СУРГАЛТЫН ОРЧИН

• “Аварга” дээд сургууль нь 1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйлчилгээ гэсэн чиглэлээр танхимын болон хичээлээс гадуурх хүмүүжлийн ажлууд зохион байгуулж байна. Өнөөдөр “Аварга” сургуульд элсэн суралцагчид болон төгсөгчдийн тоо, чанар жилээс жилд өсч байгаа бөгөөд энэ бүхэн нь суралцагч, төгсөгчдийн спортод гаргасан амжилт, хичээлийн жил тус бүрийн элсэгчдийн тооноос тодорхой харж болно.

  • 3 давхар 2 корпус бүхий өөрийн байр
  • Орчин үеийн түвшинд тоноглогдсон спортын төрөлжсөн 5 заал, гадна талбай
  • 8000 гаруй номтой номын сан
  • Интернэт, лингафоны кабинет
  • Компьютерын лаборатори 2, төрөлжсөн 9 кабинет, лекцийн танхим болон эрдмийн зөвлөлийн өрөө
  • Багш, оюутанд хөнгөлөлттэй үйлчилдэг зоогийн газар
  • Оюутны байр зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулах тааламжтай орчин бүрдүүлэн үйл ажиллагаа явуулж байна.
Жүдо бөхийн заал
Бодибилдингийн заал
Чөлөөт бөхийн заал
Анатомийн танхим
Спортын их заал
Гимнастикийн заал
Боловсрол судлалын танхим
Дасгалжуулалтын онолын танхим
Оюутны эрүүл мэнд, хөдөлгөөн заслын сургалтын кабинет
Компьютерын лаборатори
Олимпын танхим
Зоогийн газар
НОМЫН САН

“Аварга” Дээд Сургуулийн номын сан нь 1999 онд 2000 номтой байгуулагдсан. Өнөөгийн байдлаар тус сургуулийн номын сан нь 2 фондтой, 10.000 гаруй номтой үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд номын фондын 70 орчим хувь нь мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага эзэлж буй бөгөөд 10 орчим хувь нь спортын мэдээлэл тогтмол хэвлэл, дотоод гадаадын сэтгүүл, эрдэм шинжилгээ судалгааны ном, 20 орчим хувь нь уран зохиолын номууд эзэлж байгаа ба нийт номын 5 хувийг цахим хэлбэрээр ашиглаж байна. Түүнчлэн номын санд багш нарын бүтээлийн хураангуй гарын авлага, ном, сурах бичиг, арга зүйн хэвлэмэл материал, оюутнуудын магистр, дипломын ажил, тэдгээрийн хураангуй хадгалагдаж уншигчдын хүртээл болж байна.

Номын сан нь 52 суудал бүхий уншлагын танхимтай, 18 суудалтай интернэт болон цахим номоор үйлчилдэг уншлагын танхимтай. Багш нар номын сандаа нийт 257 төрлийн мэргэжлийн болон уран зохиолын ном хандивласан байна.

1996 оноос SDISIS програм, 2012 оноос номын сангийн Lib4U PC version 1.2 программ хангамжийг нэвтрүүлэн, цахим каталогоор уншигчдад үйлчилж байна. 2018 оноос орчин цагийн интернэтэд суурилсан каталогитой болсноор интернэттэй орчинд орон зай, цаг хугацаанаас үл хамааран номын сангийн номнууд болон эрдэм шинжилгээний бүтээлүүдтэй танилцах боломжтой болсон. Мэргэжлийн болон эрдэм шинжилгээний сэтгүүл тогтмол захиалдаг.

2012 онд номын сангийн зөвлөл байгуулагдаж номын сангийн зөвлөлийн даргаар A.Анхтуяа, номын санчаар H.Сувд номын сангийн зөвлөлийн гишүүдээр Б.Цэрмаа, Б.Бат-Амгалан, Б.Түмэннасан нар ажиллаж байна.

Дэлхийн номын өдөрт зориулан өдөрлөг явуулж, та та тунгаа асуулт, хариултын тэмцээн, олон ном хандивласан багш нарт талархал илэрхийлэх, олон ном уншсан багш, оюутан, сурагчдыг урамшуулсан.

Номын сангийн зөвлөлийн хамт олон
Номын санч Н.Сувд
Уншлагын танхим

Номын сангийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд үе үеийн номын санчид ажиллаж ирсэн.

  • С.Эрдэнэбаатар (1999-2000)
  • Н.Лхагвадулам (2000-2002)
  • Д.Жавзанпагма (2002-2004)
  • Н.Бямба-Өлзий (2004-2005)
  • Т.Отгоо (2005-2007)
  • Б.Ойгонмаа (2007-2011)
  • Б Бат-Өлзий (2011-2012)
  • Н.Сувд (2012 оноос) хойш ажиллаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Эрүүл мэндийн үйл ажиллагаа 2007 оноос тус сургуулийн багш, ажилтан, ажиллагсад оюутан, сурагч нарт эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Үйл ажиллагааныхаа хүрээнд сургалтын орчин болон эрүүл ахуйд анхаарч халдваргүйжилт, ариутгал хийж, нийт оюутан, сурагчдыг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан картжуулж, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгүүдтэй хамтран мэргэжлийн эмч нарын үзлэг, вакцинжуулалт зэрэг ажиллагааг тогтмол явуулж байна. Мөн тус сургуулийн оюутны зөвлөл, сургалтын албатай хамтран ажиллаж багш, ажилчид, оюутан, сурагчдын дунд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгуулан ажиллаж ирсэн.

Эмчээр:

  • Н.Алтайбаатар (2007-2009)
  • Н.Хандсүрэн (2009-2010)
  • Я.Алтанцэцэг (2010-2011)
  • Н.Пүрэвбазар (2011-2012)
  • П.Уранбаатар (2012-2016)
  • Г.Бямбасүрэн (2016 оноос)
Сургуулийн эмч үзлэгийн өрөөндөө

2002 онд анхны багш, оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан ба жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна

Аварга ахлах сургууль 7 дахь жилдээ, Аварга дээд сургууль 2 дахь жилдээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд намрын нээлтийн бэлтгэл хийж байна.

Оюутан, сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх үүднээс жил бүр

“урлагийн үзлэг”-ийг зохион байгуулдаг ба “хэн сайн дуулах вэ?” нэртэйгээр уралдаан зохион байгуулж байсан бол сүүлийн 3 жил “Эгшиглэн” дууны наадам нэртэйгээр амжилттай зохион байгуулаад байна.

2017 оноос оюутнуудад Урлагийн ур чадвар дээшлүүлэх хичээлийг орж эхлэв.

Оюутнууд урлагийн ур чадвар дээшлүүлэх хичээл дээр
Оюутнууд урлагийн ур чадвар дээшлүүлэх хичээл дээр
“Халуун амь-бүлээн цус”
САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБА
САНХҮҮ, АЖ АХУЙН АЛБА

Тус сургуулийн санхүү, аж ахуйн алба нь 15 жилийн өмнө 1 нярав, 3 жижүүр, 1 слесарь, 2 үйлчлэгч, 1 мужаантайгаар ажиллаж эхэлсэн. Одоо нийт 20 орчим ажилтан албан хаагчтай болон өргөжин байгууллагын хөрөнгө санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, материаллаг хангамж, засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг бүрэн хариуцан ажиллаж байна.

Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Монгол улсын хууль дүрэмд нийцүүлж үнэн зөв баримт материал, бодит тоо мэдээнд үндэслэн ойлгомжтой хэлбэрээр өнгөрсөн одоо ирээдүйн тоо мэдээлэлтэй харицуулан хөтөлж явуулах зорилгодоо нийцүүлж төсөв төлөвлөгөө зохиох түүний гүйцэтгэлийг сайжруулах зорилгоор тэнхим нэгжүүдээс зардал төсвийг авч ажилласнаар зардлын гүйцэтгэл төлөвлөгөөний хэрэгжилт сайжирсан. 2015 оны 1-р сарын 1-нээс шилэн дансны хууль хэргэжсэнтэй холбоотойгоор Аварга ахлах сургуулийн мэдээллийг улирал тутам цахим хэлбэрээр мэдээлж ажиллаж байна.

2016 онд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг стандартуудын дагуу шинэчлэн боловсруулж /НБББББ/ хэрэгжүүлэн ажиллаж байна. Хан-Уул дүүргийн татварын алба, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газруудад цаг тухай бүрд тайланг үнэн зөв гаргаж өгч нийгмийн даатгалын шимтгэл, татварын өргүй ажиллаж хэвшсэн. 2019 оны татвар төлөгчдийн өдрөөр Татварын Ерөнхий газраас Аварга дээд сургууль Аварга ахлах сургуульд талархал илэрхийлсэн.

ОЮУТНЫ БАЙР

2000-2001 оны хичээлийн жилд 10 оюутан багштайгаар үйл ажиллагаа эхэлсэн. Оюутан ахуй цагтаа дотуур байранд Олимпын аварга, улсын арслан, гарьд, начин зэрэг улс аймгийн цолтой бөхчүүд, алдартай тамирчид амьдарч байлаа. Байрны өргөтгөлөө жил тутамд нэмэгдүүлснээр одоо 2 багш, 60 оюутан, сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

“АВАРГА” КЛУБ

Өнөөдөр “Аварга” клубийн нэр дээр Дундговь аймгийн Э.Даш, Сүхбаатар аймгийн М.Баасанбат, Архангай аймгийн С.Түвшинжаргал, Өвөрхангай аймгийн Ж.Бямбадонид, Говьсүмбэр аймгийн Э.Мөнхбаатар зэрэг олон аймаг сумын цолтой болон залуу бөхчүүд бэлтгэл хийн барилдаж байна.

Аварга клубээс төрөн гарсан бөхчүүдээс:

  • Улсын начин Б.Сугаржаргал
  • Улсын начин Л.Лха-Очир
  • Аймгийн арслан Б.Чимэдвандан
  • Аймгийн заан Т.Бэгзсүрэн
  • Аймгийн харцага Д.Бат-Эрдэнэ
  • Аймгийн начин А.Хосбаяр
“ХАН ХЭНТИЙ-АВАРГА” ДЭВЖЭЭ

Хан Хэнтий нутаг Монгол бөхийн түүхэнд мөнхөрсөн үе үеийн алдарт аваргуудын өлгий билээ. Иймээс “Аваргуудын алдрыг өргөж АВАРГА төрүүлнэ” уриан дор Хэнтий нутгийн хүчит бөхчүүдийн залгамж халааг бэлтгэх, цаашид бөхөөр тууштай хичээллэх сонирхолтой залуучуудыг дэмжих, бэлтгэлд хамруулах, аймаг, орон нутгийг хамарсан хөтөлбөр хэрэгжүүлж өсвөр, залуу үеийнхэнд үндэсний уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Хан Хэнтий- Аварга” дэвжээг 2007 оны 12 сард Монгол улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын Ардын багш, гавьяат тамирчин, Улсын начин Ц.Дамдин, доктор, дэд профессор Б.Цогтбаатар нарын санаачилгаар үүсгэн байгуулагдсан.

Дэвжээ байгуулагдсанаар бөхчүүд бэлтгэл хийх нөхцөлөөр хангагдаж, Сумдын Засаг Даргын Тамгын газар, Нутгийн зөвлөлийн дэмжлэгээр нэрэмжит барилдааныг Улаанбаатар хотод 20 гаруй удаа зохион байгуулж, Хэнтийн бөхчүүдийг тусдаа гал болгон 20-30 бөх хамруулан наадмын бэлтгэлд гаргадаг боллоо. Монголын Үндэсний Бөхийн Холбоотой хамтран “Нутгийн салхи” хөтөлбөрийг хэрэгжүүлэн бүх сумдыг зориулалтын бөхийн дэвжээтэй болгоход дэмжлэг үзүүлэн ажиллалаа.

Ийнхүү “Хан Хэнтий-Аварга” дэвжээ нь нутгаа гэсэн сэтгэлтэй, бөхөд элэгтэй зарим байгууллага, хүмүүсийн дэмжлэгээр хамтран ажиллаж байна.

“Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөхчүүд (2014 он)
(Ph.D) Б.Цогтбаатар, Улсын аварга Э.Оюунболд, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөхчүүд Аймгийн арслан Д.Аззаяа
4г ангийн оюутан Н.Алтан-Очир дасгалжуулагчтай, “Хөдөлмөр Аварга” боксын клубийнхэн (2014 он)

Хан-Хэнтий аварга клубт одоогоор 12 хүн хичээллэж байгаагаас:

  • Улсын аварга-1
  • Аймгийн арслан-4
  • Аймгийн заан-2 төрөн гарсан.