Эрдмийн чуулган 2021 амжилттай зохион байгуулагдлаа.

0
198
Аварга сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг багш нарын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 5-р сарын 9-нд “Эрдмийн чуулган-2021” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд 19 багшийн 16 илтгэл хэлэлцүүлэгдсэн бөгөөд хурлын шүүгчээр:
• МҮОА-ийн Ерөнхийлөгч, Спортын төв сургуулийн захирал, “Аварга “ дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор/Ph.D/ профессор, Ч.Зоригтбаатар
• Монгол улсын гавьяат дасгалжуулагч, “Аварга “ дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн Г.Пүрэв-Очир
• Боловсролын хүрээлэнгийн судалгааны мэргэжилтэн, докторант Ц.Лхагвасүрэн нар ажиллалаа.
Эрдэм шинжилгээний хурлын:
• Тэргүүн байранд багш Б.Эрдэнэчимэг, Г.Сүхбат нарын хамтарсан “Цахим хичээлийн хэрэгжилтэнд өгсөн үнэлгээ” сэдэвт илтгэл
• Дэд байранд багш Ч.Энхтөр, Т.Цэнд нарын хамтарсан “Спорт тоглоомын тамирчдын сургалт-дасгалжуулалтын төлөвлөлтийг сайжруулан туршсан судалгааны үр дүн” сэдэвт илтгэл
• Гутгаар байранд Аварга ахлах сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Бадамцэцэгийн “Тамирчин сурагчдын спортоор дамжуулан эзэмшсэн чадварт тулгуурлан сурлагын түвшинг ахиулах сургалтын арга зүйг судлах нь” сэдэвт илтгэл
• Тусгай байранд багш Б.Түмэннасангийн “Аварга дээд сургуулийн багш, ажилчид, төгсөх ангийн оюутнуудын сэтгэл ханамжийн судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу