“АВАРГА” АХЛАХ СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТАНИЛЦУУЛГА

“Аварга” ахлах сургууль нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНИЙН санаачилгаар Нийслэлийн засаг даргын 2004 оны 05 сарын 28-ны өдрийн 257 тоот захирамжаар үүсгэн байгуулагдсан. “Аварга ахлах сургуульд манай улсын 20 аймаг, мөн ОХУ-ын Тува улсаас сурагчид ирж суралцдаг.

Сургуулийн эрхэм зорилго нь хүмүүнлэг, энэрэнгүй, эх оронч үзэлтэй, уламжлалт ёс заншил, эх хэлээ эрхэмлэн дээдэлдэг, оюуны болон бие бялдрын чадавхтай, шилдэг тамирчдын залгамж халаа болох эрмэлзэлтэй, бие даан сурч, ажиллаж, амьдрах чадвартай, өөртөө итгэлтэй хүнийг сурган хүмүүжүүлэхэд оршино.
Сургуулийн онцлог бол нийт төгсөгчдийн 60 гаруй хувь нь спортын нэгээс таван төрлөөр зэргийн болзол ханган төгсдөг

СПОРТЫН УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Манай сургууль дараах төрлийн спортын төрлөөр ур чадварыг дээшлүүлэх сургалтыг гүйнзгийүүлсэн хөтөлбөрийн дагуу явуулдаг болно. Үүнд:

  • 1. Үндэсний бөх
  • 7. Гандбол
  • 2. Жүдо бөх
  • 8. Сагсан бөмбөг
  • 3. Чөлөөт бөх
  • 9. Волейбол
  • 4. Сумо бөх
  • 10. Бодибилдинг
  • 5. Самбо бөх
  • 11. Пауэрлифтинг
  • 6. Жиү жицү
  • 12. Олс таталт
  • Мөн өвлийн улиралд мөсөн гулгалтын хичээл, зуны улиралд усан сэлэлтийн хичээл цөөн цагаар хичээллэдэг. Чөлөөт бөх, Жүдо бөх, Сагсан бөмбөг, Волейбол, Үндэсний бөх, Бодибилдинг тус бүр чанарын шаардлагад нийцсэн спортын заал танхимд сургалтын үйл ажиллагаа явагдаж байна. Сургалтыг спортын мастер, дэд мастер, олон улсын хэмжээний мастер, магистр зэрэгтэй мэргэжлийн багш нар заан чиглүүлж байна. . Нэмэлтээр бодибилдингийн хичээл 11,12-р ангид ордог.

    СУРГАЛТЫН ОРЧИН

    “Аварга” ахлах сургуулийн оюутнуудад сургалт явуулах, өөрийгөө хөгжүүлэхэд тус дөх болох дараах орчныг бүрдүүлсэн:

    • Чадварлаг, туршлагатай багш, сурган хүмүүжүүлэгчид,
    • Сэтгэл зүйн болон үйлийн таатай орчин,
    • Суралцахаас гадна хөгжих олон талын боломжууд, дугуйлан сонгон, секцүүд,
    • Ирээдүйн мэргэжил сонголт, их дээд сургуулийн элсэлт, шалгалтад чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө,
    • Сурагчдын бие даасан, бүтээлч, зорилго чиглэлтэй үйл ажиллагаа,
    Арга хэмжээ
    Арга хэмжээ
    Арга хэмжээ
    Арга хэмжээ
    Арга хэмжээ
    Арга хэмжээ
    ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ХИЧЭЭЛ

    Тус сургуулийн хичээлийн хөтөлбөрт бүрэн дунд боловсролд зайлшгүй судлах 13 төрлийн хичээл багтсан. Монгол хэл, англи хэл, түүх, математикийн сургалтыг зохион байгуулах тусгайлан тохижуулсан кабинеттэй. Хичээлийг заах аргач, тэргүүлэх зэрэгтэй бакалавр, магистр зэрэгтэй багш нар зааж байна.

    Мөн яруу найргийн “Намуун” дугуйлан, мэтгэлцээний клуб, өсвөрийн “эко” клуб, англи хэлний ярианы клуб зэрэг хичээлээс гадуурх сурагчдын чадварыг хөгжүүлэх нэмэлт дугуйлан, дамжаанууд хичээллэж байна.

    ҮЙЛ АЖИЛЛАГАА

    Манай сургуулиас оюутан залуусын хүмүүнлэг, эх оронч үзэл, уламжлалт ёс заншил, оюуны болон бие бялдрын чадавх хөгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг тогтмол зохион байгуулна

    • Жил бүрийн намар Хэнтий аймгийн “Аварга” тосон рашаан сувиллын газарт 7 хоногийн биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэлжилт явагддаг.Хуваарийн дагуу бэлтгэл сургуулилт, хоол, рашаан, нуурын эрэгт сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулж байна.
    • Богд уулын “Дугуй цагаан” оргил, Төв аймагт орших далайн түвшинээс 2268 метрийн өндөрт орших “Цэцэ гүн”-ний оргил өөд жил бүрийн намрын сүүл сард мацдаг.
    • Орос, Хятад зэрэг улстай чөлөөт бөх, жүдо бөхийн хамтарсан бэлтгэлийг зохион байгуулж байна.
    • Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд “”Аварга” ахлах сургуулийн баг, тамирчид улсаа төлөөлөн жил бүр амжилттай оролцсоор байна.
    • Үндэсний бөхийн зуны бэлтгэлд тогтмол гарсаар байна.
    • Сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэхээр урлагийн бага наадмыг жил бүр зохион байгуулдаг.