Цэрэнсамбуугийн БАТЦООЖ
2004 оны төгсөгч2000 оны 9-н сарын 1-ний өглөө нутгийн
Их аваргын үүсгэн байгуулсан Аварга дээд
сургуулийн жүдо бөх биеийн тамирын
багшийн ангид Хэнтий аймгийн Мөрөн
сумаас бөх болох том мөрөөдөлтэй ирж
элсэн орж байлаа
Тухайн үед манай сургууль шинэхэн
дөнгөж 2 дахь элсэлтээ авч байсан үе намайг
нутгийн ах гавьяат дуучин Г.Эрдэнэбат ах
дагуулан сургуулийн гадаа зогсож байсан
хүнтэй уулзуулсан нь хожмын гавьяат
дасгалжуулагч Б.Адъяахүү багш маань
байлаа. Энэ өдрөөс эхлэн Аварга сургуулийн
олон сайхан багш нарын удирдлага дор
4 жил эрдэм номын, бие бялдарын ёс жудаг
хариуцлагатай сахилга баттай эр хүн болон
төлөвшин гарсан гэж өөрийгөө дүгнэн
боддог.
Үүний үр дүнд аймгийн арслан хэмээх
эрхэм цолны эзэн болж 7 жил боловсролын
байгууллагад ажиллаж мөн аймгийн
иргэдийн хурлын төлөөлөгч сумын засаг
дарга гэх мэт өндөр хариуцлагатай ажлыг
хийж байгаа маань энэ сургуулийг төгсөн
гарсаны ач тус гэж боддог.
Сургуулийнхаа 20 жилийн ойн мэндийг
эрдэмтэн багш нартаа сургуулийн үнэт
эрдэнэ болсон оюутан залуучууддаа хүргэе.
Оюунбилэгийн АНХБАТ
2003 оны төгсөгч1999.06.25-нд сургууль дээр очиж бүртгүүлэхэд Дорж багш Аварга сургуулийн анхны оюутан Анхбат боллоо гэж хэлж байсан. Сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумандаа Засаг даргын тамгын газрын НБ-ын түшмэл 2009- 2011, Аварга багийн Засаг 2012-2016, 2016 оноос хойш Хэнтий аймгийн Дэлгэрхаан Сумын Засаг даргаар ажиллаж байна.
Батбаярын ГАНТӨМӨР
2006 оны төгсөгч
2001 онд Аварга
дээд сургуульд
элсэн орж 2006 онд
Самбо, жүдо бөхийн
багш, дасгалжуулагч
мэргэжлээр төгссөн.
2006 онд БХИС-ийн
Ерөнхий цэргийн
команд штабын ангид
элсэн орж 2007 онд
төгссөн. 2007 оноос
ЗХ-ний 084-р ангид
“Тусгай бүлгийн
дарга”, “Гардан
тулаан тусгай бэлтгэлийн сургагч багш”,
2012 онд “Сөрөг тусгай ажиллагааны
салбарын дарга салааны захирагч”-аар
ажилласан.
Энхийн сахиулах ажиллагаа:
Жаргалсайханы ОДХҮҮ
2009 оны төгсөгч
Ж а р г а л с а й х а н
овогтой Одхүү миний
бие 1987 оны 9-р
сарын 19-нд Дорнод
аймгийн Хэрлэн суманд
айлын 6 дахь хүү болон
мэндэлсэн. 1995 - 2005
онд Дорнод аймгийн
12-р дунд сургуульд
суралцаж төгссөн. Сургуульд суралцаж
байх хугацаандаа 2002, 2003, 2005 оны
аймгийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах
тэмцээнүүдэд оролцож түрүүлж байсан.
2003 онд Хүүхдийн II наадмаас алт, 2002,
2003, 2005 онуудад Самбо бөхийн ААШТ-нд
алт, 2003 онд ОХУ-д олон улсын тэмцээнээс
хүрэл медаль, 2004 онд УБ хотод болсон
Ирээдүй цогцолбор сургуулийн нэрэмжит
өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс
алт, 2005 онд Сэлэнгэ аймагт болсон олон
улсын тэмцээнүүдээс алтан медаль хүртэж
байлаа.
2005 онд Аварга БТДС-д элсэн
орж сургуулийн аварга шалгаруулах
тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медалиудыг
хүртэж байсан. Аварга дээд сургуулийг
чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч
мэргэжлээр төгсөж 2009 оноос Батлайн
ХХК-д анх ажиллаж эхэлсэн ба одоо мастер
матрас компанид үйлдвэринй даргаар
ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа
байгууллагын удаа дараагийн хөдөлмөрийн
аварга болж хөдөө аж ахуй хөнгөн
үйлдвэрийн яамны жуух бичиг зэрэг
шагнал хүртсэн.
Өлзийцэцэгийн БАТЗОРИГ
2006 оны төгсөгч2002-2006 он Аварга
дээд сургуульд суралцаж
Биеийн тамирын багшийн
ангийг төгссөн. 2007 онд
батлан хамгаалах их
сургуулийн “Ерөнхий
цэргийн команд”-ын анги
төгссөн.
Эрдэнэт хотын зэвсэгт хүчний 186-р
анги, Улаанбаатар цэргийн хүрээний анги
цэргийн тагнуулын харьяа шүхэр десантын
тусгай батальон, Дорнод аймагт зэвсэгт
хүчний 327-р ангид штабын ротын захирагч,
Үндэсний батлан хамгаалах их сургуульд
сонсогчийн батальонд “цэргийн алба
сургалт хариуцсан батальон захирагчийн
орлогч”-оор тус тус ажилласан.
Энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ
5 удаа оролцсон. Америкийн тэргүүлсэн
НАТО-н олон улсын ажиллагааны
Афганистан улсад 3 удаа оролцсон. НҮБ-
ын энхийг сахиулах ажиллагаанд 2 удаа
/Серри-Леон, Баруун Сахар/ цэргийн
ажиглагчаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.
Одоо ОХУ-н МОСКВА хотод ФРУНЗЫН
нэрэмжит цэргийн академид магистрын
зэрэгтэй 3 жилийн томилолттой суралцаж
байна.
Батсайханы ИДЭРСАЙХАН
2005 оны төгсөгчБатсайхан овогтой
Идэрсайхан нь 1982 оны
08 сарын 05-нд Булган
аймгийн Булган суманд
төрсөн. 1984 онд эцэг,
эхийн хамт Орхон аймагт
шилжин ирж бага насаа
цэцэрлэгээр хүмүүжиж
1990 онд Орхон аймгийн III дунд сургуульд
элсэн орж 1999 онд 10-р ангийг төгссөн.
2001-2005 онд “Аварга” БТДС-ийг Чөлөөт
бөхийн багш - дасгалжуулагчаар төгссөн.
Ажлын гараагаа 2005-2009 онд
“Хангарьд” клубт Чөлөөт бөхийн гэрээт
дасгалжуулагч.
2009 оноос одоог хүртэл Орхон аймгийн
БТСТ-тай “Ирээдүйн Одод” сургуулийн
чөлөөт бөхийн багшаар ажиллаж байна.
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
Лхагвасүрэнгийн ЦОЛМОНБААТАР
2005 оны төгсөгчЛ.Цолмонбаатар нь
1983.03.22-нд Хөвсгөл
аймгийн Мөрөн суманд
төрсөн. 1991-2001 онд
Хөвсгөл аймгийн Их-
Уул сумын 10 жилийн
сургуулийг төгсөж
бүрэн дунд боловсрол
эзэмшсэн. 2001-2005 оны Аварга БТДС-ийг
Чөлөөт Бөхийн Багш Дасгалжуулагчаар
төсгссөн.
Одоогоор Хөдөө Аж Ахуйн салбарт хувиараа бизнес эрхэлж БУГАН ХАЛИУН СҮРЛЭГ ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна.
Мөнхбаярын ЦОГТБАЯР
2007 оны төгсөгч1983 оны 5-р сарын 12-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. 2004 онд Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургууль, 2007 онд “Аварга” БТДС-ийн биеийн тамирын багш арга зүйч мэргэжлээр төгссөн. 2015 онд Хууль Сахиулахын Их сургуульд “Гамшиг судлал”-ын магистр хамгаалсан. 2016 онд ОУХМ цол хүртсэн. Нийслэлийн онцгой байдлын газарт гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн багшаар ажилладаг, хошууч цолтой
Гунаажавын НЭРГҮЙ
2003 оны төгсөгчАварга БТДС-д 1999
онд элсэн орж 2003 онд
Биеийн тамирын багш
мэргэжлээр төгссөн.
Сурч байх хугацаандаа
ХУД-ийн 18-р сургуульд
дадлага хийж улмаар
ажлын санал тавьж 18-р сургуулиас ажлын гараагаа эхэлж байлаа.
Анх 2005 онд сагсан бөмбөгийн УАШТ-нд
охидын багаа бэлдэн оролцож анхны хүрэл
медалиа хүртсэн.
Ч.ОНОНБАТ
2005 оны төгсөгчӨмнөговь аймаг Манлай суманд төрсөн.
Тус сумын 8 жилийг 1991-1999 онд төгссөн.
1999- 2001 онд Өмнөговийн МСҮТ-ийг
төгсөөд, 2001-2005 онд Аварга сургуулийг
жүдо бөхийн дасгалжуулагч, багш мэргэжлээр төгссөн. 2006-2008 онд ТЕГ-
ын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр
төгссөн. 2006-2019 онд Тагнуулын ерөнхий
газрын Терроризмтой тэмцэх газрын
Тусгайлсан чиг үүргийн хэлтсийн тасгийн
даргаар ажиллаж байна.
2012-2013 онд Африк тивийн Өмнөд
Судан улсад явагдсан ажиллагаанд үүрэг
гүйцэтгэж НҮБ-ын энхийн төлөө медалиар
шагнагдсан, Тагнуулын алдар 1, 2, 3-р
зэргийн медаль, Ардын хувьсгалын 90
жилийн ойн медаль, БХЯ-ны Дайчин алдар
1, 2-р зэргийн медаль, Африкт энхийн төлөө
1, 2 медалиар, 2018 онд Цэргийн гавьяаны
одонгоор тус тус шагнагдсан. 2005 онд
тойрогт аймгийн заан цол хүртсэн.
2018 онд Боловсрол судлалын магистрын
зэрэг хамгаалсан
Нямдоржийн ПҮРЭВДОРЖ
2015 оны төгсөгчОлон улсын циркийн шидэлттэй акробатикийн төрөлд тоглодог. Герман улсын Circus Krone циркт 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Францын Парис хотод аялан тоглолт хийхээр төлөвлөөд байна.
Баяртогтохын ТӨМӨРБААТАР
2015 оны төгсөгч2002-2006 онд “Аварга” БТДС-ийг
Чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр,
2006-2010 онд Япон улсын Токио хот дахь
Тейкёо Их Сургууль, Бизнесийн удирдлагын
чиглэлээр суралцаж төгссөн.
2011-2013 онд Үйзэн Тайж ХХК-ийн
Даамал, 2013-2016 Үйзэн Тайж ХХК
Гүйцэтгэх захирал, 2016 оноос өнөөг хүртэл
Үйзэн Тайж Констракшн ХХК-ийн Ерөнхий
захирлаар ажиллаж байна.
Лхагвасүрэнгийн ЭНХБАТ
2007 оны төгсөгч2003-2007 онд
Аварга дээд сургуульд
суралцаж Багш арга зүйч
мэргэжлээр төгссөн.
2007-2014 онд
Хөвсгөл аймгийн
МСҮТ-д багш, 2014-2016
онд Шинэ-Идэр сумын
ЕБС-ийн захирал, 2016 оноос хойш Хөвсгөл
аймгийн Хатгал сумын ЕБС-ийн захирлаар
ажиллаж байна.
2013 онд Аймгийн тэргүүний ажилтан,
2014 онд хөдөлмөрийн яамны жуух бичиг,
2019 онд аймгийн заан цол хүртсэн.
Ч.АГВААНДЭМБЭРЭЛ
2008 оны төгсөгч2003-2007 онд 4-р цахилгаан станцын засварын албаны засвар бэлтгэлийн хэсгийн шилдгийн шилдэг ажилтан. 2014 онд Бээжин хотод зохиогдсон дэлхийн гагнуурын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, 2016 онд хүрэл медаль, 2017 онд 70 жилийн ойн мөнгөн медаль, 2018 онд мөнгөн медаль тус тус хүртээд байна.
Л.ХАТАНБААТАР
2011 оны төгсөгчЛхагвадорж овогтой Хатанбаатар миний бие “Аварга” лицей сургуулийг 2007 онд, “Аварга” дээд сургуулийг 2011 онд Биеийн тамир-эрүүл мэндийн багшийн мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөн аймгийн биеийн тамир спортын газар самбо, чөлөөт бөхийн дасгалжуулагчаар 3 жил ажилласан. Одоогоор Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт биеийн тамирын боловсрол хариуцсан мэргэжилтнээр 6 дахь жилдээ нийт аймгийн хэмжээнд 47 мэргэжлийн багш нарын биеийн тамирын боловсрол, заах арга зүй, спортын секц дугуйланг удирдан ажиллаж байна. Аварга лицей сургуульд сурч байх хугацаандаа ерөнхий эрдмийн хичээл болон сонгон суралцах хичээлийг Монгол улсын гавьяат багш болон тэргүүлэх зэргийн олон арван шилдэг багш нараар хичээл заалгаж, улс болон тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж самбо бөхийн спортын мастер цол 10 жилийн сурагч байхдаа хүртэж биеийн тамир спортын улсын болон олимпийн хорооны дэргэдэх спортын анагаах ухааны төвийн эрдэм шинжилгээний хуралд удаа дараа шагналт байранд шалгарч байсан минь саяхан мэт тодхон байна. Биеийн тамир-эрүүл мэндийн боловсролын хүрээнд нийт 10 сургалтад 360 гаруй багш нарт мэргэжлийн төрөл бүрийн сургалт зохион байгуулсан байна. Багш нарын болон анги олимпиад 5 удаа зохион байгуулж нийт 1900 гаруй сурагч, давхардсан тоогоор 180 гаруй багш хамруулан шагнаж урамшуулсан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/463 “Өсвөр үеийнхний хөлбөмбөг үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд 890 хүүхэд оролцсон фестиваль, 60 багш хамруулан дасгалжуулагчийн эрх олгох сургалтыг амжилттай зохион байгуулсан байна. Манай улс биеийн тамирын багш бэлтгэдэг олон сургууль байдаг тэр дундаас төрөлх Аварга дээд сургуулийн төгсөгчид ажлын байранд гараад олон зүйлээр ялгарч байна. Үүнд сурган заах арга зүй, спортын анагаах ухаан, дасгалжилтын физиологи үндэс зэрэг мэргэжлийн нарийн шинжлэх ухааны мэдлэг, ур чадвараар тэргүүлэн ажиллаж хүмүүжил төлөвшилтийн хувьд өндөр төвшинд байгаа нь өдөр тутмын үйл ажиллагаанаас харагдаж байгаа нь бахархалтай байна. Говь-Алтай аймгийн өсвөрийн хөл бөмбөгийн 12, 14, 16 насны шигшээ багийн 84 хүүхдийг хөл бөмбөгөөр хичээллүүлэн ахлах дасгалжуулагчаар 5 жил ажиллах хугацаанд Бүсийн аваргаас 3 удаа алтан медаль, 2 удаа мөнгөн медаль, 3 удаа хүрэл медаль, 2017 онд идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь Говь-Алтай аймгийн анхны УАШТ-ний медаль юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн идээл дор зохион байгуулагддаг Үндсэний цом 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд аймгийн насанд хүрэгчдийн шигшээ баг шилдэг 8-д шалгаран 2 удаа 7-р байрт шалгарсан амжилт гаргажээ. Эдгээр амжилт гаргах үндэс суурийг бат бөх тавьж өгсөн Аварга дээд сургуулийн эрдэмтэн мэргэд багш сурган хүмүүжүүлэгчддээ гүнээ талархал илэрхийлье. Та бүхний минь Монголын биеийн тамир спортын хөгжилд оруулж буй их үйлсэд өндөр амжилт хүс ч төрөлх сургуулийнхаа 20 жилийн ойн баярын мэнд өргөн дэвшүүлье
П.Оюунжаргал
2021 оны төгсөгчПүрэвдорж овогтой Оюунжаргал миний бие 1992 онд айлын 5 дахь охин болон мэндэлсэн. Эрдэм номын их өргөөнд Хэнтий аймгийн Гурванбаян тосгоны ЕБС-д 1-р ангиа элсэн орж, АБТА Сэргэлэнбаатар багшийн удирлаган дор хөнгөн атлетикийн дугуйланд явж их спортод хөл тавьж Зил-130 машины ачаан дээр ачигдаж аймаг, бүсийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож явсан болоод ч тэр үү "Би мундаг тамирчин болно" гэсэн том мөрөөдлийг тээж явлаа. Багадаа махлаг, биерхүү байсан болохоор хөнгөний багш, жудогийн багш нар их булаацалдаж байсныг мартдаггүй юм. Удахгүй 10-н жилээ төгсөж, 2010 оны хавар элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч мөн ур чадвараа өгч байхад Г.Энхтуяа багш ирээд манай Аварга ДС-д орох уу? гэж урилга өгч байсан нь саяхан. Бага ангиасаа л хөнгөн атлетикаар хичээллэж гүйж, харайж үеийн найз нөхөдтэйгээ өрсөлдөж мөн жүдо бөхөөр барилдаж байсан болоод ч тэрүү нутгийн аваргын сургууль гэж хэлэхэд сэтгэлд ойр дотно, дулаахан мэдрэмж төрөөд Аварга ДС-аа сонгон "Багш-Биеийн тамир, эрүүл мэнд"-ийн ангид суралцаж төгссөн. Олон олон аварга төрүүлсэн Аварга ДС маань мэндлэх, хүндлэх, хүнийг хүн шиг хүн болгож чаддаг болохоор бусад сургуулиас ялгарч чаддаг юм. Сургуулийнхаа эрдэмтэн багш нарынхаа ачаар сурсан, мэдлэг болгон авсан мэдлэгээрээ амьдралынхаа анхны ажлын гарааг багануур дүүргийн 235-р цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж СӨБ-н бяцхан хүүхдүүдэд бие бялдрын төлөвшил олгон дүүргийн тэмцээн уралдаанд оролцож олон шавь нартай болсон. Одоогоор Хэнтий аймгийн Гурванбаян тосгонд СӨБоловсрол олгох байгууллагын эрхлэгчээр ажиллаж хүүхэд нэг бүрийн хөгжлийн түвшинд ахиц гаргах зорилготой мэдлэг, чадвар, эерэг зөв хандлагаар ажиллаж байна. Ингээд өөрийн сэтгэл, зүрхээ зориулан зорилго тавин хичээллэж байгаа эрхэм дүү нартаа 20 жилийн түүхт олимп, дэлхийн аварга төрүүлж чадсан, цаашид чадах "Аварга ДС"-г маань сонгон суралцаарай гэж уриалья. Мөн сургуулийнхаа онч мэргэн олныг ухаанаараа чиглүүлж байдаг удирдлагууд, эрдэмтэн мэргэн багш нар, ажилтан, төгсөгч нартаа АВАРГА дээд сургуулийнхаа 20 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Та нараараа үе үеийн төгсөгч бүр ямар ч ажил мэргэжилтэй байсан хаана ч амьдарч байсан Аварга ДС-ийнхаа ачит багш нараараа үргэлж бахархан, гайхуулж явах болно. Мэргэжил бүхэн сайхан..
М.Сумъяабазар
2021 оны төгсөгчСайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Мөнхбатын Сумъяабазар гэдэг спортод дурласан нэгэн. Миний бие 14 насандаа амжилт бүтээлийн оргил болсон аварга сургуулийн хаалгыг татаж билээ. Анхных бүхэн сайхан ахтайгаа хамт мөрөөдөлдөө хөтлөгдөн жаал хүү сайн бөх болж нутаг орон, элбэрэлт ээж, аав, өвөө, эмээгийнхээ хүслийг биелүүлэхээр энэ сургуульд орсон. Үеийн олон нөхөдтэй ч болж үүр цүүрээр босч гүйж харайж үд дунд хүртэл жагсаалын бэлтгэл хийж ёстой л бэлтгэлийг хийж өгсөн дөө. Шантрах үе ч зөндөө тэглээ гээд бууж өгч, буцаж эргэх эрхгүйгээр энэ замд орсон. Ачит энэ өргөөнөөсөө би их л зүйл сурсан даа. Анх орохдоо өрөөлдөж будилсан, бэлтгэл сургууль, бөхийн эрдэм гэж ёстой “А” ч байхгүй хүүхэд байж билээ Хэхэ. Тэр үеэ бодвол одоо ч бас овоо шүү. Спорт бол дэг журам, тэсвэр, тэвчээр, ёс суртахуун гээд хүний амьдралд хэрэгтэй бүх зүйлсийг агуулдаг. Угийн хагас цэргийн зохион байгуулалттай хатуу дэг журамтай, сахмилга бат, бэлтгэлийн ачаалал гээд бас л баргийн аавын хүү ороод төгсдөг сургууль биш л дээ. Хүсэл мөрөөдөл, тууштай хөдөлмөр, зориг зүрх байхад хүн хүссэн зүйлдээ заавал хүрнэ гэж би итгэдэг. Ачит багш нарынхаа ачаар өнөөдөр муугүй амжилттай явна. Үндэсний бөхийн бэлтгэлийг тууштай хийгээд 3 жил болж байна. Энэ хугацаанд гаргасан амжилаа чамлахааргүй. Анхны медалиа Хэнтий аймагт зохиогдсон 2048 хүүхдийн барилдаанаас хүрэл медаль авч эхэлсэн бөгөөд анхны медаль өвөртлөөд харих сайхан байсан шүү. Тэр намраа Өмнөговь аймагт болсон үндэсний бөхийн өсвөрийн УАШТ-д шагналт 6-р байр эзэлж түүнээсээ урамшиж бэлтгэл сургуулиа чамбай хийж дараа намар нь буюу 2018 онд Эрдэнэт хотод болсон өсвөр залуучуудын УАШТ-д шагналт 10-р байр эзэлсэн. Чөлөөт бөхөөр хичээллээд 2 жил болж байна. Энэ хугацаанд ОУТ-с 1 хүрэл, УАШТ-ээс 1 хүрэл медаль хүртсэн. Эргээд харахад харвасан сум шиг өнгөрсөн энэ хугацаанд өөрийн минь биеийг өдий зэрэгт хүргэж бэлтгэл сургуулилт, амьдрах ухаан гээд бүгдийг зааж сургасан Аварга сургуулийн хамт олон, ачит багш нар, анд нөхөд, ах дүү нартаа баярлалаа.
Ж.Бурмаа
2006 оны төгсөгч2006 оны “БАГШ АРГА ЗҮЙЧ“ ангийн төгсөгч, Өмнөговь аймгийн Манлай сумын биеийн тамирын багш волейболын спортын мастер, биеийн тамирын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан Ж.Бурмаа
Би хүүхэд байхдаа цэргийн дарга болно гэж мөрөөддөг үүндээ ч бат итгэлтэй явдаг хүүхэд байлаа. Харин амьдралын шаардлагааар хүсэл мөрөөдөл минь өөрчлөгдөж надад биеийн тамирын 4-н сургуулиас сонголт хийхэд хүргэсэн юм. Тухайн үед бид нараас шалгалт авсан биеийн тамирын багш, шинээр нээгдээд олон жил болоогүй байгаа “АВАРГА” биеийн тамирын сургуулийн тухай нүдэнд харагдтал ярьж байсандаа. Хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг, хүндлэх ёсыг сургадаг, дэг өндөр, бүх л зүйл нь шинэ ороод очиход биеийн тамирын сургууль гэдэг чинь ийм л байх ёстойдоо гэдгийг хараад л ойлгуулахаар, одоо бол гол нь сургалт шүү дээ гэж ирээд л магтаж гарлаа. Ингээд л миний сонголт шууд л АВАРГА сургууль дэр буусан юм. Сургуульд ороход эхний 14 хоног “БОГИНЫН АМАНД” бэлтгэлтэй гэж хэллээ. Эхний хичээлийн өдөр бид нарыг сургуулиас цуваанд гүйлгээд тухайн газраа очиход бороо ороод байсан юмдаг. Ийм бороотойд хичээл орохгүй байх, гэхдээ яах гэж байдаг юм бол гэж бодон зогсож байтал, хувцсаа солиод гэдэг байгаа. 14 хоногийн бэлтгэл надад цэрэгт очсон юм шиг санагдаж байлаа. Цэргийн сургууль ялгаа юу, миний сонголт зөв байжээ гэж бодож байсан юм. Ингээд л энэ сургуулиасаа Монголын ирээдүй болох бяцхан цэргүүдийг сургах эрхийг өвөртөлж гарснаас хойш 13 жил ажилласан байна. Төгсөөд шууд л төрөлх сургууль ажилд дуудсан. Бөх, гимнастик заах багш хэрэгтэй байна, хичээлээс гадуур дугуйлан секцээр энэ 2-ыг ороорой гээд л шууд хэлсэн. Энэ хичээлийг заахад надад, тухайн үед “ТАЛЫН МОНГОЛЫН ХҮЧТЭН”-нд оролцож байсан нь маш их хэрэг болсондоо. Бөхийн дасгалжуулалтыг анх биеийн ерөнхий хөгжлөөр бэлтгэж байлаа. Бэлтгэх оролдох тусам ажилдаа улам их хайртай болж, улам их суралцаж, дадлагажиж, чадвар сайжирч байдаг. За тэгээд хөдөөгийн багш нар спортын бүх л төрлөөр сурагч нараа бэлтгэж, уралдаан тэмцээнд орно шүү дээ. 100 хүүхдийн, хөвгүүдийн, охидын гимнастикийн үзүүлбэрийг олон олон тэмцээн уралдаан, наадмын нээлтэнд бэлтгэж оролцуулсан. Чөлөөт бөхийн дасгалжуулалтыг 10 жил бэлтгээд, одоо волейболын багшаар 4 дэх жилдээ ажиллаж байна. “Бид юу тарина түүнийгээ эргээд хүртэнэ.” гэдэг үг байдаг байхаа. Чөлөөт бөхөөр хичээллэж байсан хүүхдүүдээс 2 нь энэ жилийн улсын аваргаас медаль аваад, “багшаа би алт авлаа, мөнгө авлаа анхны багш минь та юм шүү, баярлаж явдаг шүү” гэж хэлэхэд үнэхээр сайхан санагдаж байсан. АВАРГА сургуулиас дэлхийн аварга, олимпийн аварга төрлөө гэхэд бид өөрөө төрүүлсэн мэт үгээр хэлхийн аргагүй сайхан мэдрэмж авч баярладаг. Тиймээ бид энэ сургуулийг төгссөн учраас аргагүй юм. Эх орны өнцөг булан бүрт суугаа АВАРГА-аар овоглосон багш дасгалжуулагч нарын гараас дахин олимп, дэлхийн аварга болох бяцхан цэрэг гүйж яваа гэдэгт итгэлтэй байна. Манай төгсөлтөөс олимпийн аварга, улс аймгийн цолтой бөхчүүд, биеийн тамирын тэргүүний ажилтангууд, спортын төрөл бүрийн мастер, дэд мастерууд төрөн гарсан нь АВАРГА сургуулийн минь үе үеийн эрдэмтэн багш сурган хүмүүжүүлэгч, доктор профессор та бүгдийн гавьяа юм. 2006 оны 4-р төгсөлтийн хамт олон болон хувиасаа эрдэмтэн багш нар, ажилтан ажилчид, төгсөгчиддөө түүхт 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье
Мөнхбатын Даваасүрэн
2012 оны төгсөгчСайн байна уу? Намайг Мөнхбатын Даваасүрэн гэдэг. 2008 онд Аварга дээд сургуулийн жүдо бөхийн багш дасгалжуулагчийн ангид элсэж 2012 онд төгссөн. 2013 оноос АПУ ХХК-нд харъяалагдан барилдаж 2013, 2014, 2017 онуудад Өвөрхангай аймгийн баяр наадамд барилдан 2 үзүүр, 1 шөвгөрч үндэсний бөх болон жүдогоор амжилттай барилдаж байна. Энэ амжилтын минь үндэс суурийг Аварга дээд сургуулийнхаа эрэмтэн, багш дасгалжуулагч нарынхаа хүч хөдөлмөр, эрдэм мэдлэг, авъяас чадварын ач тус гэж бодож явдаг. Мөн спортын арга зүйд суралцахаас гадна бусдыг хүндлэх, амьдралын ухаан, үнэнч шударга байх зэрэг чанаруудыг энэхүү сургуулиасаа олж авсан гэж бодож явдаг. Ингээд Аварга дээд сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид, багш нар, оюутнууддаа сургуулийнхаа түүхэн 20 жилийн ойн мэндийг хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсье.
Хүүхэнхүүгийн Амартүвшин
2007 оны төгсөгчАварга сургуулийн босгыг алхан анх 2000 онд жүдо бөхийн секцэнд орж. 2003 онд дээд сургуульдаа 1А ангид орж байлаа. Миний бүх л сайхан дурсамж одоо болтол тэр эрч хүчээрээ зүтгэж байгаа минь энэ. Оюутан байх хугацаандаа жүдо, самбо, күраш бөхийн төрлөөр залуучуудын, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгө, хүрэл медалиуд хүртэж байсан. 2008 оноос эхлэн байлдааны самбо болон ММА буюу мэргэжлийн холимог тулааны төрлөөр тууштай хичээллэж олон улсын тулааны рекорд 11 ялж 4 хожигдолтой амжилттай явна. Холимог тулаанаанаар Монгол улсын 3 удаагийн аварга болсон. 2014 онд Монголын хамгийн анхны торонд ялалт байгуулсан. 2018 онд Америкийн нэгдсэн улсад Монголын хамгийн анхны ялалтыг авсан. Байлдааны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль, 2014 онд 5-р байр, 2015 онд 8-р байр эзлэж байсан. 2019 онд Монгол улсаас дэлхийн хамгийн том холбоо болох Bellator холбоонд тулаан хийж ялалт байгуулж түүхээ бичиж яваа. Тулааны олон төрлөөр тэмцээн уралдаанд оролцож байгаа. Жүдо, самбо, курш, байлдааны самбо, Ганриүжима, Армийн гардан тулаан, Монгол зо, Күдо, Сонсогчдын алдар, Сандай бокс, Күкшин карата гэх мэтээр олон улсын аварга шалгаруулах болон улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн. Цаашид олон том мөрөөдөл бий түүнийхээ төлөө тууштай тэмцэх болно оо. Нийт багш нар болон, төгсөгчиддөө ойн баярын мэнд хүргэе.
Гонгорын Энхсүх
2006 оны төгсөгчАварга БТДС-ийн багш, ажилчид нийт төгсөгчиддөө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Миний бие Аварга БТДС-ийг Аймгийн арслан М.Отгонням багштай чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчийн анги болон тус сургуулийн 4 дэх төгсөгчдийн төлөөлөл аймгийн начин Г.Энхсүх байна. Энэ сайхан сургуулийн үүд хаалгыг тэртээх 2000 оны 9-р сарын 01-ний өдөр бөх болох хүсэлдээ хөтлөгдөн 40-н сайхан залуусын хамт МУГД, Улсын начин Б.Адъяахүү багшийнхаа ангил мөр зэрэгцэн орж байсан нь саяхан санагдаж байна.
Сургуулийнхаа үе үеийн олон сайхан эрдэмтэн багш нараараа спортын гараа хичээл сургалтыг заалгаж суралцахын зэрэгцээ, миний сэтгэл зүрхэнд хамгийн их хоногшиж амьдралын их далай, ажил мэргэжилд минь давуу талыг олгож өгсөн сургалтын нэг бол яахын аргагүй ТАЛЫН МОНГОЛЫН ХҮЧТЭН шоу юмаа. Энэхүү спортын олон төрөлтийн арга хэмжээнд тухайн үеийн оюутнууд хамрагдаж байснаараа хамт олны төлөвшил, тэвчээр хатуужил, нэг үгээрээ хагас цэрэгжитийн сургалттай ч юм шиг байснаараа олон ижил төвшингийн сургуулиудаас ялгарч үлдсэн түүхтэй сургууль гэж боддог юм. Багш дасгалжуулагч хэмээх эрхэм сайхан мэргэжлийг эзэмшүүлж олон сайхан шавь нартай болох гарааг минь нээж өгсөн сургуулиараа бахархаж явдаг билээ. Шавь нараас минь багшийнхаа сургуульд дэвшин орж суралцаж байгаад мөн баярлаж явдаг.
Ө.Сүхбат
2011 оны төгсөгчБулган аймгийн Могод сумын харъяат аймгийн хурц арслан Өрнөхбаярын Сүхбат 1989 онд төрсөн. 1997-2007 он хүртэл Булган аймгийн Могод сумын сургуулийг төгссөн.
2007 онд Аварга Дээд сургуульд одоогийн улсын Пүрэвсайхан, аймгийн арслан ЕрКебулан, аймгийн заан Дарханбек, аймгийн начин Цэрэндагва тэргүүтэй 20 гаран бөх Аварга Дээд сургуулийн үндэсний бөх багш дасгалжуулагч мэргэжлээр А.Анхтуяа багшийн удирдлаган доор 4 жилийн хугацаанд суралцаж төгссөн. Би энэ сургуулийг төгссөнөөр дараах амжилтуудыг гаргасан гэж боддог. Үүнд:
• 2012 онд аймгийн начин цол
• 2014 онд аймгийн арчлан
• 2015 онд аймгийн хурц арслан
• 2016 онд улсад 4 давсан
• 2018 онд улсад 3 давсан
Мөн би сургуулиа суралцаж төгссөнөөрөө ёс жудаг, дэг жаяг хувь хүний хүмүүжлийг сурч мэдсэн. Аварга Дээд сургуулийн үе үеийн улс аймгийн болон олон улсын тив дэлхийн аваргууд төрж гарсан байдаг билээ.
Г.Баасан-Очир
2018 оны төгсөгчСайн байцгаана уу намайг Ганбаатар овогтой Баасан-Очир гэдэг. Би 2014 онд Аварга Дээд Сургуульд багш биеийн тамирын мэргэжлээр элсэн суралцаж 2018 онд сургуулиа төгссөн. Суралцаж буй 4 жилийн хугацаандаа эрдэм мэдлэгтэй багш нараасаа оюун ухааны болон бие бялдрын асар их мэдлэгийг олж авсан гэж боддог. Би эх орон оршин тогтнохын утга учрыг өв соёл, ёс уламжлалаа хадгалан дээдлэх гэж боддог. Тийм ч учраас би энэ сургуулийн төгсөгчидөөр бахараж явдаг. Яагаад гэвэл энэ сургуульд зөвхөн эрдэм мэдлэгээс гадна тухайн суралцагчдыг хүнтэй зөв харьцах, хүнийг хүндлэх, эх орноо хайрлах, өв уламжлалаа дээдлэн хадгалах, тэсвэр тэвчээртэй, ноён нуруутай монгол хүн байхын утга учрыг мэдүүлж сургадаг учраас энэ сургуулийг эх орны ирээдүй болсон тив дэлхийд монгол улсын нэрийг гаргах залуучуудын сургууль гэж боддог
Х.Наранбаяр
2017 оны төгсөгчНамайг Хангайн Наранбаяр гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 10 сарын 11-нд төрсөн. 2002 онд Мандал сумын 1-р бүрэн дунд сургуульд элсэн орж 2013 онд төгссөн. 2013 онд Аварга Дээд Сургуульд элсэн орж Бодибилдингийн дасгалжуулагч мэргэжлээр 2017 онд Я.Алтанцэцэг багшийн удирдлаган доор 4е ангийнг төгссөн. Аварга Дээд Сургуульд сурч байх хугацаандаа миний гаргасан амжилтууд:
• 2013 онд Сумо бөхийн Залуучуудын УАШТ-ээс алт
• 2014 онд Сумо бөхийн Азийн АШТ-ээс хүрэл
• 2014 онд Сумын харцага цол авсан
• 2014 онд Сумын бөхийн Залуучуудын Дэлхийн АШТ-ээс мөнгө
• 2014 онд Сумо бөхийн УАШТ-ээс хүрэл
• 2015 онд Сумо бөхийн УАШТ-ээс хүрэл
• 2015 онд Сумын заан цол авсан
• 2015 онд Үндэсний бөхийн Залуучуудын УАШТ-ээс алт
• 2015 онд Өсвөрийн Үндэсний бөхийн УАШТ-ээс мөнгө
• 2016 онд Сумо бөхийн УАШТ-ээс хүрэл
• 2016 онд Үндэсний бөхийн Залуучуудын УАШТ-ээс мөнгө
• 2016 онд Чөлөөт бөхийн Залуучуудын УАШТ-ээс мөнгө
• 2017 онд Сумо бөхийн УАШТ-ээс мөнгө
• 2017 онд Сумын заануудын тойргийн барилдаанаас мөнгө
• 2018 онд Сэлэнгэ аймгийн наадамд Аймгийн харцага цол
Би Аварга Дээд Сургуульд орсноороо наад захын соёл болох хүнтэй мэндлэх хүндлэх, хүнтэй яаж харьцах гэх мэт харилцааны соёл эрс өөрчлөгдсөн. Энэ нь миний амьдралд болон спортын амжилтанд минь эерэгээр нөлөөлж эхэлсэнд би багш нар болон сургуульдаа маш их баярлаж явдаг. Цаашдаа сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн явахын тулд сургуулиасаа өвлөж авсан тэсвэр тэвчээр хатуужлыг эргээд амжилтынхаа замналд гаргаж сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж явна гэж боддог. Монголын Биеийн тамирын сургуулиуд дундаас Аварга сургууль дэг жаяг сурган хүмүүжил, спортын амжилт гэх мэт бүх зүйлээрээ бусад сургуулиудаас илүү байдагт би маш их бахархаж явдаг. Жил бүр сургуулийн сахилга бат тамирчдын тэсвэр хатуужил, хүмүүжил, багш нарын маань арга барил өргөжин тэлж, улс эх орон, тив дэлхийгээ дуурсган олон мянган тамирчид миний сургуулиас төрөн гарна гэдэгт би итгэдэг.
Ж.Сангидаансран
2016 оны төгсөгчСайн байцгаана уу? Юуны түрүүнд гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн төрөлх сургуулийнхаа эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид, үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюутан дүү нартаа Аварга сургууль үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Аварга сургууль маань 20 жилийн хугацаанд, асар арвин амжилт бүтээл гаргаж олон алдартнууд төрөн гарсан байна.
Миний бие Монголын дасгалжуулагчдын залуу үеийн төлөөлөлийн хувьд бэлтгэсэн тамирчид, шавь нар маань Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гарган олон арван амжилтыг гаргаж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ, хамгийн том боловсрол бол хүн байх явдал, үнэн зөв шударгаар амьдрах ёстой гэсэн аварга багшийнхаа сургаал захиасыг амьдралдаа мөрдлөгө болгохыг хичээж яваа минь жоохон ч гэсэн амжилт гаргах аз жаргалтай байх, сэтгэлийн амар амгалан, баяр хөөр дотор хамт алхахад эрдэмт багш нарын захиас сургамж, хүмүүжил олж авсан мэдлэг боловсролоос гадна спортоос олж авсан олон зүйл нөлөөлсөн гэж хувьдаа дүгнэж явдаг. Ийнхүү сургуулийнхаа удирдлагууд болон нийт багш ажилтан албан хаагчиддаа сурган хүмүүжүүлэх их үйлс, алс холын замналд нь өндөр амжилт хүсэж, амьдралд нь аз жаргалын дээдийг ерөөе.
Б.Дамба
2015 оны төгсөгчГэрэл гэгээ цацарсан, хүндлэл, хөдөлмөр зүтгэл мэлтэлзсэн эрмдийн өргөөний эрдэмтэн багш нар, сурган хүмүүжүүлэгчид, үе үеийн төгсөчид, мөр зэрэгцэн суралцсан ангийн хамт олон та бүхэндээ Аварга сургуулийнхаа түүхт 20 жилийн ойн мэндийг дэвшүүлэн мэхийн ёслое.
Сургуулийн минь түүхт энэ өдөр бид эрхэм багш сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн, мэргэд та бүхнээрээ бахархаж, эрдмийн их өргөөний түүхэн номоороо дамжуулан мэндчилж байгаадаа баяртай байна.
Мэдлэгт дуудсан хонхны дуугаар бид багш, шавийн барилдлага тогтоож мэдлэг оюуны их өргөөний сурагч болсон энэ их хувь заяа та биднийг үеийн үед холбож түүхэн мөч бүрт хамтдаа байх сайхан учрал боломжийг бий болгосон билээ.
Миний бие 2015 оний төгсөгч бөгөөд Аварга сургуулийн суралцагчдын нэг болсондоо ямагт бахархаж байдаг. Би 2011 онд Эрдэнэт хотоос шилжин Ч.Гэрэлчимэг багшийн ангид элсэн оюутан болж байлаа. Анхны Б.Бат-Эрдэнэ аваргын маань лекц “ Аугаа зүйл бүхэн энгийн зүйлээс эхлэдэг юм”, Г.Сүхбат багшийн маань “Оюутан гэдэг бол оюун-тан, ном бол ертөнцийн харах цонх мөн ” гэдэг сургамжит үгс одоо ч сэтгэлд минь тодхон байна.
Жагсаалын бэлтгэл, СУЧ, эрдэмтэн багш нарын лекцнээс эхлэн биеэ даах чадвар, өөрийгөө ялах, өөрийгөө дайчлах чадвар, ялах, ялагдах, үүрэг хариуцлага зэрэг олон чадварыг эзэмшүүлж, шинэ авъяас чадвараа илүү ихээр нээж, хөгжүүлж, хүсэл мөрөөдлөө тодруулан зурж,түүнийгээ биелүүлэх төлөвлөгөөгөө боловсруулж, зүтгэдэг тэмцдэг болсон байлаа.
Үүний үр дүнд манай ангийнхан, манай үеийнхэн сургууль, дүүрэг, улсын чанартай олон арван тэмцээн уралдаанд шагналт байр хүртэж, багш нарынхаа нөр их хөдөлмөрийг талаар өнгөрүүлээгүй.
Багш нар, сургуулийн удирдлага, сурган хүмүүжүүлэгч нараасаа зөв харилцаа, зөв хандлага сурган хүмүүмүүжүүлэх арга ухаан, хариуцлагатай байх, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрч, бүтээлч, манлайлагч зан чанаруудыг харж амьдралдаа мөрдлөг болгон ажиллаж байгаагаа хэлэхэд таатай байна.
Олс таталтын спортын анхны багш Б.Адъяахүү, Б.Оролзод ангийн багш Ч.Гэрэлчимэг болон эрдэм мэдлэгийн уурхай болсон багш нартаа баярлаж,талархаж хүндэлж явдагаа илэрхийлж байна.
Ингээд аварга сургуулиар овоглосон та бүхэндээ эрүүл энх саруул сайхан, эрч хүч, эрдэм мэдлэг аз жаргал гэрэл гэгээтэй бүхнийг хүсэн ерөөе.
ОРХОН АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН МЭРГЭЖИЛ СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН БИЕИЙН ТАМИР, ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ БАЯНЖАРГАЛЫН ДАМБА
Х.Хуягбаатар
2020 оны төгсөгчХөөхуяг овогтой Хуягтбаатар миний бие 2013 онд Аварга ахлах сургуульд элсэн орж байсан анхны өдөр минь одооч тодхон байдаг юм. Дээд ангийн ах нарыг харахад өв тэгш биетэй, төлөвшил сайтай, мэндлэх хүндлэх ёсыг маш сайн мэддэг тийм л сайхан хүрээлэлд ороод ирсэн байсан. Спортод дуртай хүүхэд байсан болохоор миний мөрөөдлийн газар байсан юм. Гурван жилийн хугацаанд суралцаж төгсөөд эргээд харахад анх харж биширч байсан ах нар шигээ л хүн болсон байгаа. 12-р ангиа төгсөхөд бодсон бодол, зорилго минь нэгэнт Аварга сургуультай холбогдсон байсан даа. Яагаад гэвэл 3 жил суралцаж байх хугацаанд надад эрдэм мэдлэг, чаддаг бүхнээ зааж сургаж байгаа гайхалтай багш нарыгаа харад миний зорилго, сэтгэл бүхий л зүйл минь өөрчлөгдсөн. Ингээд хүсэл мөрөөдөл бүхэндээ хөтлөгдөж Аварга дээд сургуульдаа элсэн суралцаад төгсөхөд амжилт бүтээл дүүрэн байсантай зэрэгцээд надад спорт гэж ямар агуу зүйл болохыг маш сайн ойлгуулж ухааруулж өгсөн Аварга сургуулийнхаа нийт хамт олон та бүхэндээ баярласан талархаснаа илэрхийлье.
Гандболын спортоор ОУАШТ-с 2 мөнгө, ЗУАШТ-с алт, мөнгөн медаль, оюутны лигийн тэмцээнээс 1 хүрэл, 2 алт, НХУАШТ-с 2 хүрэл, 4 жилд нэг болдог оюутны универсиад наадмаас хүрэл медаль, Хонгконг улсад болсон зүүн Азийн наадмаас Монгол улсын анхны хүрэл медаль гэх мэт маш олон амжилт гаргасан минь Аварга сургуультай шууд хамаатай. Эцэст нь хэлэхэд Аваргаар овоглосон үе тэнгийн найзууд, дүү нартаа Аварга сургуулийн бид Монголын спортын чиг хандлагыг өөрчлөхөд гар бие оролцъё гэж уриалмаар байна.
Б.Баянзул
2013 оны төгсөгчНамайг Баянжаргалын Баянзул гэдэг Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин даяар дуурсагдах далай даян дархан аварга УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэний үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуульд 2007 онд анх элсэн орж 2013 онд “Багш-Биеийн тамир, эрүүл мэнд” мэргэжлээр бакалавр, 2015 онд “Боловсрол судлалын магистр”-т тус тус суралцан төгсөж ажил амьдралынхаа гарааг эхлүүлж сурч эзэмшсэн мэргэжлээрээ орон нутагтаа амжилттай ажиллаж амьдарч яваа зуун зуун төгсөгчдийн нэг билээ. Манай сургуулийн төгсөгч нар нь эзэмшсэн мэргэжлээрээ болон спортын олон төрлөөр сум, аймаг, улс эх ороныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчид төдийгүй тэдгээрийн үргэлжлэл болсон мянга мянган шавь нар төрүүлэн яваа эрдэмтэн багш нар болсон байна. Тэр дундаа олимпийн их наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр, олимпийн их наадмын хүрэл медальт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар, ардын хувьсгалын 94, 98 жилийн ой үндэсний их баяр наадмын түрүү бөх Монгол улсын залуу аварга Энхтөгсийн Оюунболд гээд олон зуун алдартан цуутанг төрүүлсэн “Аварга” дээд сургуулийнхаа эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагч нар, нийт төгсөгчид, суралцагч нартаа амжилтын буухиа болсон түүхт 20 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье