Удирдах дээд байгууллагаас гаргасан тогтоол, тушаал, шийдвэрүүд


Амжилт

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Их, дээд сургууль, коллеж /цаашид сургууль гэнэ/-ийн багшийг тухайн албан тушаалын орон тоон дээр шалгаруулан ажилуулах, тэднийг тасралтгүй хөгжүүлэх, чадваржуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү нийтлэг шаардлагыг мөрдлөг болгоно.
  2. Энэхүү нийтлэг шаардлагыг үндэслэн сургууль бүр өөрийн онцлогт тохирсон багш, түүний албан тушаалыг орон тоонд тавих шаардлагаа боловсруулан мөрдөж ажиллана.
  3. Сургууль нь багшийг профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш гэсэн шатлалтай албан тушаалын орон тоон дээр ажиллуулна.
  4. Сургуулийн захиргаа, багш бүрийн нийтлэг болон тусгай шаардлагын биелэлтийг тогтмол хянан шинжилж, үнэлгээ дүгнэлт өгөх, албан тушаалын орон тоог шинэчлэн жил бүр хөдөлмөрийн гэрээг байгуулах замаар цаашид багш нарыг чадваржуулах, хөгжүүлэх ажлыг зохион багуулна.
  5. Багш нь энэхүү нийтлэг болон тухайн шаардлагыг мөрдөж ажиллахын зэрэгцээ түүнийг хэрхэн биелүүлж байгаа байдлаа тогтмол өөрийн үнэлгээ хийж албан тушаалын орон тоо ахих саналаа удирдлагад тавьж шийдвэрлүүлэх үүрэг хүлээнэ.

Хоёр. Ерөнхий шаардлага

A. Ерөнхий соёл ба харилцааны чадвар

  1. Багш нь Үндсэн хууль, Боловсролын тухай болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бүх шатны аливаа шийдвэр, дүрэм, журам, стандартыг мөрддөг, сурталчилдаг, суралцагчид хэрэгжүүлдэг байх.
  2. Суралцагчдын хөгжил, төлөвшлийн тасралтгүй өсөлтийг буюу сургалтын ажлын үр дүнг оновчтой, бодитой тодорхойлон тухайн нөхцөл, орчин, нөөцөд тулгуурлан, тодорхой үр дүнд хүргэх, сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэстэй бодитой төлөвлөдөг, үр ашигтай зохион байгуулдаг, манлайлан удирдаг, тогтмол хянан сайжруулдаг зэрэг сургалтын менежерийн үндсэн чадварыг эзэмшсэн байх.
  3. Боловсролын харилцаанд оролцогчдыг дэмжин тэднийг хүндэтгэж, эрхийг дээдэлдэг байх.
  4. Хамт олны дунд эвсэг нөхөрсөг зан байдлыг эрхэмлэн бусад багш нартай ажиллаж тэднээс байнга суралцдаг байх.

Б. Бүтээлч чадвар

  1. Сургалтад шинэ арга технологийг нэвтрүүлэн өөрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, бүтээлч шинэ санаа, санаачлага дэвшүүлэн ажил үүргийг шуурхай гүйцэтгэж үйл ажиллагаандаа бодитой хандах ажил хэрэгч чанарыг эзэмшсэн байх.
  2. Шинэ мэдээлэл, технологийг эрэлхийлэн тэдгээрийг дамжуулах биш, суралцагчдын хэрэгцээнд тохируулан боловсруулж практикт хэрэгжүүлэх талаар бүтээлчээр хандаж сэтгэж ажилладаг байх.
  3. Сургуулийн ерөнхий зорилго, зорилтод нийцүүлэн, сургалтын лаборатори, кабинет тоноглох, тохижуулах болон өөр бусад хэлбэрээр сургууль хөгжүүлэх, ажилд хувь нэмрээ оруулдаг байх.

В. Мэргэжлийн чадвар

Онолын талаар:

  1. Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нь багшлах эрх, /сертификат/ авсан байхын зэрэгцээ үндсэн мэргэжлийн хичээл заахын тулд магистраас доошгүй боловсролын зэрэгтэй байх.
  2. Боловсрол судлал, сэтгэл судлалын ухааны арга зүйг эзэмших, судалгааны үндсэн дээр сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, заах арга, сургалтын арга зүйг боловсронгуй болгож тодорхой чиглэлээр бусад багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг бие даан буюу бусадтай хамтран зохион байгуулдаг, сургалтын технологич байх

Бусад

  1. Суралцагч хүний хүчин зүйл, нөөц бололцоог бүрэн дүүрэн илрүүлж, хөгжүүлэн тэдний үйл ажиллагаа, харилцаа, хамтын ажиллагааг зөв зохицуулдаг, багш өөрөө биечлэн бүх талын үлгэр дууриал үзүүлдэг байх.
  2. Сургалтын зорилгоо хүрсэн үр дүнтэй олон талаас нь харьцуулдаг, жишдэг, цаашид сурлагын чанарыг сайжруулах арга замыг тодорхойлдог байх.
  3. Багш өөрөө тасралтгүй суралцаж өөрийн мэдлэг боловсрол, сургалтыг удирдах арга барилыг байнга дээшлүүлж, сургах үйл ажиллагааны технологийг шинэчлэн ур чадварын өндөр түвшинд ажилладаг байх.
  4. Суралцагчийг хайрлан хүндэтгэж тэдэнд өөрийн нь давуу талыг нь мэдрүүлж, суралцах, өөрийгөө удирдах, хөгжүүлэх талаарх аргыг заан сургадаг байх
  5. Компьютерийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглан интернэтийн мэдээллийг авч мэдлэг, туршлагаа баяжуулдаг чадвартай байх

Г. Судалгаа шинжилгээний чадвар

  1. Шинжлэх ухааны арга судлал, шинжилгээ судалгааны арга зүйг эзэмшсэн байх
  2. Өөрийн эзэмшсэн мэргэжлийн болон боловсрол судлалын чиглэлээр судалгааны арга зүй эзэмшиж, тодорхой чиглэлээр судалгааны ажил, төсөл боловсруулж ажилладаг байх
  3. Сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн ажлыг цогцолбороор явуулах ажлын арга барилд суралцан байх
  4. Дотоод, гадаадын төсөл, судалгааны ажилд оролцдог байх

Гурав. Албан тушаалын орон тоонд тавих шаардлага

Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш нь доорх албан тушаалын зэрэглэлтэй байна.

А. Профессор

  1. Эрдэм шинжилгээний бүтээл туурвихын сацуу төсөлт ажил, эрдэм шинжилгээний хурал, семинар, удирдах зэргээр судалгааны ажлын менежментийг эзэмшсэн байх
  2. Багш нарыг шинэ мэдээлэлээр хангах, залуу багш, докторант, магистрантыг дагуулах буюу удирдах замаар тэднийг багшлах ур чадвар, эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургадаг байх
  3. Олон жилийн туршлагатай, докторын зэрэгтэй байх
  4. Багшид тавих нийтлэг шаардлагыг бүрэн биелүүлдэг, бусдыг үлгэрлэн манлайлдаг байх
  5. Тэнхим, нэгж, хамт олныг удирдан зохион байгуулагч байх

Б. Дэд профессор

  1. Эрдэм шинжилгээний бүтээл туурвихын сацуу төсөлт ажилд оролцдог, эрдэм шинжилгээний хурал семинар удирддаг байх
  2. Залуу багш, докторант, магистрантыг дагуулах буюу удирдах замаар тэднийг багшлах ур чадвар, эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургадаг байх
  3. Олон жилийн туршлагатай, магистр болон докторын зэрэгтэй байх
  4. Багшид тавих нийтлэг шаардлагыг бүрэн биелүүлдэг, бусдыг үлгэрлэн дагуулдаг байх
  5. Тэнхим, нэгж, хамт олныг зохион байгуулагч байх

В. Ахлах багш

  1. Тодорхой чиглэлээр судалгаа хийдэг, эрдэм шинжилгээний төсөлт ажил, хурал, семинарт биечлэн оролцдог байх
  2. Салбар нэгжийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанартай гүйцэтгэдэг болохоо тодорхой үр дүнгээр харуулдаг байх.
  3. Магистраас доошгүй зэрэгтэй байх
  4. Багшид тавих нийтлэг шаардлагыг бүрэн биелүүлдэг, бусдыг үлгэрлэн дагуулдаг байх

Г. Багш

  1. Тодорхой чиглэлээр судалгаа хийдэг, эрдэм шинжилгээний хурал, семинарт биечлэн оролцдог байх
  2. Үндсэн нэгжийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанартай гүйцэтгэдэг болохоо тодорхой үр дүнгээ харуулдаг байх
  3. Оюутныг удирдан ажлын дадлага, туршлага, ур чадвар, эрдэм шинжилгээний ажлын арга барилд сургадаг байх

Д. Дагалдан багш

  1. Тодорхой чиглэлээр судалгаа хийх бэлтгэлтэй байх
  2. Оюутны суурь буюу дадлага хичээлийг албан ёсны удирдагчийн зөвлөмжийн дагуу чанарын өндөр түвшинд заадаг байх
  3. Үндсэн нэгжийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлыг цаашид чанартай гүйцэтгэдэг болохоо тодорхой үр дүнгээр харуулдаг байх
  4. Мэргэжлээрээ болон боловсрол судлалыг чиглэлээр бакалавраас доошгүй дээд боловсролын зэрэгтэй бакалаврын зэргийн дипломын мэргэжлийн хичээлийн дүн сайнаас дээш буюу “B”–ээс доошгүй үнэлгээтэй байх.
Үзүүлэлтийн агуулга Профессор багш Дэд профессор Ахлах багш Багш Дадлагажигч багш
1 Боловсролын зэрэг доктор Магистр, доктор Мэргэжлийн чиглэлээрээ магистраас доошгүй байх Мэргэжлийн чиглэлээрээ магистраас доошгүй Бакалавр
2 Ажилласан жил, ур чадвар 9-өөс дээш 5-аас дээш 2-оос дээш Нэгээс дээш Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил
3 Эрдэм шинжилгээний ажил Мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн Мэргэжлийн тэргүүлэх чиглэлийн Мэргэжлийн болон арга зүйн Чиглэлийн Чиглэлийн
4 Багшлах ур чадвар Суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан Суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан Суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан Суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан Суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан
5 Ёс зүй Багшийн ёс зүйн шаардлага хангасан Багшийн ёс зүйн шаардлага хангасан Багшийн ёс зүйн шаардлага хангасан Багшийн ёс зүйн шаардлага хангасан Багшийн ёс зүйн шаардлага хангасан
6 Амжилт Ажиллаж буй албан тушаалдаа өмнө нь бие дааж амжилттай байсан, дэд профессорын албан тушаалын шаардлагыг давуулж хангасан. Ажиллаж буй албан тушаалдаа өмнө нь бие дааж амжилттай байсан, ахлах багшийн албан тушаалын шаардлагыг давуулж хангасан. Ажиллаж буй албан тушаалдаа өмнө нь бие дааж амжилттай байсан, багшийн албан тушаалын шаардлагыг давуулж хангасан Дагалдан багшийн ажлын үр дүн уг албан тушаалын шаардлагыг бүрэн хангасан Багшлах ажилд дадлагатай
  1. Улсын аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн шагнал нь тамирчин, дасгалжуулагч, спортын клуб, биеийн тамир спортыг хороо, биеийн тамир спортын сургалтын төвийн идэвхи сонирхолыг өрнүүлж, тэдний амжилтыг бодитой урамшуулан дэмжих замаар олимпийн наадамд амжилттай бэлтгэж оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэнэ.
  2. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг спортын хороонд зохион байгуулна. Хугацаааг олимпийн наадам тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй уялдуулан тохируулна.
  3. Улсын аварга шалгаруулах тэмцээнд медаль хүртсэн тамирчин доор дурьдсан мөнгөн шагналыг олгоно.
д/д Тэмцээний нэр, ангилал Медалийн төрөл Шагналын хэмжээ
1 Насанд хүрэгчдийн УАШТ Алт 600.0
Мөнгө 400.0
Хүрэл 300.0
Өсвөр үе, залуучуудын УАШТ Алт 200.0
Мөнгө 150.0
Хүрэл 100.0
2 Насанд хүрэгчдийн УАШТ Алт 400.0
Мөнгө 300.0
Хүрэл 200.0
Өсвөр үе, залуучуудын УАШТ Алт 150.0
Мөнгө 100.0
Хүрэл 75.0
  1. Энэ журамд заасан шагналын хөрөнгийн тооцоо, үндэслэлийг боловсруулан санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хандуулан улсын төсөвт жил бүр тусгуулах зарцуулах асуудлыг Биеийн тамир спортын улсын хороо хариуцаж, түүнд ЭМЯ хяналт тавина.
  2. Тэмцээнд оролцогч баг тамирчны гуравны нэгээс доошгүй хувийг аймаг орон нутгийн байгууллагуудын төлөөгч эзэлж байгаа тохиолдолд мөнгөн шагналыг олгоно.
  3. Мөнгөн шагналыг спортын төрөл, зай, жин тус бүрээр олгох бөгөөд багийн тэмцээний төрлөөр медальт байранд шалгарсан багийн гишүүн тамирчин тус бүрт энэ журмын 3-р зүйлд заасан шагналын 50%-г олгоно.
  4. Улсын аварга шалгаруулах тэмцээний тухайн төрөл, зай, тус бүрт 10-аас доош тамирчин буюу 8-аас доош баг оролцсон бол уг шагналын 50%-г олгоно.
  5. Тамирчин, дасгалжуулагч, спортын хороо, клуб болон ивээн тэтгэгч нар нь гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээндэ олгож буй мөнгөн шагналыг тамирчин, дасгалжуулагч, БТСХороо/төв/ , клуб, ивээн тэтгэгчид, /үндсэн, харьяа байгууллага/ хэрхэн хуваарилахыг тусгасан байна.
  6. Тэмцээний дүн, тайланг үнэн зөв гаргаж биеийн тамир спортын улсын хороонд тэмцээн дууссанаас хойш 3 хоногийн дотор хүргүүлнэ.
Тэмцээний нэр Медаль Мөнгөн шагнал(сая төгрөг)
1. Олимпийн наадмын төрөл
1 Олимпийн наадам Алт
Мөнгө
Хүрэл
100.0
40.0
20.0
2 Дэлхийн аварга Алт
Мөнгө
Хүрэл
50.0
20.0
10.0
3 Тивийн наадам Алт
Мөнгө
Хүрэл
20.0
8.0
3.0
4 Тивийн наадам Алт
Мөнгө
Хүрэл
8.0
4.0
2.0
2. Олимпийн наадамд оролцдоггүй спортын төрөл
1 Дэлхийн аварга Алт
Мөнгө
Хүрэл
10.0
4.0
2.0
2 Тивийн наадам, аварга Алт
Мөнгө
Хүрэл
5.0
2.0
1.0

Засгийн газрын 2001 оны 187-р тогтоолын 2-р хавсралтад заасан журмаас

  1. Тэмцээнд тухайн спортын төрлийн зай, оролдлого, жинд 10-аас доош орны тамирчид оролцсон тохиолдолд олгох мөнгөн шагналын хэмжээг 50 хүртэл хувиар багасгаж болно.
  1. Олимпийн наадмын төрлөөр дэлхийн аваргын тэмцээнд 3-4 жил тутамд болдог бол 3 дугаар хавсралтанд заасны 80 хувиар, жил тутам болдог бол 60 хувиар тус тус бодож шагнал олгоно.
  1. Дэлхийн залуучуудын аварга, Дэлхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээний медальт байрны шагналыг тивийн аваргын шагналын 50 хувьтай, өсвөр үеийн аваргыг тивийн аваргын 25 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтооно.
  1. Олимп, дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн наадам, тивийн аварга шалгаруулах тэмцээнд багийн тоглолтоор медальт байранд шалгарвал багийн гишүүд тус бүрт мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх шагналыг олгоно.

МУын ЗГ-ийн 2000 оны 158-р тогтоолд заасан сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх аль нэг нөхцөлийг хангасан байх ёстой. Үүний дараа суралцагч сургуульдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд:

  1. Суралцагчийн өргөдөл
  2. Их, дээд сургууль, коллежид суралцагч элсүүлэх журмын дагуу элссэнийг гэрчлэх бичгийн хуулбар
  3. Журамд заасан нөхцөлийг хангаж байгааг нотлох харъяалах сум дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны баримт бичиг
  4. Гурав ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгаа гэсэн нөхцөлөөр санхүүжилт авах бол түүнийгээ нотлох сургуулийн тодорхойлолт зэргийг бүрдүүлж өгнө. Их, дээд сургууль, коллежоос ирүүлсэн материалыг сургалтын төрийн сан хянаж үзээд суралцагчтай гэрээ байгуулах бөгөөд уг гэрээг үндэслэн суралцаж байгаа сургуулиар нь дамжуулан шаардагдах санхүүжилтийг улирлын хуваарийн дагуу олгоно. МУ-ын ЗГ-ийн тогтоолд нийт малыг богд шилжүүлсэнээр 700 хүртэл толгой мал бүхий зөвхөн малчин өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг төр хариуцахаар заасан. Гэхдээ магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд орсон байх шаардлагатай.

Нэн ядуу гэсэн ойлголтонд Үндэсний статистикийн газраас тогтоосон тухайн бүсийн амжиргааны түвшингийн 60%-иас доогуур орлоготой бөгөөд тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал орлоготой иргэдийг ойлгоно.
Суралцагч нь сурлага сахилга батаар тэнцээгүй хасагдсан, түүнчлэн сургуулиа орхисон тохиолдолд сургалтын төлбөрийн санхүүжилтийг зогсооно.
Суралцагч зохих журмын дагуу чөлөөтэй байсан хугацааны сургалтын төлбөрийн санхүүжилтыг түр түдгэлзүүлж байгаад чөлөөний хугацаа дууссаны дараа үргэлжлүүлэн олгох болно.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл

  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүдтэй өрх, эцэг эх нь хоёулаа өндөр насны тэтгэвэрт байгаа өрхийн суралцагч
  • Амжиргааны доод түвшингийн орлоготой өрхийн хагас өнчин суралцагч
  • Их сургууль коллежийг бакалаврын боловсролоор 3,5аас дээш голч дүнтэй төгссөн, магистрантур, доктрантурт суралцагч
  • Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад оронд суралцагч зэрэг нөхцөлд хөнгөлттэй зээл олгоно.

Сургалтын төлбөр, тэтгэлэгийн буцалтгүй тусламж

  • Бүтэн өнчин, асран хамгаалагчгүй, нэн ядуу өрхийн тахир дутуу суралцагч

Сургалтын төлбөрийн шагнал

  • Олон улсын хэмжээнд зохиогдсон олимпиад, олон улсын дээд зэрэглэлийн уралдаан, тэмцээнд шагналт байр эзэлсэн суралцагч
  • Их сургууль коллежид дараалан 4-н улиралд голч дүнгээрээ 3,8-аас дээш буюу зохих кредитийг бүрэн биелүүлсэн суралцагчдад олгоно.