ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ
Зөвлөлийн зорилго

Сургуулийн захиргаа, Монголын Оюутны Холбоо, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдэнд хандсан ажиллагааг идэвхтэй явуулах, оюутнуудын суралцах арга барил, хамт олноо манлайлах чадавхийг болон бие даан хөгжих бүхий л бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллахад оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд доор дурдсан үйлажиллагааг дангаараа болон бусад талтай хамтран явуулдаг. Үүнд:

  • Оюутнуудын сургалт, эрдэм шинжилгээ, урлаг спорт, соёлын арга хэмжээ зохион явуулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ төрлийн ажлыг санаачлан хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах;
  • МОХ-ын ажиллагаатай нийцсэн, тэдэнтэй нэгдэж ажиллах, мэдээлэл солилцох, тэднээс зөвөлгөө авах, бусад их, дээд сургуулийн оюутнуудтай хамтран ажиллах, оюутнуудын санал бодлыг чөлөөтэй солилцох илэрхийлэх, бүх талын бололцоог хангах;
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн сайн сайхны төлөө аливаа үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах;
  • Сургуулийн захиргаатай хамтран сургуулийнхаа хөгжил, суралцагчдын сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө тэдний дуу хоолой болж ажиллана;
Баримтлах шалгуур

Оюутны зөвлөл нь оюутны өөрөө удирдах байгууллага бөгөөд гишүүдээ анги бүрээс төлөөлөл болгон сайн дурын үндсэн дээр сонгон нэгдэж үйл ажиллагааг явуулна. Оюутны зөвлөлийн дарга нь хичээл сурлага, ёс суртахуун төлөвшил хариуцлага зэргээрээ бусад оюутнуудад үлгэр дууриалал болж чадахуйц сурлагын голч дүн нь 3.0-аас дээш 2-4-р дамжааны оюутан байх бөгөөд оюутны зөвлөлд сонгогдсон гишүүдийн дундаас санал асуулгаар томилож ажиллуулдаг.

Зөвлөлийн түүхээс

Оюутны зөвлөл нь анх 1999 онд 1 даргатай 3 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан.