Дэндэвийн ТЭРБИШДАГВА
ТУЗ-ийн дарга, “Аварга” дээд сургуулийн үүсгэн байгуулагч2020 оны 4-р сараас “Аварга” дээд сургуулийн ТУЗ-ийн даргаар сонгогдон ажиллаж байна. Нийслэлийн 12 дугаар дунд сургууль, 1975-1982 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Гердерийн хэлний институт болон Берлин хотын Гумбольдт их сургуулийг төгч хүнсний инженер-технологич мэргэжил эзэмшсэн. 1991-1992 онд Берлин хотын Техник-Эдийн засгийн дээд сургуулийн Менежмент, бизнесийн удирдлагын сургууль дүүргэсэн.
Улаанбаатар хотын Мах консервын комбинатын Хиам консервын үйлдвэрийн цехийн мастер, технологич, ерөнхий технологич, Эхлэн боловсруулах үйлдвэрийн дарга, ХБНГУ-ын Бернау хотын захиргааны Гадаад иргэдийг хариуцсан хэлтэст мэргэжилтэн зэрэг ажил эрхэлж 1994-2000 ТБД Андууд ХХК-ийн үүсгэн байгуулан ерөнхий захирлаар ажиллав.
2000-2002 Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2002-2004 МУ-аас ХБНГУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2004-2020 онд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Монгол улсын Шадар сайд, УИХ-н Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга, дарга, 2020 оноос НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төслийн бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 2006 оноос Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг гүйцэтгэж байгаа.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, "Алтан гадас" одон, Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамнаас "Шилдэг элчин сайд" өргөмжлөл, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн "Хэрэглэгчдэдээ хүндлэгдсэн төрийн түшээ" өргөмжлөл зэрэг шагнал хүртсэн.
Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ
ТУЗ-ийн гишүүн, “Аварга” дээд сургуулийн үүсгэн байгуулагчЭнэхүү сургуулийг 1998 онд “Аварга” коллеж нэрээр анх байгуулсан, 2002 оноос “Аварга” дээд сургуулийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1983-2010 онд Биеийн тамир спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. 1998-2006 онд Монголын жүдр бөхийн холбоог удирдсан. Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 5 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2016 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байв. 2020 оноос УИХ-ын Ёс зүй, сахилга харицлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа.
Орчин цагийн үндэсний бөхийн түүхэнд хамгийн олон буюу 11 удаа наадмын түрүү авсан, 1990 онд Монголын нууц товчоо-ны 750 жилийн ойн даншиг наадамд түрүүлж дархан аварга цол хүртсэн. Жүдо бөхийн улсын 11 удаагийн аварга, Ази тивийн хүрэл медальт, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, сонирхогчдын сумогийн Дэлхийн болон Ази тивийн аварга.
1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин, 1990 онд Монгол Улсын дархан аварга, 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар тус шагнагдсан. Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан, профессор цолтой
Батмөнхийн БАТСУУРЬ
ТУЗ-ийн гишүүн, “Аварга” дээд сургуулийг үүсгэн байгуулагч;“Аварга” дээд сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг, 1999-2004 онд “Аварга” дээд сургуулийн дэд захирлаар ажиллаж байсан, 1998 оноос сургуулийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Монгол улсад бодибилдингийн спортыг үүсгэн байгуулж анхны клубыг нээсэн, Монгол улсын 3 удаагийн Мистер цол хүртсэн тамирчин. Бодибилдингийн “Тайхар” клубын захирал, Монголын бодибилдинг фитнессийн холбооны хүндэт Ерөнхийлөгч, МҮОХ-ны гишүүн. 2015 онд төрийн “Алтангадас” одонгоор шангадсан. МҮОХ-ны “Олимпын алдар” одон, Олимпын “Алтан очир” одон, Биеийн тамирын тэргүүний ажилтан, Дэлхийн бодибилдинг фитнессийн холбооны хүндэт алтан медаль зэрэг шагналын эзэн.
Самбуугийн ХҮРЭЛБААТАР
ТУЗ-ийн гишүүн, нарийн бичгийн дарга
2002 оноос“Аварга” дээд сургуулийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
1970-1974 онд Цэргийн ерөнхий дээд сургууль, 1984-1988 онд ОХУ-ын Фрунзийн нэрэмжит цэргийн командын академийг тус тус төгссөн.
1977-1990 онд Цэргийн ерөнхий дээд сургуульд багш, сургуулийн батальоны сургалтын албаны дарга, 1990-1995 онд зэвсэгт хүчний жанжин штабын 1-р газарт оператор, офицер, 1999-2004 онд Аварга дээд сургуулийн сургалтын албаны дарга, сургалт хариуцсан захирлаар тус тус ажиллаж байсан.
Боловсролын тэргүүний ажилтан, Цэргийн хурандаа цолтой.
Барамсайн ЦЭДЭВ
ТУЗ-ийн гишүүн2002-2021 “Аварга” дээд сургуулийн ТУЗ-ийн даргаар, 2021 оноос ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
1973 онд МУИС-г аж үйлдвэрийн эдийн засагчийн анги төгссөн, 1977 онд Ард түмний их сургууль, 1994 онд Австрийн улс ардын аж ахуйн дээд сургуульд, 1996 онд Голланд улсад тус тус мэргэжил дээшлүүлсэн.
1962-1967 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар гурилын үйлдвэр мастер, цехийн дарга, 1967-1998 онд “Алтан тариа” компанид мастер, цехийн дарга, захирлаар, 1987-1990 онд дүүргийн ардын хянан шалгах хорооны дарга
1998 оны 12 сараас Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Гурил тэжээлийн комбинат буюу “Буудайн цацал” ХХК-ны гүйцэтгэх захирлаар,1999 онд “Дэншээ” компаний аж ахуй, санхүүгийн ажилтан, 2002 “ТБД Андууд” компанийн захирал, 2003 оноос Аварга дээд сургуульд улс төр, эдийн засгийн онол хичээлийн цагийн багшаар, 2002 оноос Аварга дээд сургуулийн ТУЗ-ийн даргаар тус тус ажиллаж байв.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.
Бавуугийн ЭРДЭНЭЧИМЭГ
ТУЗ-ийн гишүүн, Сургалтын албаны дарга2004 оноос “Аварга” дээд сургуулийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 1984 онд Улаанбаатар хотын 52-р дунд сургууль, 1994-1998 онд Улсын багшийн Их Сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн.
1999 онд Аварга БТДС-ийг байгуулагдахад анх хөнгөн атлетикийн багшаар орж, 2000 онд мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн багш, 2005 оноос хойш сургалтын албаны даргаар ажиллаж байна.
2014 онд “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, 2021 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан. Хөнгөн атлетикийн холбооны хүндэт тэмдэг, 2006 онд Биеийн тамир спортын улсын хорооны “Спортын алдар” медаль болон “Удирдагч” тэмдэг, Боловсролын хүндэт жуух бичг шагнагдан Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүн ажилтан зэрэг цол хүртсэн.
Боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан, дэд профессор цолтой.
Гунаажавын НЭРГҮЙ
ТУЗ-ийн гишүүн, “Аварга” дээд сургуулийн төгсөгчдийн төлөөлөл2003 оноос төгсөгчдийн төлөөлөл болж “Аварга” дээд сургуулийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
1989-1999 онд УБ хот Чингэлтэй дүүргийн 37-р дунд сургууль, 1999-2003 онд “Аварга” дээд сургуулийг багш-биеийн тамирын боловсрол мэргэжлээр төгссөн. 2020 оноос магистрантурт суралцаж байна.
2003 оноос хойш Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18-р дунд сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байна.
Улсын тэргүүний биеийн тамирын багш, биеийн тамирын тэргүүний ажилтан, улсын 5 удаагийн аварга багш, хөдөлмөрийн алдар, хүндэт багш цол тэмдгүүдээр тус тус шагнагдсан.