Түүхэн үйл явдлууд


Онцлох үйл явдлууд

  • Аварга дээд сургуулийн 15 жилийн ой, Аварга бүрэн дунд сургуулийн 10 жилийн ой дохиож байна.
  • Г.Болдбаатар Жүдо бөхийн ДАШТ–ээс Алтан медаль хүртэв. /2008 төгсөгч/
  • Олс таталтын 10 дахь удаагийн АТАШТ–ээс эрэгтэй, эмэгтэй баг тамирчид Мөнгөн медаль хүртэв.
  • Сургуулийн дотоод хяналтын алба байгуулагдаж 1 мэргэжилтэн 5 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
  • Хичээлийн шинэ байрны өргөтгөлыг хүлээн авлаа.
  • БШУЯ-наас гаргасан хичээлийн шинэ стандарт, хөтөлбөрийг боловсруулан батлууллаа.
  • ССАЖЯ, “Аварга” дээд сургууль Тайванийн биеийн тамир,Спортын үндэсний их сургуультай хамран “Mon-Tai” дугуйн аялалын хөтөч бэлдэх сургалт явуулав.
  • Инчоны Азийн наадмаас С.Бямбацэрэн мөнгөн медаль хүртэв.
  • Багш нар шинэ дүрэмт хувцастай болов.
  • Манай сургуулийн төгсөгч нар шинээр 1гарьд, 1 харцага, 2 начин төрөв.
  • Т.Мөнхтуяа чөлөөт бөхийн төрлөөр Гавъяат тамирчин цолоор шагнагдлаа.
  • Японы “Nihon Wellness” спортын дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 15 оюутан 2 жилийн хугацаатай суралцхаар болов.
  • Аварга дээд сургууль боловсрол, шинжлэх ухааны яамны “Аттестачиллалд” тэнцэв.
  • БССТэнхмийн чөлөөт бөхийн багш ОУХМ Ю.Гандолгор “Технологийн ухааны доктор” болов.
  • ОХУ–н Алс Дорнотын Их Сургуультай хамтын ажиллагааний гэрээ байгуулж 2 оюутанг жүдо бөхийн чиглэлээр магистрантурт сургаж байна.
  • Япон улсын Токио хотын Тайкан Хокуген /Taiken gokugen/ сургуультай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
  • Оюутан солилцоогоор ӨМӨЗО Шилийн хотын Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургуулийн Дайя бөхийн клубд 1 дасгалжуулагч, 6 оюутан, 2 сурагч нэг жил суралцав.
  • Г. Сүхбат захиралтай 8 багш , Монголын тамирчдын ажиллах,чадвар, түүнийг дээшлүүлэх боломж ШУТС-н төсөлт ажлыг амжилттай хэрэгжүүлж, 15 сая төгрөгийн тоног төхөөрөмж аван судалгааны лабораторийн эхлэл тавилаа.
    10 суралцагч магистрын зэрэг хамгааллаа.
  • Профиссор Г.Сүхбат ном сурах бичиг 3, багш А.Анхтуяа,Б.Түмэннасан Г.Ундрах нар гарын авлага тус тус нийтлүүллээ.
  • Аж ахуйн менежир Б.Цэвэлмаа “ Алтан гадас “ одонгоор шагнагдав
  • САД, Б.Эрдэнэчимэг,БССТ эрхлэгч Б.Адъяахүү нар “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдлаа.
  • Нягтлан бодогч Д.Батмандах “Санхүүгийн тэргүүний ажилтан болов.
  • Э.Сумъяа Дэлхийн аваргын мөнгөн медаль /Чөлөөт бөх/
  • Т.Мөнхтуяа Дэлхийн аваргын хошой хүрэл медаль /Чөлөөт бөх/
  • Э.Оюунболд Улсын харцага цол /20 насандаа/ /Үндэсний бөх/
  • Үндэсний бөхийн ЗУАШТэмцээнд багаараа түрүүлэв.
  • Үндэсний бөхийн аймгийн цолтон шинээр 12 төрлөө
  • Дүүрэг, Нийслэлийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээний аваргаар шалгарав.
  • А.Элбэг, Б.Эрдэнэчимэг, Я.Алтанцэцэг багш нар Тайванийн биеийн тамир,Спортын үндэсний их сургуульд зочилж, туршилга судлав.
  • Гандболын ЗУАШТ-нд эрэгтэй баг 3-р байр эзлэв
  • МОС-н 3-р их наадамд сургууль багаараа шагналт байранд шалгарлаа.
  • Бодибилдингийн хотын аварга шалгаруулах тэмцээнээс О.Баянмөнх Мөнгөн медаль хүртэв.
  • Зуны 30 дугаар Олимпийн их наадамд 2008 оны төгсөгч Н.Түвшинбаяр Жүдо бөхийн төрлөөр Мөнгөн медаль хүртэж олимпийн анхны хос медальтан боллоо.
  • Зуны XXX олимпод 2004 оны төгсөгч Х.Цагаанбаатар жүдо бөхийн төрлөөр, чөлөөт бөхийн төрлөөр 2012 оны төгсөгч С.Бямбацэрэн нар оролцлоо.
  • 2012 оны төгсөгч Т.Мөнхтуяа Канад улсад зохион байгуулагдсан эмэгтэйчүүдийн ДАШТ-ний 59 кг-ийн жинд Хүрэл медаль хүртлээ.
  • 4д ангийн оюутан Э.Сумъяа Энэтхэг улсад зохион байгуулагдсан Гранпри тэмцээнээс Алтан медаль хүртлээ.
  • 2003 оны төгсөгч Г.Нэргүй 2012 оны Улсын тэргүүний биеийн тамирын багшаар шалгарлаа.
  • Жүдо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль авч, багаараа Мөнгөн медаль хүртлээ.
  • Монголын бүх ард түмний 13-р их наадмын самбо бөхийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртлээ.
  • Самбо бөхийн залуучуудын УАШТ нээс 1 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.
  • 2012 оны төгсөгч С.Бямбацэрэн, 2011 оны төгсөгч Т.Мөнхтуяа нар Монголын бүх ард түмний спартакиадын чөлөөт бөхийн төрөлд түрүүллээ.
  • Улсын арслан Х.Мөнхбаатар сар шинийн барилдаанд үзүүрлэж, Улсын начин Б.Сангисүрэн их шөвөгт шалгарлаа.
  • 2в ангийн оюутан Д.Аззаяа сонирхогчдын ДАШ Сумо бөхийн тэмцээнд түрүүлж Алтан медаль хүртлээ.
  • БНХАУ-ын Ордос хотод болсон /Ордос 12 их наадам/ Олс таталтын төрөлд Мөнгө, Хүрэл медаль хүртлээ.
  • БНСУ-д болсон олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах 9-р тэмцээнд эмэгтэй баг Мөнгөн медаль, клубуудын нээлттэй тэмцээнд холимог баг Мөнгөн медаль хүртлээ.
  • Улсын начин Б.Пүрэвсайхан “Ирээдүйн аварга” бөхийн шагналыг даян аварга А.Сүхбатаас гардлаа.
  • Төгсөгч Э.Энхбат, Ш.Жаргалсайхан нар улсын өсөх идэр начин, аймгийн арслан Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нар улсын начин цол тус тус хүртлээ.
  • Аварга бүрэн дунд сургуулийн сурагч Г.Ганзориг улсын их баяр наадмын өсвөр бөхийн барилдаанд үзүүрлэлээ.
  • Үндэсний бөхийн залуучуудын УАШТ-нд аймгийн арслан оюутан Э.Оюунболд түрүүлж багаараа 5 дахь удаагаа улсын аварга боллоо.
  • Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-нд 11а ангийн сурагч Г.Амгалан мөнгөн медаль хүртлээ.
  • Төгсөгч Б.Уугандаваа, Б.Бат-Орших, Ч.Батчулуун, Э.Оюунболд, Г.Ганжад нар аймгийн арслан цол хүртлээ.
  • Аварга сургуулийн баг тамирчид Монголын бүх ард түмний спартакиадын 13-р их наадмын олс таталтын төрөлд аварга боллоо.
  • Энэ хичээлийн жилд 200 орчим оюутан, 82 сурагч элсүүлж, 130 бакалавр, магистр бэлтгэлээ.
  • Б.Адъяахүү дасгалжуулагчтай олс таталтын баг тамирчид Тайваны Спортын Үндэсний Их Сургуульд нэг сарын хугацаатай бэлтгэл сургуулилт хийж туршлага судаллаа.
  • Азийн спортын менежментийн их хурлыг эх орондоо хамтран зохион байгуулагчаар оролцож манай арав гаруй багш, оюутнууд илтгэл хэлэлцүүллээ.
  • 80 гаруй багш, оюутнууд намрын ургац хураалтанд ажиллалаа.
  • Тус сургуулийн төгсөгчдөөс улсын гарьд-1/М.Баяржавхлан/, улсын начин-4 /Ш.Жаргалсайхан,Н.Сумъяа, Н.Эрдэнэбат, Б.Сангисүрэн/, аймгийн арслан-4 /У.Батгэрэл, Г.Ганцоож, Еркебулан, н.Хашбат/, аймгийн заан-3 /Ганхуяг, Энхжаргал, Тайван/, сумын цолтон 50 орчим шинээр төрлөө.
  • Улсын наадмын өсвөр бөхийн барилдааны шөвгийн дөрөвт дунд сургуулийн сурагч У.Цэндпүрэв шалгарлаа.
  • Олс таталтын улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа 10 дахь удаагаа түрүүлж, БНХАУ-д болсон олон улсын олс таталтын тэмцээнд эмэгтэй баг шагналт IV байранд орлоо.
  • Дэлхийн цомын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс 3б ангийн оюутан С.Бямбацэрэн шагналт байрын эзэн болж, Буриад улсын ерөнхийлөгчийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
  • Оюутны улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр II байранд орлоо.
  • Залуучуудын олон улсын чөлөөт бөхийн тэмцээнээс 2б ангийн оюутан Б.Номиндалай, Э.Оюунболд нар хүрэл медаль хүртлээ.
  • Чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.
  • Олимпийн аварга Жон Петерсоны нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс 2б ангийн оюутан Д.Алтангэрэл алтан медаль хүртэж, 2б ангийн оюутан Б.Бямбадорж шагналт байранд шалгарлаа.
  • Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс 4а ангийн оюутан Д.Нармандах алтан медаль, 3б ангийн оюутан С.Бямбацэрэн мөнгөн медаль, 2е ангийн оюутан Э.Сумъяа хүрэл медаль тус тус хүртлээ.
  • Оюутны улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн анхдугаар тэмцээнд 20 оюутан оролцож багийн дүнгээр IV байранд орлоо.
  • Монголын оюутны Универсиад их наадмын нийтийн гүйлтэнд 188 оюутан оролцож 4б ангийн оюутан Д.Гантулга тэргүүн байр эзэлж, багийн дүнгээр IV байр эзэлсэн.
  • Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.
  • 15 сая төгрөгний өртөг бүхий спорт тоглоомын гадаа талбай байгууллаа.
  • “Аварга” дээд сургууль 2 дахь шатны магадлангаар 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв.
  • Хамгийн олон элсэгчидтэй /230 элсэгч/ жил боллоо.
  • БНСУ-ын Pohung хотын ерөнийлөгч Park Seung Ho-д Аварга сургуулийн “Хүндэт доктор”, 2010.10.01 нд Тайванийн Биеийн Тамирын Үндэсний Их Сургуулийн ерөнхийлөгч, док, проф Kao Chin Hsung-д мөн Аварга сургуулийн “Хүндэт доктор”, тус сургуулийн проф Hung Shin Chou-д “Аваргын алдар” алтан медалийг олголоо.
  • БНСАУ-ын анхдагч дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
  • 2009 оны төгсөгч Г.Наранчимэг Чөлөөт бөхийн төрөлд Азийн аварга боллоо.
  • 4А ангийн оюутан Ч.Батчулуун чөлөөт бөхийн ОУ-ын тэмцээнээс Мөнгөн медаль, ЗУАШТ-нээс Мөнгөн медаль, багаараа 3 мөнгө, 7 хүрэл медаль хүртлээ.
  • 1Б ангийн оюутан Э.Оюунболд, Б.Номиндалай нар Алтан медаль, 3Б ангийн оюутан С.Бямбацэрэн Чөлөөт бөхийн ЗУАШТ-нээс Мөнгө медаль тус тус хүртлээ.
  • Мөн 3Б ангийн оюутан С.Бямбацэрэн Оюутны УАШТ Алт, НХУАШТ Мөнгө, Ази тивийн АШТ Хүрэл медаль хүртэж Чөлөөт бөхийн ОУХМ цол, Биеийн Тамир Спортын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
  • НХУАШТ-нээс 2е ангийн оюутан Э.Сумъяа, 4г ангийн оюутан Т.Мөнхтуяа нар Мөнгө, 4а ангийн оюутан Ч.Батчулуун ЗУАШТ-нээс Мөнгө, 7 оюутан Хүрэл, оюутны УАШТ-нээс багаараа 3-р байр /1 оюутан алт, 4 оюутан мөнгө, 8 оюутан хүрэл/ НХУАШТ-нээс Мөнгөн медаль 1, Хүрэл медаль 5-ыг хүртлээ.
  • Сингапурт болсон хүүхдийн зуны анхдугаар олимпийн тоглолтоос 1б ангийн оюутан Э.Оюунболд элсний Бөхийн төрөлд Хүрэл медаль хүртэж, чөлөөт бөхийн төрөлд шагналт 4-р байр эзэллээ.
  • Залуучуудын зуны олимпод оролцох эрх авах анхдугаар тэмцээнээс Г.Наранчимэг, С.Бямбацэрэн нар Алт, Мөнгөн медаль хүртлээ.
  • Чөлөөт бөхийн баг тамирчид Ш.Отгонбилэг агсны нэрэмжит /Хангарьд клубын 20 жилийн ойн/ ОУ-ын тэмцээнд багаараа 2-р байр эзлэв.
  • Жүдо бөхийн тамирчид “Бүстэй” барилдааны АШТ-ээс 2а Марал Эрдэнэ Алт, Хунтайж Мөнгө, 1а Алтанчимэг , 3а Д.Хүрэлчимэг нар Хүрэл медаль хүртлээ.
  • Цагаан сарын хүүхдийн барилдаанд Э.Оюунболд түрүүлж, Б.Номиндалай үзүүрлэв.
  • Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмаар 3в ангийн оюутан Б.Пүрэвсайхан, төгсөгч Батмөнх, Д.Дарханбат аймгийн арслан, Бат-Орших, 3а ангийн оюутан Ч.Батчулуун аймгийн харцага, Г.Гансүх, Б.Энхбат нар аймгийн начин цол хүртлээ.
  • Олс таталтын баг тамирчид Солонгос улсад болсон ААШТ-нд эмэгтэй баг тамирчид Мөнгөн медаль, БНХАУ-д болсон ОУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлж охид Алт, холимог баг Мөнгө, НХУАШТ-нээс 7 дахь удаагаа Алтан медаль хүртлээ.
  • Кураш бөхийн дэлхийн АШТээс 3а ангийн оюутан Батчимэг мөнгөн медаль хүртсэн бол Аварга сургуулийн анхны Хөнгөн атлетикч 4б ангийн оюутан Д.Гантулга Азийн 12 дахь удаагийн тоглолтонд оролцож 42 км-ын зайд спортын мастерын болзол биелүүлж, 2а ангийн оюутан Ч.Марал-Эрдэнэ жүдо бөхийн залуучуудын дэлхийн АШТ-нээс хүрэл медаль хүртсэн.
  • БСШУ-ны сайдын 2009 оны 9 дүгээр сарын 2 ны өдрийн 361 тоот тушаалаар 2009 оны 9 дүгээр сарын 7 ны өдрөөс “Аварга- дээд сургууль боллоо.
  • “Аварга” дээд сургуулийн 10 жилийн ой 2009 оны 10 дугаар сарын 21-нд болов.
  • Ойн баярт зориулсан “Аварга сургууль 10 жилд” үзэсгэлэн зохион байгуулж, сэтгүүл гаргалаа.
  • 2004 оны төгсөгч Х.Цагаанбаатар Жудо бөхийн АНХНЫ ДЭЛХИЙН АВАРГА болж улмаар “Монгол Улсын хөдөлмөрийн баатар” боллоо.
  • Байнгын ажиллагаатай Интернет кабинетийг тэргүүн дэд захирал Г.Сүхбатын санаачилга, дэмжлэгтэйгээр ашиглалтанд оруулав.
  • 3а ангийн оюутан Баярмагнай Азийн аваргын мөнгөн медаль, 1а ангийн оюутан Энхбаяр, Марал-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртэв.
  • Спорт явган аялалын төрлөөр 4б ангийн оюутан О.Мэндбаяр 1000км аялсан анхны спортын мастер болов.
  • Ардын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадмаар 2008 оны төгсөгч Э.Энхбат, Н.Батзаяа нар Улсын начин, 2008 оны төгсөгч Б.Батдорж, Эрдэнэбилэг нар аймгийн арслан, үүнээс гадна аймгийн цолтон 9, сумын цолтон 27 төрж, Улсын наадмын хүүхдийн барилдаанд Аварга дунд сургуулийн сурагч Б.Номиндалай түрүүлж Э.Оюунболд шөвгөрөв.
  • Олс таталтын төрөлд 7 дахь удаагаа улсын аварга болж, Азийн Аварга Шалгаруулах тэмцээнээс Хошой ХҮРЭЛ медаль хүртэн эмэгтэй баг тамирчид ОУХМ цол, эрэгтэй баг тамирчид спортын мастер цол, 10 тамирчин спортын дэд мастер цол хүртлээ.
  • НХУАШТ-нй тэшүүрийн 500 м-ийн зайд 3б ангийн оюутан Ц.Хонгорзул түрүүлж Улсын аварга боллоо.
  • 3А ангийн оюутан Х.Санжсүрэн, 2А ангийн оюутан Батчимэг нар Кураш бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль хүртэв.
  • 2Б ангийн оюутан С.Бямбацэрэн ЗУАШТ-ээс Алт, НХУАШТ-нээс Хүрэл, Оюутны II Их наадмаас Алт, Ш.Отгонбилэг агсаны нэрэмжит “Олимпийн одод” ОУ-ын тэмцээнээс Хүрэл медалийг тус тус хүртлээ.
  • Аварга дунд сургуулийн сурагч Б.Номиндалай Бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, 3А ангийн оюутан С.Мөнхтуяа, 1Б ангийн оюутан Б.Удвалцэцэг нар Спортын дэд мастер цолыг хүртлээ.
  • НХУАШ Гандболын тэмцээний “Шилдэг тоглогч”-оор 2д ангийн оюутан Ж.Тогоохүү шалгарлаа.
  • Сургуулийн Гандболын шигшээ баг Оюутны II Их наадамд шагналт 4-р байрт шалгарав.
  • Жудо бөхийн ЗУАШТ-нээс 2а ангийн оюутан Энхбаяр 60 кг-д Алт, Хунтайж 55 кг-д Алт, Даваасүрэн Хүрэл медаль хүртлээ.
  • Сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, сургуулийн анхны удирдах зөвлөлийн дарга Х.Тэрбишдагва нар хоёр дахь удаагаа УИХ-ийн гишүүнээр сонгогдсон.
  • Тайваны Биеийн Тамирын Үндэсний Их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 1 багш, 5 оюутан жилийн хугацаагаар тус сургуульд суралцахаар явж, тэдний талаас 20 багш, 25 оюутныг 10 хоногийн хугаацаагаар хүлээн авч тусгай хөтөлбөрөөр хамтын ажиллагааг үр бүтээлтэй хэрэгжүүллээ.
  • Манай 2008 оны төгсөгч Н.Түвшинбаяр “Бээжин-2008” зуны 29–р Олимпоос АЛТАН МЕДАЛЬ хүртэн Монголын ард түмний 44 жил хүлээсэн олимпийн аварга болж, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, оны шилдгийн шилдэг тамирчин боллоо.
  • Сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Тайваны Биеийн тамирын Үндэсний Их сургуулийн “Хүндэт доктор“ боллоо.
  • Сургууль “Найдвартай түнш” байгууллагаар шалгарч, тэргүүн дэд захирал док, проф Г.Сүхбат “Хүндэт захирал” өргөмжлөл хүртлээ.
  • Манай сургууль 2008 оны “Шилдэг татвар төлөгч “ байгууллага болж, ня.бо Д.Батмандах “Шилдэг санхүүч” цол, тэмдэг хүртлээ.
  • Монголын оюутны спортын их наадамд 3-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
  • Манай “Олс таталтын баг” 9 дахь удаагаа улсын аварга багаар шалгарлаа.
  • Тэнхимийн эрхлэгч улсын начин, магистр Б.Адъяахүү дасгалжуулагчтай баг тамирчид Үндэсний бөхийн Идэрчүүдийн улсын аварга багаар шалгарлаа.
  • Манай 2006 оны төгсөгч Д.Дамланпүрэв Байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга боллоо.
  • Манай 2007 оны төгсөгч Т.Энх-Амгалан Ази тивийн элсний бөхийн Монголоос төрсөн анхны аварга боллоо.
  • Аварга дунд сургуулийн 10–р ангийн сурагч А.Энхтуул Дэлхийн шатрын 38–р олимпиадаас Алтан медаль хүртэж, Монгол улсын өсвөр үеийн хошой Аварга болж Олон улсын хэмжээний мастер боллоо.
  • “Анхдугаар стандарт-2007” чанарын шаардлага хангасан хамт олон боллоо. (Нийгэмд стандарт хэвшүүлэх сангийн шийдвэрээр)
  • “Бүтээлч хамт олон” өргөмжлөл хүртлээ.
  • Тайваны Биеийн тамир Спортын Үндэсний Дээд сургуулийн ерөнхийлөгч доктор Hung-Shih Chou тэргүүтэй төлөөлөгчдийг урилгаар хүлээн авч хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
  • Тус сургуулийг үүсгэн байгуулагч УИХ–н гишүүн Дархан аварга Б.Бат–Эрдэнэ БНСАУ–н Юнг–Мины Их сургуулийн “Хүндэт доктор” боллоо.
  • Тус сургуулийн тэргүүн дэд захирал доктор, профессор Г.Сүхбат Дэлхийн алдарт физиологич П.К.Анохины нэрэмжит алтан медалиар шагнагдаж, мөн “Хүндэт захирал “өргөмжлөл хүртлээ.
  • Аварга сургуулийн бөх Улсын заан Х.Мөнхбаатар Ардын хувьсгалын 86 жилийн ойн их баяр наадамд түрүүлж Улсын арслан цол хүртэж оны шилдэг тамирчнаар шалгарч, манай сургуулийн 5 бөх аймгийн цол хүртлээ.
  • Б.Адъяахүү дасгалжуулагчтай “Олс таталтын баг” 4 дэх удаагаа улсын аварга багаар шалгарлаа.
  • Тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Батсуурийн нэрэмжит “Монголын мистер -2007“ тэмцээн зохион байгуулагдлаа.
  • Тус сургуулийн багш А.Мөнхбат анх удаа “Аялгуун холбоо” уран бүтээлийн бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа.
  • Багш Г.Энхтуяа Монголын хөнгөн атлетикийн холбооны 2007 оны шилдэг шүүгч, багш Ш.Баясгалан Монголын Жүдо Бөхийн холбооны шилдэг зохион байгуулагчаар тус тус шалгарлаа.
  • Бээжин-2ОО8 олимпд оролцох баг тамирчдыг дэмжих Олимп-хөгжил сангийн ерөнхий сайдын цомыг баяр ёслолын байдалтай хүлээн авч бүх багш ажилчид нэг өдрийн цалингаа, оюутан сурагчид сайн дурын хандив өгч бүгд 1 сая төгрөг хандивлаж Ерөнхий сайдын батламж гардан авлаа.
  • Манай хамт олон “Нийслэлийн шилдэг тохижилт, соёлжилттой орчныг бүрдүүлсэн сургууль”, 2006 оны шилдэг аж ахуйн нэгж” боллоо.
  • БТДС–иудын дунд зохион байгуулсан спорт урлагийн тоглолтонд амжилттай оролцож, цом өргөмжлөл, мөнгөн шагнал, Үндэсний спортын 3-р их наадмыг зохион байгуулахад амжилттай оролцож БТСУХ-ны болон зохион байгуулах хорооны өргөмжлөл тус тус хүртлээ.
  • 4-р дамжааны оюутан Б.Золбаяр Самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга, Жүдо бөхийн багш Д.Сүлдбаяр Азийн спортын 15-р наадмын Кураш бөхийн төрөлд 73 кг жинд мөнгөн медаль, Хятадын Циндао хотод болсон жүдо бөхийн ОУТэмцээнээс 2 хүрэл медаль хүртлээ.
  • Тэнхимийн эрхлэгч улсын начин, магистр Б. Адъяахүү дасгалжуулагчтай Олс таталтын баг 3 дахь удаагаа улсын Аварга багаар шалгарч улмаар Азийн АШТэмцээнд багаараа шагналт 5-р байр эзэлсэн.
  • 2006 оны самбо бөхийн залуучуудын УАШ тэмцээнээс багаараа хүрэл медаль, 2006 оны жүдо бөхийн шилдэг багуудын цомын тэмцээнээс багаараа хүрэл медаль, “Аварга” Open тэмцээнээс багаараа алтан медаль тус тус хүртлээ.
  • Жүдо бөхийн залуучуудын хотын АШ Тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй багаар тус бүр хүрэл медаль, УАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртлээ. Чөлөөт бөхөөр өсвөр үеийн улсын аварга төрлөө.
  • Монгол үндэсний бөхөөр аймгийн цолтон олон төрсөн нь манай түүхэнд урьд өмнө байгаагүй сайхан амжилт боллоо. (арслан–8 үүнээс 3 нь оюутан, 5 нь төгсөгч, заан – 2 начин – 3 )
  • Цунамид нэрвэгдэгсэдэд туслах хөдөлгөөн өрнүүлж 1000 ширхэг цэвэр ус хандивлаж, буяны ном хуруулж МУЗН-ийн өргөмжлөл хүртлээ.
  • Монгол улсын Оюутан залуусын Анхдугаар их наадмын эхний шатанд Хан-Уул дүүргийн хэмжээнд манай хамт олон багаараа 3-р байранд шалгарч хүрэл медаль хүртлээ.
  • Монголын оюутны спортын их наадамд оролцвол зохих 12 төрөлд бүгдэд нь оролцож Жүдо бөхийн төрлөөр аваргын алтан медаль хүртсэн.
  • Үндэсний их баяр наадамд зодоглосон оюутан болон төгсөгчид 5 аймагт түрүүлж, 2 аймагт үзүүрлэн бахархам амжилт гаргалаа.
  • Жүдо бөхийн САШТ-ийг “AVARGA OPEN” нэртэйгээр анх удаа бүх их дээд сургуулийн хэмжээнд нээлттэй зохион байгуулж, энэ тэмцээнээс 4 оюутан БНХАУ-ын Циньдао хотод болох жүдо бөхийн тэмцээнд оролцох эрх авч тэдгээрээс нэг оюутан хүрэл медаль хүртсэн.
  • 20-р зууны биеийн тамирын салбарын шилдэг эрдэмтэн Монгол улсын гавъяат багш ШУ –ны доктор, профессор Га. Цэрэндоржийн нэрэмжит шагнал бий болгон багш оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд олгож эхэллээ.
  • Тэнхимийн эрхлэгч улсын начин, магистр Б. Адъяахүү дасгалжуулагчтай “Олс таталтын баг” 2 дахь удаагаа улсын аварга багаар шалгарлаа.
  • Магадлан итгэмжлэгдсэн сургууль болж 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.
  • Биеийн тамир, спортын эмчилгээний арга зүйчийн ангийг шинээр нээсэн.
  • Спорт гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Аварга” бүрэн дунд сургууль нээж 48 хүүхэдтэйгээр хичээллэж эхэлсэн. Анхны захирал нь МУ-н гавъяат багш Б.Жанчив байлаа.
  • Биеийн тамир, спортын дасгалжуулалт, арга зүйч мэргэжлээр магистрантурын сургалт явуулах эрх авч, тус хичээлийн жилээс сургалт явуулж эхэлсэн.
  • Сургуулийн ерөнхий захирал Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Б.Бат-Эрдэнэ, тус сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг, сургуулийн анхны удирдах зөвлөлийн дарга Х.Тэрбишдагва нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
  • Олс таталтын улсын аварга баг, Бөхчүүдийн сагсан бөмбөгийн аварга багууд тус тус төрсөн.
  • Манай төгсөгч Х.Цагаанбаатар Афины 2004 олимпоос хүрэл медаль хүртэж, Монгол улсын гавъяат тамирчин хэмээх хүндтэй цол хүртсэн.
  • 1998 оны 08-р сарын 11-ны өдөр Гэгээрлийн яамны сайдын тушаалаар сургууль анх байгуулагдсан.
  • 1999 оны 9-р сарын 1–нд анхны хичээлийн жилийн сургалт эхэлсэн.
  • 2000 онд анх “Талын Монголын хүчтэнүүд” тоглолтыг Монгол бөхийн өргөөнд хийж 3 жил тасралтгүй тоглож 10.000 шахам хүнд сургуулиа сурталчилж, юу сурсанаа ард түмэндээ сурталчилсан.
  • 2000 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1-р 10 жилд өөрийн сургуулийн салбар ангийг нээсэн.
  • 2001 онд тус сургуулийн дэд захирал ШУ-ны доктор, профессор Га.Цэрэндорж Биеийн тамир спортын салбарын зууны шилдэг эрдэмтэн болсон.
  • 2001 онд зуданд нэрвэгдэгсдэд туслах хөдөлгөөн өрнүүлж малчдад 15 сая төгрөгийн тусламж үзүүлсэн.
  • 2001 онд БТСҮТ-өөс зохион явуулсан БТДС-иудын оюутнуудын дунд зохион явуулсан мэдлэг оюуны “CAF” тэмцээнд тэргүүн байр эзэлж “Шилдэг баг”-аар шалгарсан.
  • 2002 онд Багш оюутны анхны эрдэм шинжилгээний хурал хийсэн.
  • 2002 онд Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди зочилж “Монголын БТС-ийг хөгжүүлэх, түүний ШУ-ны үндсийг сайжруулах орон нутагт БТСпортын хөдөлгөөн мэргэжлийн түвшинд өрнөхөд ихээхэн чухал ач холбогдолтой юм гэдгийг энэ сургуулийн үйл ажиллагаанаас тодорхой байна” гэж үнэлсэн.
  • 2003 онд БТДС-уудын дунд зохиогдсон МҮОНТелевизийн “Хүчтэн” нэвтрүүлгийн аварга багаар шалгарсан.
  • Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны 2003 оны “Шилдэг захирал” өргөмжлөл цомоор тус сургуулийн захирал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ шагнагдсан.
  • 2003 онд Монгол улсын биеийн тамир спортын салбарт мэргэжилтэн бэлтгэж буй төрийн болон хувийн өмчийн их дээд сургуулиудаас шалгарч олимпийн 5 цагирагийг эзэмших эрх бүхий Монголын үндэсний олимпийн албан ёсны түншлэгч байгууллага болж бөхийн спортоор Олимпийн залуу халааг бэлтгэх зорилгоор жил бүр 60-80 өсвөрийн тамирчдыг сурган хүмүүжүүлж байна.
  • 2003 оны 5 сард анхны төгсөлтөө хийсэн /Анхны төгсөгчид- 112/