний зүрх сэтгэлд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

АВАРГА СУРГУУЛИЙН ЭРДМИЙН  ЗӨВЛӨЛ,  ЗАХИРГАА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу