“Аварга” бүрэн дунд сургууль


Спорт, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай
“Аварга” бүрэн дунд сургууль

“Аварга” бүрэн дунд сургууль нь “Аварга” дээд сургуулийн дэргэд Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачилгаар үүсгэн байгуулагдан
2004-2005 оны хичээлийн жилээс анхны элсэлтээ авч 50 гаруй сурагчидтайгаар хичээллэн түүхийн хуудсаа эхэлсэн.

Суралцагчдын авъяас сонирхлыг хөгжүүлэн, бие даан сурч, ажиллаж амьдрах чадвартай оюунлаг иргэнийг бэлтгэнэ.

  • Нэгж хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэн гүнзгийрүүлсэн сургалтыг чанарын дээд түвшинд гаргана .
  • Уламжлалт сэтгэлгээ зан заншил, соёлын өвийг эзэмшүүлэх тал дээр санаачлагатай ажиллана.
  • Сурагчдад эрүүл мэндийн боловсрол, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгож, эрүүлжүүлж, чийрэгжүүлж, хөгжүүлж, хүмүүжүүлнэ.

Хүүхдийн авъяас чадварыг багаас нь илрүүлж, спортоор хичээллэх хүсэл сонирхолтой болгон төлөвшүүлдэг олон улсын туршлагыг харгалзан Монгол улсын боловсролын тухай хууль, Биеийн тамир спортын тухай хуулийн, хүрээнд нийцүүлэн спорт гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургуулийг ажиллуулж байна.

Тус сургууль нь тив дэлхий, Опимпийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан шилдэг тамирчин төрүүлэх суурь болох төдийгүй төгсөгчдөө “Аварга” дээд сургууль болон бусад их, дээд сургуульд элсэн орох боломжийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. 2014-2015 онд манай сургууль нь 195 сурагч, 12 багштайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Биеийн тамир спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн хувьд биеийн тамирын ээлжит хичээлийг 7 хоногт 5 цагаар, Спортын ур чадвар дээшлүүлэх хичээлийг 3 удаа 6 цагаар тус тус орж сурагчдад бие бялдрын хүмүүжил олгох ажлыг зохион байгуулж байна. Мөн сар бүр 2-3 удаа анги хамт олны дунд, сургуулийн хүрээнд тодорхой спортын төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулж шалгарсан сурагчдыг “Аварга” дунд сургуулийн шигшээ багийн бүрэлдэхүүнд оруулан дүүрэг, хот, улсын чанартай тэмцээнүүдэд оролцуулдаг. Спортын амжилтын хувьд өндөр түвшинд хүрсэн сурагчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын шигшээ багт багтан тив, дэлхийн, олон улсын тэмцээнд оролцсоор байна.


Манай суралцагчдаас

А.Энхтуул

2008 онд 14 настайдаа Олон улсын мастерын болзол хангасан, улсын шигшээ багийн тамирчин, өсвөрийн шатарчдын улсын аварга, насанд хүрэгчдийн дэд аварга, Дэлхийн шатрын 38 дугаар олимпиадын “С” ангиллын аварга, 2008 оны Монгол улсын “Шилдэг тамирчин сурагч” шатрын ОУХ-ний Мастер, Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга А.Энхтуул

Их Монгол улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ойн Улсын их баяр наадмын өсвөрийн хүчит 128 бөхийн барилдаанд 7 даван түрүүлж “Улсын Шонхор” цол хүртсэн, 2009 оны Чөлөөт бөхийн Ази тивийн өсвөрийн АШТ-ний хүрэл, Олон улсын хүүхдийн спортын анхдугаар их наадмын алт, хүрэл, Чөлөөт бөхийн өсвөрийн УАШТ-ний алтан медальт сурагч Б.Номиндалай

Их Монгол улс байгуулагдсаны 803, Ардын хувьсгалын 88 жилийн ойн Улсын их баяр наадмын өсвөрийн хүчит 128 бөхийн барилдаанд шөвгөрсөн, Чөлөөт бөхийн Ази тивийн өсвөрийн АШТ-ний 4-р байрын шагналт сурагч Э.Оюунболд

 

2010 онд Польш улсын Варшеев хотноо болсон сонирхочдын Сумогийн ДАШТ-ний мөнгөн медальт сурагч Д.Аззаяа


Холбоо барих

Утас: +976 11 344737

Факс: +976 11 343392

Эмайл: dund.surguuli@avarga.edu.mn

Хаяг: Улаанбаатар, Хан-Уул 17042
3-р хороо, Чингисийн өргөн чөлөө
“Аварга” бүрэн дунд сургууль

“Аварга” бүрэн дунд сургуулийн багшлах бүрэлдэхүүн (2013 он)

“Аварга” бүрэн дунд сургуулийн багшлах бүрэлдэхүүн (2013 он)

Сурагчдын зөвлөл

 

 

Сурагчдын зөвлөлийн эрхэм зорилго

  • Сурагчдын эрх ашгийг хамгаалах,
  • Тэднийг шударгаар шүүлгэх,
  • Сургуулийн хэмжээнд сурагчдад боловсрол мэдлэг олгох
  • Сурагчид сургуулийн захиргаа багш нарын хооронд эерэг уур амьсгалыг бүрдүүлж,
  • Сургуулийн зайргаатай хамтран сурагчдын нийгэм, соёлын идэвхийг өрнүүлэн дэмжихэд оршино.

Сурагчдын зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

  1. Сургуулийн зөвлөлийн үйл ажиллагаа олон нийт, бүлгийг хамарсан ил тод нээлттэй байна.
  2. Сурагчдын зөвлөлийн харгасан шийдвэр нийт сурагчдын эрх ашигт нийцсэн байна.
  3. Хуурамч дүн, чанаргүй сургалтыг таслан зогсоох, энэ тухай сургуулийн захиргаанд мэдэгдэх.
  4. Сурагчдын дунд зарим асуудлаар санал асуулга явуулж, сургууль дотуур байрны дутагдал, ололт амжилтыг сургууль дотуур байрн захиргаанд мэдэгдэх.
  5. Сургагчдын эрх ашгийг зөрчигдөж байгаатай үл эвлэрэн, сурагчдын эрхийг хамгаалж сургуулийн захиргаанд мэдэгдэх, цаашлаад холбогдох албан тушаалтанд мэдэгдэх.
  6. Сайн дурын аян, хандивыг өрнүүлэх.
  7. Сургуулийн хэмжээнд урлаг, спортын үйл ажиллагааг өрнүүлэх.
  8. Клубуудын үйл ажиллагааг дэмжих, тэднийг сурталчилах.
  9. Сурагчдыг эн тэргүүнд тавьж, тэднийг үл ялгаварлана.
  10. Сурагчдын эрхийг хамгаалан, үүргийг ухамсарлуулах.

Сурагчдын зөвлөлийн дүрэм

  1. Сурагчдын зөвлөл нь сурагдчдын санал бодлыг сонсох.
  2. Сурагчдын зөвлөлийн гишүүд өөр өөрсдийн ангидаа сурагчдын зөвлөлийн үйл ажиллагаа, зохион байгуулах ажлын талаар дэлгэрэнгүй ярьж, хэлж байх.
  3. Сурагчдын зөвлөл нь 7 хоногт 1 удаа хурал хийж, үйл ажиллагааны талаар ярилцана.
  4. Сурагчид сурагчдын зөвлөлөөс зохион байгуулах ажлыг сонсож санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх.
  5. Багш нарын зөвлөл нь сурагчдын зөвлөлд сурагчдад хамааралтай захирамж, шидвэр гаргана.
  6. Анги бүр, эцэг эхийн зөвлөлтэй хамтран ажиллах.
  7. Сурагчдын зөвлөл нь сургуулиас зохиогдож буй бүх тэмцээн уралдааныг зохион байгуулцана.
  8. Сурагчдын хүсэл сонирхол хэрэгцээг судалж үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлнэ.