ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ
Эрдэм судлал

Сургуулийнхаа эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэх үүднээс эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлээ дараах байдлаар томьёолсон болно.

Аварга дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл:

  • Биеийн тамирын боловсролын болон спортын сургалт дасгалжуулалтын онол аргазүй
  • Бөх судлал,
  • Хөдөлгөөн засал, эрүүл мэндийн боловсролын асуудал

зэрэг 3 үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Эрдэм шинжилгээний хурал

Аварга дээд сургууль нь 2004 оноос эхлэн багш нарын эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн ба удирдамжийн дагуу зохион байгуулж хэвшээд байгаа бөгөөд жил бүр “Эрдмийн чуулган” нэртэйгээр цуврал эмхэтгэл болгон хэвлэж номын сандаа байршуулан нийтэд эрдэм түгээж байна.

Эрдмийн зөвлөл тус сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагааны асуудлуудыг авч хэлэлцэх эрдмийн цол олгох, эрдэм судлалын ажлын чиглэлийг тогтоох, багш оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих бодлогыг тодорхойлох, төслийн үр дүнг үнэлэн дүгнэх, эрдмийн зэрэг хамгаалах, судлаачдын бүтээлийн хэлэлцүүлгийг хийх ажлуудыг гүйцэтгэж ирсэн байна. Магистрантурын сургалтын явцад үнэлэлт, дүгнэлт өгөх зэргээр “Аварга” дээд сургуулийг академик түвшний мэргэжлийн удирдлагаар хангаж байна.

Аварга дээд сургуулийн Эрдмийн зөвлөл 2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн үйл ажиллагаа явуулж дэг жаягийн дагуу хуралдаж чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргадаг.

Аварга сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн:
  • Эрдмийн зөвлөлийн дарга Г.Сүхбат: Анагаах ухааны доктор, профессор, Олон улсын шинжлэх ухааны академийн академич “Аварга” дээд сургуулийн тэргүүн дэд захирал.
  • Эрдмийн зөвлөлийн орлогч дарга Б.Болормаа: дэд профессор, Боловсрол судлалын магистр.
  • Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэчимэг: дэд профессор, Боловсрол судлалын магистр.
Гишүүд
  • Р.Нямдорж - доктор (Ph.D), МҮБХ-ны анхны тэргүүн, МУСГЗ,
  • Г.Пүрэв-Очир - доктор, Монгол улсын гавьяат дасгалжуулагч, эрдэм шинжилгээ хариуцсан зөвлөх багш,
  • Б.Цогтбаатар - Түүхийн ухааны доктор (Ph.D), эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Хан Хэнтий Аварга” дэвжээний захирал, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга.
  • Ч.Зоригтбаатар - Сурган хүмүүжүүлэх ухааны доктор МҮОА-н ерөнхийлөгч
  • Б.Адъяахүү - Дэд профессор, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, МУГД, Бөхийн сургалт, судлалын тэнхимийн эрхлэгч,
  • А.Элбэг - Дэд профессор, боловсрол судлалын магистр, докторант, Ахлах сургуулийн захирал
  • Г.Ундрах - Боловсрол судлалын магистр, Спорт сургалт судлалын тэнхимийн багш

Эрдмийн зөвлөл жилд 3-4 удаа хуралдан чиг үүргийнхээ хүрээнд, эрдэм судлалыг хөгжүүлэх, чанаржуулах тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ.