"СПОРТЫН ДАСГАЛЖУУЛАГЧ" БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн хэрэгцээ, шаардлага

 “Аварга”  Дээд Сургуульд бакалаврын зэрэгтэй Спортын дасгалжуулагч нь:

  1. Дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал,  Монгол улсын алсын хараа -2050 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсролын шинэчлэлийн бодлого, сургуулийн эрхэм зорилго, зорилт, үр дүнд суурилсан хөтөлбөр;

 

  1. Дасгалжуулагчийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан бүрийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах,  тасралтгүй суралцаж хөгжих чадвартай,  үндэсний спортыг нийтэд түгээн дэлгэрүүлэн өвлүүлэх, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн эрүүл мэндэд чиглэсэн байдлаар,  их спортыг тив дэлхий, олон улсад эх орны нэрийг өндөрт өргөх, дасгалжуулагч, тамирчин бэлтгэх хөтөлбөрийг Улсын Их Хурлаар  2017  онд баталсан Биеийн тамир,  спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангаж Засгийн газрын  2019  оны  153  дугаар тогтоолоор  “Төрөөс биеийн тамир,  спортын талаар баримтлах бодлого”-ыг баталсаны дагуу хэрэгжүүлж байна;

 

  1. Монгол улсын боловсролын хууль,  Дээд боловсролын тухай хууль,  Биеийн тамир спортын хууль,  бодлого,  Монгол улсын дээд боловсролын шинэчлэлтэй уялдуулан Боловсрол, Шинжлэх Ухааны  сайдын 2014  оны  А/174,  A/248,  А/370,  A/52дугаар тушаалууд,  БШУС-ын  2014  оны  03-р  сарын  13-ны  өдрийн  А/78 тоот тушаал,  “Аварга” сургуулийн захирлын холбогдох тушаалуудаар зохицуулагдана.    Мөн   “Мэргэжлийн чиглэл,  индекс батлах тухай” хуулийг баримтлан ажиллаж байна. Монгол улсад Олимп,  Дэлхийн аваргууд шил дараалан төрснөөр үндэсний болон бусад спортын төрлөөр хичээллэх хүүхэд, залуучуудын тоо эрс нэмэгдсэн.

 

  1. Спортын дасгалжуулагчийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж,  сургалтын үйл ажиллагааг хариуцан ажиллаж ирэв.  Элсэгчдийн суурь мэдлэг,  сурах ур чадварт тохирсон байхаар мөн дээд боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн стандартыг баримтлан  2015  онд сургалтын хөтөлбөрийг шинэчилэн боловсруулж сүүлийн  5 жилийн хугацаанд сургалтын явцад оролцогч талуудын хүсэлт захиалга, зайлшгүй сурах, судлах шаардлагатай зарим сэдвийг агуулгын хүрээнд нэмж судлах болон хугацааг өөрчлөх байдлаар хөтөлбөрт өөрчлөлт оруулав.   БТС-ын багш мэргэжилтэй бакалаврын боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн   120   багц цагийн багтаамж бүхий сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан ерөнхий эрдмийн,  мэргэжлийн суурь ба мэргэшүүлэх хичээл тус бүрээр суралцагчдын эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном сурах бичгийн жагсаалтыг тодорхойлон заасан шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Суралцах орчинг сайжруулахын тулд олимпийн, мэргэжлийн онолын, анатоми физиологийн, хөдөлгөөн засалчийн, интернэтийн, мэдээллийн технологи, мэдээллийн системийн танхимуудыг тохижуулан хичээллэж байна. Хөдөө орон нутаг 21 аймаг,  нийслэлийн 9 дүүрэг,  330  суманд орон тооны спортын арга зүйчийн орон тоог бий болгосноор мэргэжлийн хүний нөөцийн асуудлыг хөндөж байна.

Хөтөлбөрийн  зорилго, зорилт

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого” /2014-2024 он/

Алсын хараа, эрхэм зорилго

“Спортын дасгалжуулагч” хөтөлбөрийн зорилго

1.1. Боловсрол нь иргэн бүрийн насан туршийн амьдралын чанарыг дэмжин баталгаа-жуулах, улс орны нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түлхүүр хүчин зүйл, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа хэмээн үзэж, Монгол Улсын төрөөс боловсролыг нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.

“Аварга” сургуулийн алсын хараа, цогц чадамж бүхий мэргэжилтэн

бэлтгэдэг сургууль.  Эрхэм зорилго, зорилтууд: Дэлхий нийтийн хөгжлийн нийтлэг чиг хандлагад нийцсэн,  сургалт, судалгаа,  биеийн тамир спортын үйл ажиллагааг явуулж,  хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх хөрвөх чадвартай хүмүүнлэг мэргэ-жилтэн бэлтгэдэг Үндэсний хэмжээ-ний тэргүүлэх сургууль  байхад оршино.

Сургуулийн эрхэм зорилго, алсын хараанд нийцсэн ёс зүйтэй, эрүүл чийрэг бие бялдартай /цогц чадамжтай/ хөдөл-мөрч, хөрвөх чадвартай, спортын цол зэрэгтэй, Дасгалжуулагч бэлтгэхэд оршино.

1.2. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын зорилго нь иргэн бүр авьяас, чадвараа хөгжүүлэн, үр бүтээлтэй хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрахад шаардагдах мэдлэг, чадвар,  чадамжийг эзэмшин, ёс суртахуун,  хүмүүнлэг ёсыг дээдлэн сахиж, үндэсний нийтлэг үнэт зүйлсийг өвлөн насан туршдаа суралцах боломжоор хангах зорилго бүхий үйл ажиллагааны цогц тогтолцоо бүрдүүлэхэд оршино.

 

Хөтөлбөрөөр төгсөгчийн ерөнхий загвар

Ерөнхий

Загвар

Судлаач

Сургагч

Хөгжүүлэгч

Биеийн тамир,

Спортыг

Сурталчлагч

 

 

 

 

 

 

 

 

 

Шинжүүд

Биеийн тамир, 

Спортын салбарт шинэ санааг

эрэлхийлэгч

Шавь суралцаг-чидынхаа авъяас билэг, ур чадва-рыг нээж тодорхойлох

Нийтийн биеийн тамир, их спортын салбарт санал санаачилга

Биеийн тамир, спор-тын дасгалжилт, 

дасгалжуулалт, дасан зохицолын талаар нийгэмд зөв ойлголт өгнө.

Тулгамдсан

асуудлыг

шинжлэх

ухаанчаар задлан шинэжилж судлах

Бие хүний онцлогт тохирсон арга зүйг

боловсруулах

Багийн тоглолтыг

зохион байгуулах ур чадвартай, бусдад зааж сургах

Эрүүл амьдрахад

хөдөлгөөний ач

холбогдлыг

сурталчилна.

Шинжлэх ухаан, техниолгийн

дэвшлийг өөрийн мэргэжилд

ашиглах

Ерөнхий ба спортын сэтгэл зүйн дэмжлэг,  тус-лалцаа үзүүлэх

Уламжилж

ирсэн сургалт дасгалжуулалтыг орчин үеийн арга барилтай нийц-үүлэн уялдуулж

түгээн дэлгэрүүлнэ.

Дасгалжуулагч хүн Спортын орчны стандартыг барим-талж, сурталчилж шаардлага тавигч, спортын гэмтлээс урьдчилан сэргий-лэгч байна.

Цахим орчинд ажиллах

 

 

 

 

Тус хөтөлбөрөөр суралцаж төгссөнөөр дараах чадваруудыг эзэмшинэ

 

  1. Салбар чиглэлийн мэдлэг, сэтгэлгээ (learning to know)
    • Хүний биеийн анатомийн бүтэцийн мэдлэг,
    • Хүний биеийн физиологийн үйл ажиллагааны мэдлэг,
    • Спортын сэтгэлзүйн мэдлэг,
    • Дасгалжуулалтын онолын мэдлэг,
    • Заахаргын хичээлийн ур чадвартай,
    • ББХОЗА-ын мэдлэг,
    • Сурган хүмүүжүүлэх зүйн мэдлэг,
    • Логик дараалал, үндэслэл сайтай ярих бичих чадвар,
    • Зорилго тавих, түүнд хүрэх арга замаа сонгох,
    • Нэгтгэн дүгнэх, шийдвэр гаргах,
    • Хамтач, нийтэч,
    • Хариуцлага үүрэх чадвартай,
    • Хууль эрхзүйн тодорхой мэдлэгтэй,
    • Өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх эрмэлзэлтэй,
    • Нийгэм, хүмүүнлэгийн тухай шинжлэх ухааны мэдлэгтэй байх,

 

  1. Хувь хүний болон мэргэжлийн ур чадварууд онцлог (learning to be):
    • Үнэнч шудрага,
    • Чадвартай,
    • Өөрийгөө таних, хөгжүүлэх,
    • Төлөвлөх,
    • Хэрэгжүүлэх,
    • Үнэлэх,
    • Үйлчилгээ үзүүлэх,
    • Мэдээлэл цуглуулах, тактик боловсруулах, хэрэглэх, дүгнэх,
    • Дасгалжуулах ур чадварыг сайжруулах, сургах аргуудыг оновчтой сонгох, хэрэглэх, үнэлэх,
    • Тухайн төрлийн тэмцээний дүрэм журмыг мэддэг байх,
    • Үйл ажиллагааг мэргэжлийн ёс зүйд нийцүүлэх

 

  1. Хувь хүн хоорондын харилцааны чадвар (learning to live together)
    • Хамтач, нийтэч,
    • Сонсох чадвартай,
    • Багаар ажиллах,
    • Мэргэжлийн харилцааны ур чадвартай,
    • Гадаад хэлээр харилцах,
    • Зохион байгуулах,

 

  1. Байгууллага, нийгэм, хүрээлэн буй орчны нөхцөл байдлаас хамаарсан инновацийн үйл ажиллагааны хувьд аливаа системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх CDIO чадварууд (learning to do):
    • Судлан шинжлэх, дүгнэх, практикт ашиглах,
    • Манлайлах, удирдах,
    • Мэргэжлийн чадвараа үр дүнтэй ашиглах,
    • Нийгмийн хэрэгцээ шаардлагыг үнэлэн, үйл ажиллагаагаа төлөвлөж, шийдвэрлэх,
    • Шинийг эрэлхийлэгч, санаачлагч,
    • Нийгмийн болон хувь хүний өндөр хариуцлагатай байх,