Олс таталтын 2019 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн амжилттай боллоо.


СонгиноХайрхан дүүргийн биеийн тамир спорт хорооны 25 жилийн ойн нэрэмжит Олс таталтын 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2019 оны 4-р сарын 27-нд СХД-ийн БТСХ-ны “А” зааланд амжилттай болж өнгөрлөө. 2004 оноос анх зохион байгуулагдаж, жил бүр уламжлал болон зохиогдож байгаа энэхүү тэмцээний зорилго нь Олс таталтын спортыг өөрийн оронд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварын түвшинг нэмэгдүүлэх, багш, дасгалжуулагчдын харилцан туршлага солилцоход оршдог.
Тэмцээн эрэгтэй 620 кг, эмэгтэй 520 кг, холимог ангилал \4 эрэгтэй, 4 эмэгтэй\ буюу 580 кг гэсэн үндсэн 3 жингээр зохион байгуулагдсан. Холимог ангилалын хувьд албан ёсоор 2 дахь жилдээ улсын аваргын төрөл болж байгаа юм. Тэмцээний эхний 3 байранд орсон багууд алт, мөнгө, хүрэл медалиар шагнагдсан.
Тэмцээнд СонгиноХайрхан дүүргийн СХ, ДЦС-4 ТӨХК –ний Эрчим баг, Багануур дүүргийн БТСХ, “Аварга” ДС-ийн 1 болон 2-р багууд, “Аварга дэвжээ” баг, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль 1, 2-р багууд, Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль, Говь-Алтай аймгийн баг, Алдар СХ-ний Зэвсэгт Хүчний 350-р анги, Дархан хотын Зэвсэгт Хүчний 330-р анги, Шүүхийн шинжилгээний хүрээлэн, УБТЗ, Замын 4-р анги зэрэг 17 байгууллагын 250 гаруй тамирчин оролцсон юм.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН
Эмэгтэй, 520кг
1.Аварга ДС
2.ДЦС-4, Эрчим баг
3.Багануур БТСХ
Эрэгтэй, 620кг
1.“Аварга” ДС-ийн 1-р баг
2.“Аварга” ДС-ийн 2-р баг
3.Дархан хотын Зэвсэгт Хүчний 330-р анги
Холимог, 580кг
1.“Аварга” ДС-ийн 1-р баг
2.Багануур БТСХ 1-р баг
3.ҮБХИС 2-р баг
Дасгалжуулагч багш Б.Эрдэнэчимэд болон тэмцээнд оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэж, их амжилтыг хүсье.