Хөдөлгөөн заслаар хувь хүнийг эрүүл, уян хатан, тэсвэр, зарим яаралтай тусламж үзүүлэх зэрэг боловсрол чадвар эзэмшсэн хүний нөөцийг бэлтгэнэ.
Хөтөлбөрийн элсэгчид тавигдах шаардлага
Дээд боловсролын хууль. БШУ-ы сайдын 2014 оны 03 сарын 13-ны өдрийн 174, А/248- тушаалууд, 2016 онд батлагдсан эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 13, 4 эрүүл мэндийн тухай хуулийн 6-р бүлгийн 25/2, 25/3,7 заалтуудад хөдөлгөөн засалч мэргэжилтний ажиллах эрх зүйн орчны талаар илүү тусгаж өгсөн болно. Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 25/3,7 сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнд сэргээн засах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгоно.
“Аварга” дээд сургуулийн журмын дагуу тус хөтөлбөрийн элсэгч нь бүрэн дунд боловсрол, түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг хичээлээр 410-аас доошгүй оноо авсан, Хөдөлгөөн засал чиглэлээр сурах хүсэл, сонирхолтой аль ч улсын иргэн байж болно. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг, амжилтаа ахиулах, дээд боловсрол эзэмших эрмэлзэлтэй, спортод дуртай элсэгч байна.
Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага
Хөдөлгөөн засалч мэргэжилтэн нь халдварт бус өвчин (амьсгал, зүрх судас, бодисын солилцооны эмгэг) тулгуур эрхтэн тогтолцооны болон олдмол эмгэг, хүүхдийн тархины саажилтын шалтгаант хөдөлгөөний үйл ажиллагааны хязгаарлалт, чадвар алдалтыг сэргээн засах, сайжруулах, эмчлэх мэргэжилтэн юм. Амьдралын буруу хэвшил, хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй таргалалт, цус харвалтын шалтгаант саа, саажилт, спортын бэлтгэл сургуулилт уралдаан тэмцээний үед спортын гэмтэл авах, гэмтлийн дараах үлдэцээс үүдэлтэй хөдөлгөөний үйл ажиллагааны хязгаарлалт, алдагдлыг эмчлэн сэргээн засч, тогтворжуулна. Гэмтэл үүсэх гадаад, дотоод шалтгааныг илрүүлэх, гэмтлээс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх үндсэн үүргийг гүйцэтгэнэ.
Хөтөлбөрийн зорилго, зорилтууд
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” /2014-2024 он/ |
Алсын хараа, эрхэм зорилго |
“Хөдөлгөөн засал” хөтөлбөрийн зорилго, зорилтууд |
|
1.1.Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаажуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ. Алсын хараа 2050 бодлогын баримт бичиг нь боловсролын бүх салбарт хамаарах бөгөөд дээд боловсролын хүртээмжийг хангах талаар тодорхой зорилт тусгаагүй ч 2.1.9-д бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан боловсролын уян хатан тогтолцоог бүрдүүлэх тухай заасан нь стандарт, чанарын шаардлагад нийцсэн, тэгш, хүртээмжтэй боловсролын орчныг бий болгох зорилт юм. |
Аварга сургуулийн алсын хараа: Цогц чадамж бүхий мэргэжилтэн бэлтгэдэг сургууль |
Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, манай нийгмийн шаардлагад нийцсэн өрсөлдөх, хөрвөх чадвартай, цогц чадамжтай хөдөлгөөн заслын мэргэжилтэн бэлтгэхэд оршино. |
|
Эрхэм зорилго, зорилтууд: Дэлхий нийтийн чиг хандлага, манай нийгмийн шаардалагад нийцсэн өрсөлдөх, хөрвөх чадвартай, цогц чадамжтай мэргэжилтэн бэлтгэдэг үндэсний хэмжээний спортын салбарын тэргүүлэх сургууль байхад оршино. |
Хөтөлбөрийн зорилтууд: 1. Суралцагчид анатоми- физиологийн үндсэн мэдлэгт тулгуурлан бие махбодийн бүхэл бүтэн шинж чанар нь өвөрмөц бүтэц үйл ажиллагаа бүхий эрхтэн тогтолцоо, эд эсээс тогтож өөр өөрийн өвөрмөц үйл ажиллагааны нэгдэл болохыг судалж мэдсэн байна. 2. Бие махбодийн эрхтэн системийн бүтэц үйл ажиллагааны хэвийн үзүүлэлтийг мэдсэнээр өвчин эмгэг, бэртэл гэмтэл, гадны хүчин зүйлүүдийн нөлөөгөөр үүссэн үйл ажиллагааны хазайлт, өөрчлөлтийг үнэлж, оношлох эмчилгээний төлөвлөгөөг боловсруулах, чадвар алдалтын төвшинг тогтоож, эмчилж сэргээн зассанаар хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг тогтворжуулах, амьдралын чанарыг дээшлүүлэх чадварыг эзэмших 3. Мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг сахих, мэргэжлийн хувьд онол, дадлагын өндөр чадамжтай тусламжыг цогцоор үзүүлэх, Үйлчлүүлэгчдэд ёс зүйтэй эелдэг харилцаа хандлага, итгэл үнэмшилийг төрүүлснээр өвчний эдгэрэлтийг хурдасгаж, сайжралтад эерэгээр нөлөөлөх чадварыг эзэмшинэ. 4. Хөдөлгөөн заслын менежментийн шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар |
||
1.2.Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшин, ёс суртахуун, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино. |
|||
|
Хөтөлбөрөөр төгсөгчийн ерөнхий загвар
Ерөнхий загвар |
Судлаач |
Сургагч |
Хөгжүүлэгч |
Урьдчилан сэргийлэгч |
Шинжүүд |
Асуудлыг олж харах |
Үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох |
Мэргэжлийн шинэ санаа шийдэл гаргагч |
Спортын гэмтлээс сэргийлэх мэдлэг түгээгч |
Шинжлэх ухаанчаар судлах |
Ганцаарчилсан хөтөлбөр боловсруулах |
Багаар ажиллаж, бусдад зааж сургах |
Анхны тусламжийн ур чадвар түгээгч |
|
Шинжлэх ухааны ололт дэвшлийг шуурхай ашиглах |
Сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх |
Олон улсад туршлага түгээгч |
Спортын хэрэгсэл, хэрэглэлийн аюулгүй байдалд стандарт шаардлага тавигч |
|
Цахим орчинд ажиллах |
|
|
|
Тус хөтөлбөрөөр суралцаж төгссөнөөр дараах чадваруудыг эзэмшинэ
4 жил
Монгол хэл, Нийгэм судлал,
Хичээлийн аль нэг дээр 440 ба түүнээс дээш,
Бүрэн дунд болон түүнээс дээш