Аварга дээд сургуулийн төгсөгчдийн холбоо 2007 онд сургууль, төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төгсөлтийн дараах сургалтыг хамтран хэрэгжүүлэх, хамт олныг холбох, төгсөгчдийн тасралтгүй хөгжлийг хангах зорилгоор байгуулагдсан.
Төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд нэлээн идэвхжиж төгсөгчдийн уулзалт, тэмцээнийг зохион байгуулах, тамирчин оюутнуудын ивээн тэтгэх, заал, анги танхим тохижуулах, засах, төгсөлтийн дараах сургалтанд /магистрантур болон, багш мэргэжлийн хөрвөх/ суралцах зэргээр хамтран ажиллаж байна.
Энэ нь цаашдаа төгссөн сургуулийнх нь хөгжилд үнэтэй хувь нэмэр болох бөгөөд нэр хүнд нь өсөн нэмэгдэхийн хэрээр төгсөгчдийн нэр хүнд, ажлын байрны тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлдэг нь харагдаж байна.
Төгсөгчдийн оролцоотой хийгдсэн сүүлийн ажлууд: