"СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛ” БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн элсэгчид тавигдах шаардлага

БСШУС-ны 2019.04.21 А/195 тоот тушаал, мөн “Аварга” дээд сургуулийн ерөнхий захирлын тушаалын дагуу Багш-сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрийн элсэгч нь бүрэн дунд боловсрол, түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн, элсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэл, нийгмийн тухай мэдлэг хичээлээр 410-ээс багагүй оноо авсан байна. Багш-сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөрт сурах хүсэл, сонирхолтой аль ч улсын иргэн байж болно. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг, амжилтаа ахиулах, дээд боловсрол эзэмших эрмэлзэлтэй, хүүхдэд хайртай элсэгч байна.

 

Хөтөлбөрийн багшид тавигдах шаардлага

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын 2020 оны 05-р сарын 29 ны А-270 дугаар тушаалд заасан “Дээд боловсролын сургалтынбайгууллагын багшид тавигдах шаардлага”-ын 2.1-ээс 2.7.8-д зааснаар тодорхойлно.

 

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол хөтөлбөр нь дараах зорилго, зорилтыг тавьж 4 жилийн хугацаатай Бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна. Үүнд:

 

  1. Монгол хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёлоо дээдэлдэг иргэн болж төлөвшихөд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлон “Зөв монгол хүүхэд” Үндэсний хөтөлбөр, ”Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”,  “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрийг  08.16-ны өдрийн БСШУЯ-ны тушаалаар батлан хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

 

  1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын 2005 оны 116/83/45 тоот хамтарсан тушаалаар баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”,Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Боловсрол үндэсний хөтөлбөр”-т “Бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлснийг үндэс болгон ажиллаж байна.

 

  1. Монгол Улсад төв суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, хурдацтай нэмэгдэж байгаагаас жил бүр 80 шахам мянган хүүхэд шинээр төрж, 2018-2019 оны байдлаар СӨБ-ийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 2-5 насны 302467 хүүхдийн 67 хувь нь  буюу 201967 хүүхэд хамрагджээ. Үлдсэн 33 хувь буюу 100500 хүүхэд, гурван хүүхэд тутмын нэг  нь СӨБ-д хамрагдаагүй тооцоо байна. Одоогийн байдлаар төрийн өмчийн 684, хувийн өмчийн 303 цэцэрлэг ажиллаж байгаа боловч 5 настай 14000, 4 настай 16800, 3 настай 25600, 2 настай 43100 хүүхэд байгаа нь жил ирэх тусам цэцэрлэгийн хангамж, мэргэжлийн хүний нөөцийн  асуудлыг хөндөж  байна.

 

  1. БШУЯ-ны СӨБ-ийн статистикаас харахад жилд дунджаар 41 цэцэрлэг шинээр байгуулагдсан нь СӨБ-ийн мэргэжил болон мэргэшилтэй хүний нөөцийг ихээр шаардах болсон.

 

Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого   2014-2024

Алсын хараа, эрхэм зорилго

Багш сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн зорилго, зорилтууд

1.1 Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.

Аварга сургуулийн алсын хараа Цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэдэг сургууль.

 

Багшлахуйн ухаанд суурилсан онолын мэдлэг болон практик ажлын дадлага сайн эзэмшсэн, мэргэжлээ байнга дээшлүүлэх сонирхол, эрмэлзэлтэй, суралцагчидтай харилцах арга барилыг эзэмшсэн, цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

1.2 Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүрийн авъяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино.

Эрхэм зорилго, зорилтууд:

Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, манай нийгмийн шаардлагад нийцсэн өрсөлдөх хөрвөх чадвартай, цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэдэг үндэсний хэмжээний спортын салбарын тэргүүлэх сургууль байхад оршино.

 

 

1.    Эзэмшсэн мэдлэгээ ашиглан төрөл бүрийн эх сурвалжтай ажиллах замаар мэдлэг бүтээх

2.    Хувь хүний эерэг төлөвшил, харилцаа хандлага, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх

3.    Багаар ажиллах, харилцах, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, судлан шинжлэх арга зүйг эзэмших чадвартай мэргэжилтэн бэлтгэх

4.    Суралцагчдын нас, бие, сэтгэл зүйн онцлогт тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагаагаа төлөвлөж, удирдан хэрэгжүүлэгч мэргэжилтэн бэлтгэх

 

Хөтөлбөр төгсөгчийн ерөнхий загвар

Ерөнхий загвар

Халамжлагч

Хөгжүүлэгч

Бүтээлч

Судлаач

Шинжүүд

Хүүхдэд хайртай

Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлогч

Мэргэжлийн шинэ санаа шийдэл гаргагч

Шинжлэх ухаанчаар судлах

Хүүхдийн шаардлагат хэрэгцээг мэдэрдэг

Ганцаарчилсан хөтөлбөр боловсруулдаг

Санаагаа хуваалцагч

Шинжлэх ухааны ололт дэвшлийг шуурхай ашиглах, эрэлхийлэх

Хүүхдийн хэрэгслийн аюулгүй байдалд  стандарт шаардлага тавигч

Хүүхдийн бие бялдар, оюун ухаан, танин мэдэхүй, нийгэмшихүйн  хөгжлийг тодорхойлдог

Гарын доорх материалаар бүтээл хийдэг

Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх эрмэлзэлтэй

Сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлдэг

Хүүхдийн асран хамгаалагчтай дотно харилцагч, хамтрагч

Хүүхдийн сонирхол хэрэгцээг харгалздаг

Цахим орчинд ажиллах

 

Тус хөтөлбөрөөр суралцаж төгссөнөөр дараах чадваруудыг эзэмшинэ

  1. Салбар чиглэлийн мэдлэг, сэтгэлгээ (learning to know)
    • Хүүхдийн анатоми (биеийн бүтэц) -ийн мэдлэг
    • Хүрээлэн буй орчны талаарх мэдлэг
    • Логик дараалал, үндэслэл сайтай ярих бичих чадвар
    • Хүүхдийн сэтгэл зүй, сэтгэцийн тухай мэдлэг
    • Хүүхдийг сургах эв дүйн мэдлэг
    • Зорилго тавих, түүнд хүрэх арга замаа сонгох
    • Нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах
    • Хамтач нийтэч
    • Хариуцлага үүрэх чадвартай
    • Хууль эрх зүйн тодорхой мэдлэгтэй
    • Өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй
    • Нийгэм, хүмүүнлэгийн тухай шинжлэх ухааны мэдлэгтэй байх
    • Хүүхдийн насны онцлог, бие бялдрын түвшин, хөгжлийн талаарх мэдлэгтэй

 

  1. Хувь хүний болон мэргэжлийн ур чадварууд онцлог (learning to be)
    • Өөрийгөө таних, хөгжүүлэх,
    • Төлөвлөх,
    • Хэрэгжүүлэх,
    • Үнэлэх,
    • Үйлчилгээ үзүүлэх,
    • Мэдээлэл цуглуулах, боловсруулах, хэрэглэх, үнэлэх,
    • Багшлахуйн ур чадварыг сайжруулах, сургах аргуудыг оновчтой сонгох, бүтээлчээр хэрэглэх, үнэлэх,
    • Сургалтын орчныг бүрдүүлэх, бүтээлчээр ашиглах,
    • Үйл ажиллагааг мэргэжлийн ёс зүйд нийцүүлэх,
    • Хүүхдийн хэл ярианы хөгжлийг тодорхойлон сургах,
    • Хүүхдийн төсөөлөх чадварыг үнэлэн, сургах,
    • Хүүхдийн урлахуйн чадварыг бүтээлчээр ахиулах,
    • Хүүхдийн хөдөлгөөний чадварыг хөгжүүлэх,

 

  1. Хувь хүн хоорондын харилцааны чадвар(learning to live together)
    • Хамтач, нийтэч,
    • Сонсох чадвартай,
    • Багаар ажиллах,
    • Мэргэжлийн харилцааны ур чадвартай,
    • Гадаад хэлээр харилцах,
    • Зохион байгуулах,

 

  1. Байгууллага, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас хамаарсан инновацийн үйл ажиллагааны хувьд аливаа системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх CDIO чадварууд (learning todo)

 

  • Судлан шинжлэх, дүгнэх, практикт ашиглах
  • Манлайлах, удирдах
  • Мэргэжлийн чадвараа үр дүнтэй ашиглах
  • Нийгмийн хэрэгцээ шаардлагыг үнэлэн, үйл ажиллагаагаа төлөвлөж, шийдвэрлэх
  • Шинийг эрэлхийлэгч, санаачлагч
  • Нийгмийн болон хувь хүний өндөр хариуцлагатай байх
  • Асран хамгаалагчдын хэрэгцээ, шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэх