20 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо.


“Аварга” дээд сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой, “Аварга” ахлах сургуулийн 15 жилийн ойн нэрэмжит Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 4-р сарын 26-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны хурлын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг хуралд:

  1. Боловсрол судлалын чиглэлээр 9 илтгэл
  2. Бөх судлалын чиглэлээр 6 илтгэл
  3. Спортын анагаах ухааны чиглэлээр 6 илтгэл, нийт 21 илтгэл  ирүүлсэн байна.  Шүүгчээр Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, улсын начин Г.Пүрэв-Очир, Түүхийн ухааны доктор Б.Цогтбаатар, Анагаах ухааны доктор Б.Дамдиндорж нар ажиллалаа. Дээрх 3 чиглэлээр Тэргүүн байр тус тус шалгаруулж Нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Боловсрол судлалын чиглэлээр Аварга ахлах сургуулийн Монгол хэл, Уран зохиолын багш Д.Бадамцэцэг “Улаанбаатар хотын сурагчдын бие бялдрын өсөлтийн төлөвийг “АВАРГА” ахлах сургуулийн сурагчидтай харьцуулах нь” сэдвээр Тэргүүн байр эзэллээ.

Бөх судлалын чиглэлээр АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн багш, доктор Б.Буяндэлгэр XII-XIY зууны үеийн Монголчуудын бөхийн барилдааны хэлбэрийг шинжлэх нь” сэдвээр Тэргүүн байр эзэллээ.

Спортын анагаах ухааны чиглэлээр 1Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, 2 Монгол Улсын Боловсролын Их Сургууль,  3University of Toyama, Japan,  Х.Цэрэнвандан 1, П.Мөнхзул1, Б.Жадамбаа 2, Казуо Хашизумэ 3, Sudebilige2, Jixigema2  нарын “Монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийн харьцуулсан судалгааны дүн” сэдэвт илтгэл Тэргүүн байрын эзэд боллоо.

Хуралд ирүүлсэн илтгэлүүдийг нэгтгэн “СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” нэртэй Эрдмийн чуулган-14 эмхэтгэлийг хэвлүүлсэн бөгөөд хуралд оролцогчдын хүртээл болголоо.

Уг хурлыг зохион байгуулж ажилласан хамт олон болон хуралд оролцсон нийт хүмүүст баяр хүргэж, цаашдын судалгааны ажилд нь их амжилтыг хүсье.