Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д амжилттай оролцлоо


Монгол Улсын 2019 оны аварга шалгаруулах жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн 1-р сарын 7-9-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотноо Биеийн тамир спортын ордонд боллоо.

Монгол Улсын спортын түүхэнд анхны Олимпийн аваргыг төрүүлсэн спорт бол жү-до бөхийн спорт юм. Энэхүү спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх их үйлсэд мэдлэг, ур чадвар, бүхий л амьдралаа зориулан хөдөлмөрлөсөнМонгол Улсын спортын мастер, багш, сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад Улсын гавьяат дасгалжуулагч, “Алтан гадас” одонт Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит болгон явуулж буйгаараа энэ удаагийн тэмцээн онцлогтой болж байна. Тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа албан ёсоор нээлээ. Энэхүү тэмцээн нь тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Токио-2020” Олимпын их наадамд оролцох, Дэлхийн чансааны оноо олгох Гран-При, Их дуулга зэрэг өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг жүдочдод олгодгоороо тэмцээний чансааг илтгэдэг байна. Манай сургуулиас 1а ангийн оюутан Мөнхболд 16-т,  3a ангийн оюутан Д.Нямхүү  5-р байр, 3г ангийн оюутан Мөнх-Эрдэнэ 8-т үлдсэн байна. Дасгалжуулагч багш Э.Баттөр болон тэмцээнд оролцсон баг тамирчдад баяр хүргэж, их амжилтыг хүсье.