Үндэсний бөхийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээн болно

0
17

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний бөхийн сургуулийн аварга шалгаруулах барилдаан 2019 оны 12-р сарын 6-ны Баасан гаригт Аварга дээд сургуулийн “А” зааланд болно. Энэ удаагийн барилдааныг Б.Адъяахүү багштай 4г ангийн нэрэмжит болгон зохион байгуулах гэж байна.

2018 оны барилдаанд 144 бөх барилдсан ба:

Тавын даваа

  1. Н.Намнансүрэн Булган- гоцлов
  2. Б.Боорчи Хэнтий- Б.Очирсуурь Төв
  3. М.Өгөөдэй Говь-Алтай – Анхжол Баян-Өлгий
  4. Э.Бат-Эрдэнэ Архангай- Мижиддорж Увс
  5. Т.ТүмэнжаргалТөв – Төрбат Говь-Алтай

Зургаагийн даваа

  1. Н.Намнансүрэн– М.Өгөөдэй
  2. Б.Боорчи-гоцлов
  3. Т.Түмэнжаргал- Э.Бат-Эрдэнэ

Сүүлийн гурван бөх тойргоор барилдаж

  1. Н.Намнансүрэн-Т.Түмэнжаргал
  2. Т.Түмэнжаргал- Б.Боорчи
  3. Н.Намнансүрэн– Б.Боорчи

Ийнхүү хорь дахь удаагийн аваргаар

  1. Н.Намнансүрэн Булган аймгийн Сайхан сумын харъяат, аймгийн нэмэх начин
  2. Б.Боорчи Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат, сумын заан
  3. Т.Түмэнжаргал Төв аймгийн Эрдэнэ сумын харъяат, сумын начин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу