ОН ЖИЛИЙН ХЭЛХЭЭ
  • 1998-2003 он

    • 1998 оны 08 сарын 11-ний өдөр Гэгээрлийн сайдын тушаалаар сургууль байгуулах эрх олгогдсон,
    • 1999 оны 09 сарын 01-ний өдөр сургууль анхны элсэлтээ авч сургалт эхэлсэн,
    • 2000 онд анх “Талын Монголын хүчтэнүүд” тоглолтыг Монгол бөхийн өргөөнд хийсэн. Цаашид гурван жил тасралтгүй тоглож 10,000 гаруй үзэгчдэд сургуулиа сурталчилж тайлагнасан,
    • 2001 онд тус сургуулийн дэд захирал, ШУ-ы доктор, профессор Га.Цэрэндорж Биеийн тамир спортын салбарын зууны шилдэг эрдэмтэн болсон,
    • 2002 онд “Багш оюутны эрдэм шинжилгээний хурал” анх удаа зохион байгуулсан,
    • 2003 онд БТДС-уудын дунд зохиогдсон МҮОН Телевизийн “Хүчтэн” нэвтрүүлгийн аварга багаар шалгарав,
    • Тус сургуулийн захирал, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны 2003 оны “Шилдэг захирал” өргөмжлөл болон цом хүртсэн,
    • 2003 онд Монгол улсын биеийн тамир спортын салбарт мэргэжилтэн бэлтгэж буй төрийн болон хувийн өмчийн их дээд сургуулиудаас шалгарч Олимпын Таван Цагаргийг эзэмших эрх бүхий МҮОХ- ны албан ёсны түншлэгч байгууллага болсон,
  • 2004 он

    • Магадлан итгэмжлэгдсэн сургууль болсон,
    • Биеийн тамир, спортын эмчилгээний арга зүйчийн ангийг шинээр нээсэн,
    • Спорт-гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Аварга” бүрэн дунд сургууль нээж 48 хүүхэдтэйгээр хичээллэж эхэлсэн. Анхны захирал нь Монгол улсын гавьяат багш Б.Жанчив байв,
    • Биеийн тамир, спортын дасгалжуулалт, арга зүйч мэргэжлээр магистрантурын сургалт явуулах эрх авч, тус хичээлийн жилээс сургалт явуулж эхэлсэн,
    • 2004 оны төгсөгч Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос хүрэл медаль хүртэж, Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн,
  • 2005 он

    • 20-р зууны биеийн тамирын салбарын шилдэг эрдэмтэн Монгол улсын гавьяат багш, ШУ-ны доктор, профессор Га.Цэрэндоржийн нэрэмжит шагнал бий болгон багш оюутны эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд олгож эхэллээ,
    • “Нийслэлийн шилдэг тохижилт, соёлжилттой орчныг бүрдүүлсэн сургууль” болсон,
    • Монгол улсын “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа,
  • 2007 он

    • “Анхдугаар стандарт 2007” чанарын шаардлага хангасан байгууллага боллоо,
    • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Бүтээлч хамт олон”өргөмжлөл хүртлээ,
    • Тайваний Спортын Үндэсний Их сургуулийн (National Taiwan Sport University) ерөнхийлөгч, доктор Hung Shih Chou тэргүүтэй төлөөлөгчдийг урилгаар хүлээн авч хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа,
    • Сургуулийг үүсгэн байгуулагч, дархан аварга Б.Бат-Эрдэнэд БНСУ-ын Ён Ин-гийн их сургуулиас (Yong In University) “Хүндэт доктор” цолыг олголоо,
    • Тус сургуулийн тэргүүн дэд захирал АУ- ны доктор, профессор Г.Сүхбат Дэлхийн алдарт физиологич П.К.Анохины нэрэмжит алтан медалиар шагнагдлаа,
  • 2008 он

    • Сургуулийг үүсгэн байгуулагч, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Тайваний СҮИС-ийн (National Taiwan Sport University) “Хүндэт доктор” боллоо,
    • “Найдвартай түнш” байгууллагаар шалгарч, тэргүүн дэд захирал АУ-ны доктор, профессор Г.Сүхбат “Хүндэт захирал” өргөмжлөл хүртлээ,
    • “Шилдэг татвар төлөгч” байгууллага болж, нягтлан бодогч Д.Батмандах “Санхүүгийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг хүртлээ,
    • 2008 оны төгсөгч Н.Түвшинбаяр “Бээжин-2008” зуны 29-р Олимпоос алтан медаль хүртэн аварга болж Монголын ард түмний 44 жил хүлээсэн хүслийг биелүүлсэн анхны аварга болон Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, оны шилдгийн шилдэг тамирчин боллоо,
    • 2006 оны төгсөгч Д.Дамланпүрэв “Байлдааны самбо бөх”-ийн Дэлхийн хошой аварга боллоо,
    • Дунд сургуулийн 10-р ангийн сурагч А.Энхтуул Дэлхийн шатрын 38-р Олимпиадаас алтан медаль хүртэж, Монгол улсын өсвөр үеийн хошой аварга болж, Олон улсын хэмжээний мастер боллоо,
  • 2009 он

    • Бөхийн “Аварга” Коллеж БСШУ-ны сайдын 2009 оны 9 сарын 07-ны өдрийн 361 тоот тушаалаар “Аварга” дээд сургууль болон эрхзүйн статусаа өөрчиллөө,
    • Сургуулийг үүсгэн байгуулагчийн нэг Ц.Дамдин Монгол улсын ардын багш цол хүртлээ,
    • 2004 оны төгсөгч, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн спортоор Монголоос төрсөн анхны Дэлхийн аварга болж, Монгол улсын хөдөлмөрийн баатар боллоо,
    • Тайваний СҮИС (National Taiwan Sport University)-тай хамтран “Мон-Тай” дугуйн аяллыг анх удаа зохион байгууллаа,
    • МУСГЗ Ж.Саруулбуянгийн үг, МУАЖ А.Энх-Тайваны ая “Аварга сургууль минь та” дуу төрлөө,
    • БНХАУ-д зохиогдсон олон улсын Олс таталтын тэмцээнээс (эрэгтэй баг 600 кг, эмэгтэй баг 500 кг) хошой хүрэл медаль хүртлээ,
  • 2010 он

    • Хоёр дахь удаагаа 2020 он хүртэл 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдлээ,
    • БНСУ-ын Pohung хотын ерөнхийлөгч Park Seung Ho, ТСҮИС (National Taiwan Sport University) ерөнхийлөгч, доктор, профессор Kao Chin Hsung “Аварга” сургуулийн “Хүндэт доктор” цол, ТСҮИС профессор Hung Shin Chou-д “Аваргын алдар” алтан медалийг тус олголоо,
    • ТСҮИС (National Taiwan Sports University) буцалтгүй тусламжаар 100 гаруй сая төгрөгийн 12 төрлийн судалгаа шинжилгээний тоног, төхөөрөмжийг хүлээн авлаа,
    • БНСУ-ын “Анхдагч” коллежтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа,
    • Гандболын Оюутны УАШТ-нд эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг 5-р байр тус эзэлж багийн нийлбэр дүнгээр 3-р байр эзэлж, оюутан Ж.Тогоохүү “Шилдэг хамгаалагч”-р тодорлоо,
  • 2011 он

    • “Тамирчны ажиллах чадварыг дээшлүүлэх зарим боломж“ хэмээх эрдэм шинжилгээний төслийг “Аварга” дээд сургууль, МҮОХ, ЭМШУИС-тай хамтран 2012 оноос эхлэн гүйцэтгэх болсон нь манай улсын биеийн тамирын салбарт ШУТС-аас санхүүжигдсэн анхны төсөл боллоо,
    • Манай багш нар энэ онд “Исэг сүүн бүтээгдэхүүн бэлтгэх арга”, “Уургийн баяжуулсан бэлдмэлийг бэлтгэх арга” бүтээлээр Монгол улсын шинэ бүтээлийн патент 2, сурах бичиг, гарын авлага 4, өгүүлэл, илтгэлийн хураангуй 29, хуанли, танилцуулга 3 бүгд 38 бүтээл туурвилаа.
    • Хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн анги шинээр нээлээ,
    • Тайваний СҮИС (National Taiwan Sport University) хамтын ажиллагааны гэрээний дагуу Олс таталтын спортоор хамтарсан бэлтгэл 21 хоног (12 оюутан, 1 багш) хийлээ,
  • 2012 он

    • БШУЯ-наас аттестатчиллах шалгалтад орж амжилттай аттестатчлагдлаа,
    • Төгсөгч Н.Түвшинбаяр Олимпын анхны хос медальтан боллоо,
    • Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын хүрэл медальт төрлөө (2011 оны төгсөгч Т.Мөнхтуяа),
    • Сонирхогчдын Сумо бөхийн Дэлхийн аварга төрлөө (оюутан Д.Аззаяа),
    • “АВАРГА” нэрээ Оюуны өмчийн газраар баталгаажуулж, уг нэрээр 40 шахам бүтээл туурвилаа,
  • 2013 он

    • Хамгийн их бүтээн байгуулалт хийсэн жил боллоо. Үүнд: 412 м2 бүхий хичээлийн 4 кабинет, лекцийн заал, номын сан багш нарын өрөө, ариун цэврийн 2 өрөөг иж бүрэн тохижуулан ашиглалтанд орууллаа,
    • Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн, Спортын анагаах ухаан мэргэжлийг ажлын байрны эрэлтэд нийцүүлэн Хөдөлгөөн засалч болгон өөрчлүүллээ,
    • ТСҮИС (National Taiwan Sport University) хамтран ажиллах гэрээний дагуу шилдэг тус сургуульд манай 3 багш туршлага судаллаа,
    • 2012 оны төгсөгч С.Бямбацэрэн чөлөөт бөхийн Ази тивийн их наадмын мөнгөн медаль хүртлээ,
    • “Аварга” дээд сургуулийн 15 жилийн ой, “Аварга” бүрэн дунд сургуулийн 10 жилийн ойд зориулсан баримтат кино хийж “Аварга” сургуулийн түүхэн товчоо ном хэвлэгдэн гарлаа,
  • 2015 он

    • Багш оюутны гарын авлагыг 4 дэх удаагаа шинэчлэн хэвлэж, багш оюутны гар дээр тавилаа,
    • Сургуулийн төгсөгчид болон оюутнуудаас улсын цолтон-3 аймаг цэргийн цолтон-12 төрсний дотроос Э.Оюунболд Монгол улсын арслан, Р.Пүрэвдагва Даншигийн арслан цол хүртлээ,
    • Хөдөлгөөн засалчийн ангид зориулсан сургалтын кабинетыг шинээр байгууллаа,
    • Багш нар шинээр 7 ном, 2 баримтат кино, 4 өгүүлэл бүтээж судалгаа шинжилгээний арвин бүтээлийн жил боллоо,
    • Г.Сүхбат, Б.Батсуурь, Б.Адъяахүү, Б.Эрдэнэчимэг, нийт 8 багш нар төрийн одон медаль хүртлээ,
  • 2016 он

    • Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн хэвлүүлж, бакалаврын түвшинд “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол”, магистрын түвшинд “Багш, биеийн тамирын боловсрол” мэргэжлээр шинэ анги нээлээ,
    • Анхны багш нарын нэг Б.Адъяахүү докторын (Ph.D) зэрэг амжилттай хамгааллаа,
    • Захиргааны санаачилгаар гадаадад (Казакстаны Каргандын Их сургууль, ӨМӨЗО -ны Хөх хотын биеийн тамирын сургууль) богино хугацаагаар 6 багш 2 оюутны мэргэжлийг нь дээшлүүлж дотоодод 25 багш ажилтнууд мэргэжлээ дээшлүүллээ,
    • “Цахим Монгол мэдээллийн сүлжээ” ХК-ийн харьяа www.edu.news.mn сайтад мөн facebook хуудсанд сургуулийн өдөр тутмын мэдээлэл, сурталчилгааг байршуулан ажиллаж, сургалтын үйл ажиллагаанд ЮНИКОН программыг амжилттай нэвтрүүлж, МҮБХ Тэргүүн Р.Нямдоржийн санаачилгаар “Манлайн баясгалан” ТV нэвтрүүлэг хийж эх орон даяар сургуулиа сурталчиллаа,
    • БСШУЯ-аас зарласан Оюутны санаачилгыг дэмжих төсөлд “Оюутны дэвтэр”, “Эрүүл мэнд амжилтын үндэс” зэрэг 6 сая төгрөгийн өртөгтэй төслүүд шалгаран амжилттай хэрэгжиж байна,
  • 2017 он

    • Энэ хичээлийн жилд “Хамтдаа хөгжье” уриан дор Багшийн хөгжлийн төв байгуулан тэдний мэргэжлийг ажлын байранд нь нэгжүүдийн санаачилгаар тасралтгүй дээшлүүлэх боломж бүрдүүлж ажиллалаа,
    • БНСУ-н жүдогийн холбооноос 18 сая төгрөгийн үнэ бүхий жүдо бөхийн иж бүрэн дэвжээ, БНСУ-ын Хүндийн өргөлтийн холбооноос 15 сая төгрөгийн үнэтэй хүндийн өргөлтийн иж бүрэн төхөөрөмж, хэрэглэл материалыг хүлээн авч сургуулиа тохижууллаа,
    • Ном, гарын авлага 7 туурвиж, өгүүлэл 13 үүнээс гадаадад 2 өгүүлэл, илтгэл 26 үүнээс 2 нь гадаадад хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний хурал гурван удаа зохион байгуулж, бусад газраас зохион байгуулсан 5 хуралд 10 гаруй илтгэл хэлэлцүүлж зарим бүтээлүүд шалгарч шагнал хүртлээ,
  • 2018 он

    • Төгсөгчдийн анхдугаар уулзалт “Нөхөрсөг тэмцээн”-ийг амжилтай зохион байгуулж, шинээр элссэн оюутнуудын намрын бэлтгэлийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 7 хоногийн хугацаатай хийж, цэрэгжилтийн хичээлийг 1-3 дамжааны оюутнуудад шинээр заасан,
    • Тайваны Үндэсний спортын их сургууль, ӨМӨЗО-ны Үндэсний бөхийн дэвжээ, МҮОХ, МҮБХ, Монголын оюутны холбоотой хамтран үр бүтээлтэй хамтын ажиллагааг өрнүүлсэн нь зохион байгуулалтын шинэлэг үр ашигтай ажлууд боллоо,
    • Төгсөлтийн дараах сургалтаар 1 жилийн хугацаандхос мэргэжил олгох сургалт зохион байгуулж, 100 гаруй оюутнуудыг түр болон байнгын ажлын байраар хангаж ажиллалаа,
    • 2018 онд Дэлхийн аваргатай (2018 оны төгсөгч Б.Бадрал) Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтантай (2017 оны төгсөгч Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр), Азийн хоёр аваргатай (оюутан Д.Нямхүү, А.Мөнх-эрдэнэ), Бөртэ-Чонын шилдгийн шилдэг тамирчинтай (Л.Отгонбаатар), шилдэг тамирчинтай (Ө.Дүүрэнбаяр), шилдэг шүүгчтэй (Т.Энхцэцэг) боллоо,
  • 2019 он

    • 20 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг МҮОХороо, Спортын анагаах ухааны төвтэй хамтран нээлттэйгээр зохион байгуулж “Спортын шинжлэх ухааны тулгамдсан асуудлууд” сэдвийн дор “Бөх судлал”, “Боловсрол судлал”, “Спортын анагаах ухаан” гэсэн 3 чиглэлээр зохион байгуулж салбар, салбарын эрдэмтдийн алдрыг мөнхөллөө,
    • Оюутнуудын намрын бэлтгэлийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 14 хоногийн хугацаатай хийлээ,
    • Сургууль байгуулагдсаны түүхт 20 жилийн ойгоо 10-р сарын 30-ны өдөр тэмдэглэн “Талын Монголын хүчтэн” спорт, урлагийн тоглолтоо хийлээ,
    • ОХУ-ын Тува улсын Хүреш бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа,
    • Хөрвөх мэргэжилтэн бэлтгэх эрхийн гэрчилгээг БСШУЯ-аас шинээр авлаа,
    • БНСУ-ын Спортыг дэмжих сантай хамтран ажиллах уулзалт хийлээ,
  • 2020 он

    • Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд багш ажилтан ажилчдынхаа ажлын байрыг хадгалан үлдэж, ажил амьдралын хэвийн үргэлжүүлэх боломжийг ханган ажиллаж. сургуулийн үндсэн үйл болох сурахын үйлийг онлайн болон танхимийн сургалтыг хослуулан хэрэгжүүлж элсэлт, төгсөлт, анги дэвших үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ,
    • Заал танхимуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хөдөө орон нутагт туслах аж ахуйд ажиллах зэргээр багш суралцагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх боломжийг нээж хөдөлмөрийн кредитын үр жимийг хүртэж эхэллээ,
  • 2021 он

    • Боловсролын байгууллагын магадлан итгэмлэлд 3 дахь удаа орж амжилттай магадлан итгэмжлэгдлээ,
    • Хэнтий аймгийн Өлзийт суманд байрлах аж ахуйгаа түшиглэн багш, ажилтан, оюутан, сурагчидтайгаа хамтран сургуулийнхаа зоогийн газрын өвлийн бэлтгэлийг хангалаа,
    • Үүсгэн байгуулагчийн санаачлагаар “Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч Монгол хүүхэд” цогц хөтөлбөрийг Оюуны өмчийн газар бүртгүүлж зохиогчийн эрхийг авснаар улс орон даяар хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа,
    • Цахим хичээлийн шинэ сантай болж сургалт, хүмүүжлийн ажлуудыг тасралтгүй явуулах нөхцөл бүрдлээ,
    • Мэргэжилтэн бэлтгэдэг хөтөлбөрүүдээ “Үр дүнд суурилсан боловсролын загвар”-ын дагуу шинэчлэн энэ хичээлийн жилээс хэрэгжүүлэн ажиллаж байна.