“АВАРГА” ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ


  • Аварга дээд сургуулийн захирлын
  • 2019 оны 06 сарын 12 ны өдрийн
  • Б/20 тоот тушаалын хавсралт1

 

“АВАРГА” ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Нэг: Элсүүлэх мэргэжил

“Аварга” Дээд Сургууль нь Дээд боловсролын хууль, БСШУС-ны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2016 оны А/87 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”,  БСШУСЯ-ны сайдын 2018 оны 04-р сарын 06-ны өдрийн A/195 тоот “Босго оноо тогтоох тухай”, 2018 оны 06-р сарын 19-ны өдрийн A/391 “Босго оноо тогтоох, тушаалд өөрчлөлт оруулах тухай” журмыг баримтлан 4 жилийн сургалттай бакалавр зэрэгтэй дараах мэргэжлүүдээр элсүүлнэ.

  • Элсэлтийн шалгалтыг хотод сургуулийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулах ба хөдөө орон нутагт МИДСХ-ны элсэлтийн шалгалтын салбар комиссоор дамжуулан элсүүлнэ.
  • Элсүүлэх мэргэжлийн жагсаалт:
  • Спортын дасгалжуулагч – 101401 (бакалавр – өдөр)
  • Багш – Биеийн тамирын боловсрол – 011410   (бакалавр – өдөр)
  • Багш, сургуулийн өмнөх насны боловсрол – 011201 (бакалавр – өдөр)
  • Хөдөлгөөн засалч – 091501 (бакалавр – өдөр)
  • “Аварга” дэвжээ
  • Суралцах хугацаа 4 жил

1.3 Магистр:

  • Багш, биеийн тамирын боловсролын – Е01141001
  • Спортын дасгалжуулагч – Е10110101 мэргэжлүүдээр магистрантурын элсэлтийг 10 сард, 4 сард сургууль дээр зохион байгуулна.
  • Суралцах хугацаа 1.5 жил

1.4 Аварга ахлах сургууль:

  • 10 12 дугаар ангийн сурагчдыг 6 сар, 8 сард элсүүлнэ.
  • Дээрх мэргэжлээр бакалавр, магистр бэлтгэхийн зэрэгцээ богино хугацааны секц, дугуйлан, түр сургалт явуулна.

Элсэлтийн журмаас  

  • Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэгийн хичээлээр тэнцсэн /босго оноо 410/ сурагчдыг элсүүлнэ.
  • Бие бялдрын түвшин тогтоон ангийн сонголтыг чиглүүлж өгнө.
  • Элсэх шалгуулагчдаас ур чадварын шалгалтыг авч ерөнхий шалгалтын оноо, ур чадварын онооны дунджаар жагсаан элсүүлнэ.

 “Эрүүл биетэй, саруул ухаантай амьдрах” арга ухаанд суралцаж, биеийн тамир-эрүүл мэндийн дээд боловсролтой болохыг хүссэн хүн бүхнийг манай сургуульд элсэн орж суралцахыг урьж байна!

ХаягУлаанбаатар хот Хан-Уул дүүрэг, III хороо Шаравын гудамж “Аварга” ДС-ийн байр

Факс: 976-11-343392 , Утас: 342053, 344737

Утас: 91194527, 98111216, 95524392, 99209117, 99147481

E- mail: avarga_ds1@yahoo.com          Website: www.avarga.edu.mn

Хоёр. Элсэхдээ бүрдүүлэх материал

  • Элсэгчдийг жил бүрийн ерөнхий шалгалтын дүн гарсан өдрөөс хойш бүртгэж, элсүүлнэ.
  • Бүртгүүлж, элсэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Тус сургуульд элсэхийг хүссэн хувийн өргөдөл
  • Цахим үнэмлэх /хуулбар/
  • Боловсролын үнэмлэх /10,11,12-р анги төгссөн үнэмлэх, ТМС төгссөн диплом/
  • Хувийн хэрэг /шинэ, хуучин/
  • Ерөнхий шалгалтанд тэнцсэн батламж
  • 3*4 хэмжээний 4% зураг
  • Сурлага хүмүүжил, ажил байдлын тодорхойлолт
  • Сургалтын төлбөрийг 100% төлсөн баримт
  • Элсэлтийн хураамж 10000 төгрөг

 Гурав. Элсэлтэнд баримтлах зарчим

/Хөдөө орон нутагт МИДСХ-ны элсэлтийн зарчмыг баримтална./

3.1 Элсэхийг хүсэгчдийг Боловсролын Үнэлгээний Төвөөс зохион байгуулсан төгсөлтийн шалгалтын аль нэг хичээлээр батламж авсан элсэгчийг элсүүлнэ. (Ерөнхий шалгалт + Ур чадварын оноо=бүгд 410–с дээш босго оноотой оюутанг элсүүлнэ)

3.2 Дээрх материалыг бүрдүүлж өгсөн тохиолдолд томилолт олгоно.

3.3 Ерөнхий шалгалтанд амжилттай дүн үзүүлэн

  • 750 – 800 оноо авсан оюутны төлбөрийг 100%,
  • 700 – 749 оноо авсан оюутны төлбөрийг 50%,
  • Тив, дэлхийн медальтай тамирчинг 50% – 100%,
  • Үндэсний бөхийн аймаг, сумын цолтой бол 10% – 50%
  • Спортын дэд мастер, спортын матер, ОУХМ бол 20% – 40%
  • 3 найзын хамт бүртгүүлбэл – 20%,
  • 5 найзын хамт бүртгүүлбэл – 50%,
  • Багаараа элсвэл /5 ба түүнээс дээш/ – 30% тус тус хөнгөлнө.

3.4 Суралцах хугацаанд нь оюутны сурлага, спортын амжилтаас нь хамааруулан сургалтын төлбөрийг 10-100% хөнгөлөлт үзүүлэх болзолт тэтгэлэгтэй.

3.5 Сургалтын төрийн сан, Гадаад дотоодын тэтгэлэгт тусгай шалгуураар хамруулна.

3.6 Суралцах эрхийн бичиг хүчингүй болгосон тохиолдолд сургалтын төлбөрийн 5%-иар торгууль ноогдуулна.

 Дөрөв. Элсэгчдийг бүртгэх

4.1 Суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийг 08 сарын 12-17 нд бүртгэх ба хичээл 08-р сарын 19-ны 8 цагт эхэлнэ.

4.2 Бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийн тооцоог бүрэн хийнэ.

4.3 Төрийн сангийн зээл, тусламжаар суралцах хүмүүсийн материалыг 08-р сарын 31-ны дотор хүлээн авна.