Undes Cup тэмцээнд багаараа 2-р байр эзэллээ


2018 оны 11-р сарын 28-ны өдөр Спортын төв ордонд “Undes Cup” Жүдо бөхийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд 130 гаруй тамирчид хамрагдсан бөгөөд эрэгтэй тамирчид 8 жинд /55кг/, эмэгтэй тамирчид үндсэн 7 жинд өрсөлдсөн ба багийн нийлбэр дүнгээр:
1-р байрт Үндэсний биеийн тамирын баг тамирчид
2-р байрт Э.Баттөр дасгалжуулагчтай Аварга дээд сургуулийн баг тамирчид
3-р байрт МУБИС-ийн баг тамирчид орлоо.
Аварга дээд сургуулийн 1в ангийн оюутан Сүхбат -60кг жинд алтан медаль
3а ангийн оюутан Д.Нямхүү -100 кг жинд алтан медаль хүртэж эрэгтэй шилдэг тамирчнаар шалгарсан байна.
3г ангийн оюутан Мөнх-Эрдэнэ, 2018 оны төгсөгч Төгөлдөр нар мөнгөн медаль хүртсэн бол 4а ангийн оюутан Ж.Жавхлан +100 кг жинд, 4а ангийн оюутан Х.Уранхишиг +78кг жинд, Энхчимэг нар хүрэл медаль хүртсэн амжилттай оролсон байна. Тэмцээнд оролцсон тамирчин оюутнууд болон дасгалжуулагч багш Э.Баттөрд баяр хүргэж улам их амжилтыг хүсье.

Улс тунхагласны 94 жилийн ойн барилдаанд амжилттай оролцлоо


2018 оны 11 сарын 26-нд Спортын төв ордонд зохион байгуулагдсан Улс тунхагласны 94 жилийн ойн хүчит 128 бөхийн барилдаанд Аварга сургуулийн төгсөгчдөөс У/а Э.Оюунболд, У/н Д.Анар нар их шөвөгт, у/а Р.Пүрэвдагва, у/н Б.Серик нар дунд шөвөгт шалгарч үлдлээ. Мөн аймгийн арслан Береке, а/а Б.Зоригтбаатар нар сайн барилдлаа. Баяр хүргэж их амжилтыг хүсье.

Чөлөөт бөхийн U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртлээ


Аварга дээд сургуулийн суралцагч Г.Ганхуяг нь Унгар улсын Бухарест хотод зохион байгуулагдсан Чөлөөт бөхийн U23 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 86 кг жинд Хүрэл медаль хүртэж Аварга сургуулийн суралцагч, төгсөгчдөөс Чөлөөт бөхийн дэлхийн аваргаас медаль авсан анхны эрэгтэй тамирчин боллоо. Баяр хүргэж, амжилт хүсье. Жич: Эмэгтэйчүүдээс Т.Мөнхтуяа, Э.Сумъяа нар дэлхийн аваргаас медаль хүртэж байсан түүхтэй.

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлагдсан байна


ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ТӨСӨЛ

ОЮУТНЫ САНААЧИЛГЫГ ДЭМЖИХ

ӨРСӨЛДӨӨНТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАЖ БАЙНА

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн
санхуүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд их, дээд
сургууль, коллежийн оюутнуудын дунд тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна.

Уралдаанд: Орон нутгийн их, дээд сургууль, коллежийн оюутнууд, Урлагийн боловсролын
хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өөрсдийн санаачилгыг
дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

Төслийн чиглэл:

Нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах:

  • Оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох.
  • Дотоодын оюутан солилцоог дэмжих:
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (хичээлийн бус цагаар сургуулиас тогтоосон цагийн хязгаар
  • дотор “цагийн хөдөлмөр” болон  түр хугацааны гэрээт  ажил хийх, судалгаа, инновацийн ажилд  оролцох,   бие  даан бүтээл  туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох. хөдөлмөрийн харилцаанд суралцах):
  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах,
  • Ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх.

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 10 хүртэлх сар

Тэтгэлэгийн хэмжээ: Нэг төслийн санжүүжилтийн хэмжээ 5.0 /таван/ сая төгрөгөөс ажлын хэлбэр,
бүтээл, шинэ санаа /инноваци/-г гаргасан төслийн санжүүжилтийн дээд хэмжээ 10.0 /арван/ сая
төгрөг хүртэл байна.

Хүлээн авах хугацаа: Төслийн өргөдлийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12:00 цаг

хүртэл харьяа их. дээд сургуулийн оюутны асуудал хариуцсан албанд хүлээн авна.

Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, журам,
маягтыг  http:www.mecs.gov.mn, http:www.herp.mn вэб хуудас, Facebоок дахь “Монгол их дээд сургуулиудын сургалтын албаны мэдээллийн нэгдсэн групп -ээс танилцана уу.

Холбогдох  утас: 70007263. 88113975

Цахим хаяг: grand.herp@gmail.com

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ

Залуучуудын улсын аварга шалгаруулах Гандболын тэмцээнд амжилттай оролцлоо.


2018 оны 11-р сарын 8-наас 11-ны өдрүүдэд Орхон /Эрдэнэт/ аймагт 1998 оноос хойш төрсөн Залуучуудын улсын аварга шалгаруулах Гандболын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. уг тэмцээнд эрэгтэй 12 баг, эмэгтэй 9 баг оролцлоо. Эрэгтэй баг:
1-р байрт МУБИС
2-р байрт МУИС
3-р байрт Аварга ДС-ийн баг тамирчид орлоо. Уг тэмцээнд Аварга дээд сургуулийн багийн 5 тоглогч Hong Kong улсад зохиогдсон Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож Хүрэл медаль хүртэж байсан тамирчид оролцсоноороо онцлог байлаа. Тамирчин оюутнууд болон дасгалжуулагч багш нарт баяр хүргэж их амжилтыг хүсье.

Үндэсний бөхийн сургуулийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн амжилттай боллоо.


2018-2019 оны хичээлийн жил, Аварга сургуулийн үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан 20 дахь удаагийн Үндэсний  бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 11 сарын 7-нд Бөхийн сургалт судлалын тэнхим, Ч.Гэрэлчимэг багштай 4а ангийн хамт олонтой хамтран амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд 128 бөх зодоглосон бөгөөд жаяг дэгийн багт:

Тайлбарлагч-Үндэсний бөхийн багш Б.Батхуяг

Гарын даа-Наранбаатар

Хаяавч-Энхжаргал, Бат-Очир

Хөлийн цэцээр чөлөөт бөхийн багш Л.Урианхай

Эмч-Г.Бямбасүрэн

Засуул-Даянбуу, Мөнх-Эрдэнэ, Хүүбаатар, Жадамба, Цогт, Баярсайхан, Бат-Эрдэнэ, Бямбадорж нарын оюутнууд ажиллалаа. Уг барилдааны Дунд шөвөгт:

3г ангийн оюутан, Сумын заан Өгөөдэй

3г ангийн оюутан, сумын заан Ахжол

2б ангийн оюутан, сумын заан Төрбат

2а ангийн оюутан, сумын заан Очирсуурь

Аварга клубын залуу бөх Мижиддорж нар шалгарсан байна.

Булган аймгийн Сайхан сумын харъяат, аймгийн нэмэх начин Н.Намнансүрэн 2 дахь удаагаа түрүүлж, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харъяат, 3в ангийн оюутан, сумын заан Б.Боорчи үзүүрлэлээ. Их шөвөгт  3г ангийн, сумын заан Бат-Эрдэнэ, 2а ангийн оюутан залуу бөх Түмэнжаргал нар шалгарлаа. Уран барилдааны тусгай шагналаар 2а ангийн оюутан залуу бөх Түмэнжаргал шагнагдлаа. Улам их амжилтыг хүсье.

Гандболын цомын төлөөх насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн амжилттай боллоо.


Гандболын цомын төлөөх насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээн 2018 оны 10 сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 200 гаруй тамирчин оролцсоноос Аварга сургуулиас эрэгтэй 3 баг, эмэгтэй 1 баг оролцож, Аварга сургуулийн 2-р баг Тэргүүн байр, Аварга 3-р баг Мөнгөн медаль хүртлээ. Мөн эмэгтэй баг тамирчид Тэргүүн байр эзэлж багийн нийлбэр дүнгээр тэргүүллээ. 4б ангийн оюутан Лхагвазориг “Шилдэг хаалгач”, оюутан Отгонбаатар “Шилдэг тоглогч”-оор, багш С.Нямдорж “Шилдэг уран тоглогч”-оор шалгарлаа. Энэ удаагийн тэмцээнд анх удаагаа нэг байгууллагаас 3 баг оролцож байгаагаараа онцлог байлаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт тамирчин оюутнууд болон дасгалжуулагч багш нартаа баяр хүргэж, улам өндөр амжилтыг хүсье.

Өсвөр үеийн Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан 2018


Өсвөр үеийн Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах барилдаан 2018 оны 10-р сарын 12-14-ны өдрүүдэд Орхон аймгийн Хангарьд ордонд болж өндөрлөлөө. Уг тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 баг өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

16 насны ангилалд:

  • Увс аймгийн биеийн тамир, спортын газрын бөх Баянмөнх 29 давж тэргүүн байр
  • Архангай аймгийн биеийн тамир, спортын газрын бөх Аварга ахлах сургуулийн сурагч М.Шатар 26 давж дэд байр
  • Сүхбаатар дүүргийн бөх 3-р байр
  • Ховд аймгийн харъяат Аварга ахлах сургуулийн сурагч “Улсын шандас”, Хан-уул дүүргийн бөх Г.Батзориг 25 давж 4-р байр
  • Дорнод аймгийн харъяат Аварга ахлах сургуулийн сурагч, СонгиноХайрхан дүүргийн бөх Э.Өсөхбаяр 9-р байр тус тус эзэлсэн байна.

17 насны ангилалд:

  • Баянхонгор аймгийн биеийн тамир, спортын газрын бөх Батмагнай 28 давж Тэргүүн байр
  • Говь-Алтай аймгийн Алтай сумын харъяат, Аварга дээд сургуулийн 1в ангийн оюутан, Хан-Уул дүүргийн бөх Б.Ганхүлэг 25 давж дэд байр
  • Ховд аймгийн харъяат, Аварга ахлах сургуулийн төгсөгч Баяржавхлан 24 давж 3-р байр
  • Аварга ахлах сургуулийн сурагч, Сонгинохайрхан дүүргийн бөх Б.Цогт 23 даваатайгаар 4-р байр эзэлсэн байна.

18 насны ангилалд:

  • Баян-Өлгий аймгийн биеийн тамир, спортын газрын бөх Жандос 29 давж Тэргүүн байр
  • Архангай аймгийн биеийн тамир, спортын газрын бөх, Аварга дээд сургуулийн 2г ангийн оюутан С.Сүхбат 27 давж дэд байр
  • Баянхонгор аймгийн харъяат, Хан-Уул дүүрэг, Аварга дээд сургуулийн 2г ангийн оюутан М.Сумъяабазар 26 давж 3-р байр эзэллээ.

Багийн нийлбэр дүнгээр:

Тэргүүн байр 9 оноо –Ч.Нямдорж дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, Аварга сургуулийн баг

Дэд байр 22 оноо – Сүхбаатар дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг

Гутгаар байр 26 оноо- Дондов дасгалжуулагчтай Архангай аймгийн баг

Шагналт 5-р байр 30 оноо-Б.Батхуяг дасгалжуулагчтай, Аварга сургуулийн баг

Самбо бөхийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медөль хүртлээ.


Гүрж улсын нийслэл Тбилиси хотод зохиогдсон Самбо бөхийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид 1алт, 3 мөнгө, 4хүрэл хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэлхийд 3-р байрт жагслаа. 2018 оны Самбо бөхийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр залуучуудын ангилалын 100 кг жинд “Аварга” дээд сургуулийн 3а ангийн оюутан Д.Нямхүү мөнгөн медалийн эзэн болсон байна. Баяр хүргэж улам их амжилтыг хүсье.

Багш нарын баярыг тэмдэглэлээ


2018 оны 10-р сарын 5-нд Дэлхийн багш нарын 24 дэх, Монголын багш нарын 52 дахь удаагийн баярыг Аварга сургуулийн хамт олон тэмдэглэн өнгөрүүллээ. Уг баярын арга хэмжээний үед сургуулийн нягтлан бодогч Д.Батмандах “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдсан бол Ерөнхий онолын тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалан Боловсролын яамны “Жуух бичиг”-ээр шагнагдлаа. Мөн Ерөнхий онолын тэнхимийн багш А.Анхтуяа шагнал хүртлээ. Баяр хүргэж улам их амжилтыг хүсье. Баярын үйл ажиллагааг зохион байгуулсан СССТ-ийн хамт олондоо талархал илэрхийлье.