1024 бөхийн барилдаанд харцага Э.Оюунболд түрүүллээ

0
1367

МҮБХ-ны 25 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 18-19-нд боллоо. Бөхийн өргөөнд анх удаа 1024 бөх хүч үзсэн энэхүү барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Г.Эрхэмбаяр, арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, гарьд Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, заан Ч.Санжаадамба, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм.

Барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат “Хан Хэнтийн аварга” дэвжээ, ОСНААУГ, “Их засаг” их сургуулийн бөх, улсын харцага Э.Оюунболд арав даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Таванхан” дэвжээ, “Мондэй” группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр ес даван үзүүрлэлээ. Түрүү бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд нэгийн даваанд “Аварга” дээд сургуулийн Н.Буянзаяаг, хоёрт “Их Богд” дэвжээний Д.Уртнасанг, гуравт аймгийн арслан М.Төмөртогоог, дөрөвт аймгийн заан Э.Нямааг, тавд улсын начин С.Батсуурийг даваад, зургаад улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагватай тунаж, долоод улсын харцага Б.Пүрэвсайхантай тунаж, наймд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай тунаж, есийн даваанд аймгийн арслан Э.Даштай тунаж, үзүүр түрүүнд улсын аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулан түрүүлсэн юм.

13718_1589555127994262_7840965599721723060_n

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу