“Аварга” тэтгэлэгийн журам


/2010 оны 7-р сарын 4- ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлаар
хэлэлцэж баталсан 2/37 тоот тушаалын хавсралт/
Зорилго: Тус сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Дархан аварга Улсын их хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн нийгмийн төлөө халамжийг өргөжүүлэх, сургалтын төлбөрийн чадамж муутай, сурлага, сахилга, спортын амжилтаар тэргүүний суралцагчийг дэмжих.
Тэтгэлэгт хамрагдах хүмүүс:
Бусад тэтгэлэг хөнгөлөлтөнд хамрагдаагүй, сургалтын төлбөрийн чадамж муутай нь нотлогдсон, сурлага, сахилга, спортын амжилтаар тэргүүний суралцагч байна.
Тэтгэлэгт хамрагдагчийн бүрдүүлэх материал:
• Суралцагчийн өргөдөл
• Их, дээд сургууль, коллежид суралцагч элсүүлэх журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг
• Журамд заасан нөхцлийг хангаж байгааг гэрчлэх харъяалах сум дүүргийн засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг
• Эцэг эх нь хоёулаа өндөр насны тэтгэвэрт байгааг баталсан хуулбар нотариатаар батлуулсан байх
• Бүтэн өнчин, асран хамгаалагчгүйг нотолсон бичиг
• Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүдтэй өрхийн зөвхөн нэг суралцагч бол тэтгэлэгт хамрагдана.
Тэтгэлэг олгох эсэхийг шийвэрлэх үйл явц
• Тэтгэлэгт хамрагдах оюутны материалыг сургалтын алба хүлээж авах ба судалж үзээд тэтгэлэгт зайлшгүй хамрагдах шаардлагатай суралцагчдын нэрсийг материалын хамт сургуулийн захиргааны зөвлөлийн хуралд оруулна.
• Захиргааны зөвлөлийн хурал эцсийн шийдвэр гаргах ба захиргааны зөвлөлийн хурал нь жил бүрийн 9-р сарын 15-наас 10-р сарын 15 хүртэл хугацаанд шийдвэрлэнэ.
• Захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Сургуулийн захирал тушаал гаргаж баталгаажуулна.
• Сургалтын тэтгэлэгийг жил бүрийн хурлаар хэлэлцэж дараа жил нь дахин сунгах эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргана.
• Тэтгэлэгт хамрагдаж байгаа суралцагч нь сургуулийн дүрэм, дотоод журмыг зөрчсөн, сургалтын цагийг тодорхой шалтгаангүй тасалсан, гэмт хэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж тэтгэлэгээс хасна.
• Жилийн чөлөө авсан суралцагчдад чөлөө авсан үед нь зогсоож эргэж орсон тохиолдолд тэтгэлэг үргэлжлүүлэн олгох эсэхийг захиргааны зөвлөлийн хурал шийдвэрлэнэ. Тэтгэлэгт хамрагдсан оюутан нь “В”–ээс дээш үнэлгээтэй суралцсан тохиолдолд тэтгэлэг олгох буюу сунгана.