Аварга дээд сургуулийн номын сангийн үүрэг нь сургалтын үйл ажиллагаа, багш судлаач, оюутан суралцагчдын сурч боловсрох, эрдэм шинжилгээний ажилхийхэд шаардлагатай мэдээллийн үйлчилгээг үзүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Номын сангийн эрхэм зорилго нь тус сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, оюутан суралцагчдын сургалт, эрдэм шинжилгээний ажлын мэдээллийн түшиц газрын нэг байж, мэдлэгболовсролоохөгжүүлэхэд номын сангийн чанартай үйлчилгээг үзүүлэх, оюутнуудад мэдээллийг эрх тэгш нээлттэй хүргэх, оюутны бие даан суралцах нөхцөлийг хангах, сургалт судалгааны дэвшилтэт бөгөөд бүтээлч таатай орчинг бүрдүүлэхэд оршино

БСШУ-ны сайдын 2005 оны 441-р тушаалаар батлагдсан номын сангийн анхан шатны данс бүртгэлүүд, нэг бүрчилсэн болон нэгдсэн бүртгэлийг хөтөлдөг. Номын сан нь 10,400 гаруй номын фондтойгоос 4,863 ном нь электрон каталогит орсон ба үүний 2,550 ном нь сурах бичиг, гарын авлага байгаа бөгөөд оюутнууд түлхүү хэрэглэдэг. 30 суудал бүхий уншлагын танхимтай, 12 суудалтай интернетийн танхимаар дамжуулан цахим номоо уншуулдаг, хайлтын 1 компьютертой, 2013 оноос эхлэн дотоод сүлжээ ашиглан хэрэглэдэг ном бүртгэлийн электрон каталоги ашиглаж байсан ба 2018 оноос интернетэд суурилсан хайлтын Lib4U.net электрон каталоги болон программыг хэрэглэж байгаа бөгөөд жил бүрийн 9 сард гэрээг сунгаж ажилладаг. 2020 оны байдлаар нэг оюутанд 21 ном, сурах бичиг ногдож байна. Нийт номын 70 орчим хувь нь цахим каталогит бүртгэлтэй.

Esan – цахим номын сан төсөлтэй хамтран ажиллах гэрээ хийгдсэн бөгөөд Esan цахим номын санд багш нарын бүтээл болон бусад 100 гаруй номыг оруулсан. Esan-д нэгдэх талаар багш нар болон оюутнууддаа танилцуулж, хэрэгжүүлэх ажил эхлээд байгаа. Үүнд холбогдсоноор цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Esan цахим номын санд орсон бүтээлүүдийг үзэх, судлах боломж бүрдэж байгаа юм.

Тус номын сан нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Esan цахим номын санд ном оруулах,
  • Уншлагын танхимаар ном олгож үйлчлэх,
  • Номзүйн лавлагаа мэдээллээр хангах,
  • Мэдээллийн самбар ажиллуулах,
  • Номын сангийн бодлогыг сурталчлах,
  • Шинэ номын мэдээ, номын үзэсгэлэн гаргах,
  • Оюутнуудын дунд соёл хүмүүжлийн ажил явуулах зэрэг болно.