Эрдмийн  чуулганы  удирдамж


Аварга  сургууль  үүсгэн  байгуулагдсны 20  жилийн ойд  зориулсан  ” Спортын шинжлэх ухааны тулгамдсан асуудлууд” хэмээх  нээлтэй Эрдмийн чуулган 2019 оны 4 сард  хийхээр  төлөвлөж байна. Багш судлаачдын  бүтээлийг “Эрдмийн бичиг”  болгон хэвлэх тул илтгэлээ   өгүүлэл хэлбэрээр доорхи журмын дагуу    4-р сарын 01  дотор  galsansukhbat@yahoo.com хаягаар ирүүлнэ үү

Илтгэлийн  чиглэл:

  1. Боловсрол судлал ( Биеийн,  тамир спортын)
  2. Спортын анагаах  ухаан 
  3. Бөх судлал

Эрдмийн  чуулганд  шалгарсан  илтгэлүүдэд  дараахи нэрэмжит  шагнал  хүртээнэ:

Боловсрол судлалаар  Спортын  салбарын Зууны манлай эрдэмтэн ШУ-ны доктор, профессор,  МУГБ  Га.  Цэрэндоржийн нэрэмжит шагнал

Спортын   анагаах  ухаанаар    Монгол улсын арслан, анагаах  ухааны  доктор  профессор Пүрэвийн Дагвасүрэнгийн нэрэмжит  шагнал

Бөх судлалаар   Зууны  манлай аварга, МУ-н  Хөдөлмөрийн баатар,  доктор   Б. Бат-Эрдэнэнийн нэрэмжит шагналыг   тус  тус олгох болно.

Илтгэгчид нь:  Багш,  дасгалжуулагчид,   эмч  нар,   магистрант докторант судлаачид,

Хурлын такс:  20 000

  ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН ЖУРАМ

  1. Урд өмнө өөр хэвлэлд хэвлэгдэж байгаагүй байх
  2. Шинжлэх ухааны тодорхой асуудлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц арга, аргачлалаар судлан, гарсан үр дүнг шинжлэх ухаанчаар батласан байх
  3. Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн англи товчлолтой байна.
  4. Өгүүллийн эхийг А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр, дээр доороос 2.0 см зайтай, зүүнээс 3.0 см , баруунаас 2.0 см зайтай, Microsoft Word программын Arial фонтоор, үсгийн 11 хэмжээтэйгээр мөр хоорондын зай single, нийт 3-5 нүүр байна.

 Өгүүлэл дараах бүтэцтэй байна. Үүнд:
1. Өгүүллийн нэр ( 12 хэмжээтэй, том үсгээр, Bold байх)

  1. Зохиогчийн нэр, хаяг (1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч уг ажлыг удирдсан байх. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр, 1-р зохиогчийн e-mail бичсэн байна)
  2. Товч утга (зорилго/таамаглал, арга, аргачлал, үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 100-150 хүртэл үгэнд багтааж бичнэ)
  3. Түлхүүр үг (Өгүүллийн санааг илэрхийлэхүйц 5 үг)
    5. Удиртгал (судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилго)
    6. Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй (Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, , статистик боловсруулалт ямар аргаар хийгдсэн)
    7. Үр дүн (Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих. Үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулж болохгүй)
    8. Хэлцэмж (Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулсан байх)
    9. Дүгнэлт (Үр дүнд тулгуурласан товч тодорхой байх)
    10. Ашигласан хэвлэл (Зохиогчийн нэр, овгийн эхний үсгүүд, он, ашигласан материал, ном сэтгүүлийн нэр, боть, дугаар, хуудас, web site-ийн хаягийг бүрэн бичнэ)
    11. Англи товчлол (Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг англи хэлээр 200-250 үгэнд багтааж бичсэн байх)
    12. Ишлэлийг [1] гэж тэмдэглэнэ. Ишлэл авсан номыг зөв дугаарлаж, тодорхой бичнэ.
    13. Өгүүлэлд хэрэглэсэн хэмжигдэхүүийг олон улсын СИ системээр тэмдэглэнэ.
    14. Өгүүлэлд оруулсан фото зураг, график, диаграммыг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар, тайлбарын хамт ирүүлнэ.

Зохион  байгуулах  комисс