Чөлөөт бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо


Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн Цэцэрлэгт боллоо. Эрэгтэйчүүдийн 38, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тэмцээнийг Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын газар, “Арж” групп, Монголын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж, нийслэл, дүүрэг, хөдөө, орон нутгийн 25 байгууллагын 265 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
• 2а ангийн оюутан Баянсүх 97кг жинд Алтан медаль хүртэж Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэн боллоо.
• 1б ангийн оюутан Одбаг 68 кг жинд Мөнгөн медаль хүртэж залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо.
2а ангийн оюутан Баатарчулуун
2а ангийн оюутан Сумъяабазар
2а ангийн оюутан Түмэнжаргал
2в ангийн оюутан Амартүвшин
2б ангийн оюутан Ихтэнгэр нар Хүрэл медалийн төлөө барилдаж V байрт орсон.
“Аварга” дээд сургуулийн баг тамирчид багийн дүнгээр 6-р байр эзэлсэн байна. Багш, дасгалжуулагч болон тэмцээнд оролцсон нийт тамирчин, оюутнуудад баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд их амжилтыг хүсье.