Магистрантурын хөтөлбөрийн ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ТАНИЛЦУУЛГА

Магистрын сургалтын үндсэн зорилго нь Бакалаврын зэрэгтэй багш, дасгалжуулагч, эмч, хүчний байгууллагын албан хаагчид, спортын сэтгүүлч нарт эрдмийн зэрэг цолыг нь ахиулах, их дээд сургуульд багшлах эрхийг нь нээж өгөх мөн докторантурын сургалтын урьдчилсан шат гэдгээрээ онцлогтой ба манай сургууль Боловсрол судлалын чиглэлээр Магистрантурын сургалтыг зохион байгуулдаг.

Магисрын сургалт хариуцсан багш нар:

Г.Сүхбат

Ph.D, профессор
Г.Сүхбат
Ph.D, профессор

Б.Адъяахүү,

Ph.D
Б.Адъяахүү,
Ph.D

Г. Пүрэв-Очир

Ph.D
Г. Пүрэв-Очир
Ph.D

“Аварга” дээд сургууль нь үндсэн чиглэл бакалаврын зэрэгтэй суралцагчийн эрдмийн зэрэг цолыг ахиулах, судалгаа шинжилгээний ажил хийлгэх, түүний үр дүнг бодит амьдрал буюу зарим спортын төрөл, тамирчдын жишээн дээр үзэх боломж бүрдүүлэх зорилго бүхий сургалтыг онлайн болон танхимаар сургалт зохион байгуулдаг.

Тус сургууль анхны магистрантурын сургалтын сонсогч нарыг 2005 онд авсан ба 2007 оноос хойш нийт 75 эрдэмтэн магистрант хөтөлбөрт хамрагдан магистрын цол хүртсэн. Сургалт, эрдэм шинжилггээний хөтөлбөрт 1.5 жилийн хугацаанд бүрэн хамрагдсан сонсогч нар 6-р болон 10-р сард зэргийн хамгаалалтаа хийж төсгөлтийн шалгалтаа өгнө.

“Аварга” дээд сургуулийн төгсөгч болон өндөр зэрэгтэй тамирчдыг дэмжиж сурган хүмүүжүүлэх ба спортын анагаах ухаан, зарим төрлийн спорт, спортын менежмент, дасгалжуулалтын аргачлал зэрэг чиглэлээр гүнзгийрүүлсэн мэдлэг чадвар олох үүднээс сургуулийн эдгээр төсөгч нарт магистрантурын хөтөлбөрийн төлбөрөс 10- 30 % хөнгөлөлт үзүүлнэ.

МАГИСТРАНТУРЫН ХӨТӨЛБӨР

Нэг. Магистрын сургалтыг явуулах ерөнхий журам

  • 1.1 Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрийг сургуулийн захирал батална.
  • 1.2 Магистрантурын сургалт нь 1.5-2 жилийн хугацаанд үргэлжилнэ.
  • 1.3 Магистрантурын сургалт нь 30-аас доошгүй кредит цагийн агуулгатай байна.
  • 1.4 “Аварга” Дээд Сургуулийн Эрдмийн зөвлөл магистрын зэрэг хамгаалуулна. 1.5 Магистрын зэрэг горилсон бүтээлийн дипломыг 50-аас доошгүй хуудсанд монгол хэл дээр хураангуйг 15-20 хуудсанд монгол хэлээр бичих ба 1-2 хуудас Англи, орос хэлний аль нэг дээр бичсэн товчлолтой байна.
  • 1.6 Сургалтын төлөвлөгөө ёсоор заагдсан хичээлүүдийн голч дүн 3-аас доошгүй байх бөгөөд бүх шалгалтаа С- гээс доошгүй үнэлгээтэй өгсөн байна.
  • 1.7 Магистрантурын сургалт явуулах чиглэл нь боловсрол судлал, биеийн тамирын багш, дасгалжуулалт арга зүйтэй холбоотой шинжлэх ухааны үндсэн салбарууд байна.
  • 1.8 Боловсрол |Биеийн тамирын| судлалаар дараахь сургалт явуулна. Үүнд:

А.Спорт сургалт, дасгалжуулалтаар

  • Биеийн тамирын боловсрол
  • Дасгалжуулалтын онол
  • Спортын анагаах ухаан
  • Спортын физиологи
  • Спортын морфологи
  • Спортын сэтгэлзүй
  • Бие бялдрын хөгжлийн онол арга зүй
  • Спортын түүх судлал
  • Спортын менежмент, удирдлага Б.Нийтийн биеийн тамир
  • Нийтийн биеийн тамирын тулгамдсан асуудлууд
  • Спортын мэдээлэл харилцааны түгээмэл асуудлууд
  • Олимпийн боловсролын судалгаа арга зүй
  • Хүн амыг чийрэгжүүлэх үндэсний уламжлалт арга, замууд

1.9 Хавсарга судалгааны чиглэлээр:

  • Үндэсний болон бусад бөхийн төрлүүдийн үүсэл гарал, монгол хүний бие бялдар физиологи сэтгэл зүйн онцлог,
  • Тусгай болон ерөнхий хүч, тэсвэр, хурд, авхаалжийг хөгжүүлэх судалгаа,

Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага

2.1 Магистрантурт элсэгч нь багш, биеийн тамирын багш, дасгалжуулагч, эрүүл мэндийн мэргэжлээрээ бакалавраас дээш зэрэгтэй байна.

2.2 Эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр бие даан ажиллах чадвар дадлыг зохих хэмжээнд эзэмшсэн хүн байх

Гурав. Магистрантурын шалгалт авах журам

Тухайн хичээлийн жилд магистрын элсэлт авах сэдвүүдийг сургуулийн эрдэм шинжилгээний хэтийн чиглэлүүдтэй уялдуулан гаргаж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн баталж хичээлийн жил эхлэхийн 1 сарын өмнө төвийн болон сонин хэвлэлээр дамжуулан зарлаж шалгалтыг 9-р сард багтааж авна. Элсэлтийн шалгалтыг мэргэжил, гадаад хэлээр авна.

Дөрөв. Магистрын зэрэг хамгаалахад тавигдах шаардлага

4.1 Магистрантурт суралцагч нь сургалтанд бүрэн хамрагдана.

4.2 Магистрантурт суралцагч нь төлөвлөгөөнд тусгагдсан бүх хичээлүүд дээр В ба түүнээс дээш үнэлгээ авсан байна.

4.3 Эрдэм шинжилгээний өгүүлэл 1-2 бичиж хэвлүүлсэн байна.

4.4 ЭШОПБХ-д 2-оос доошгүй илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

4.5 Судалгааны ажлын дүнгээр 3-4 хэвлэлийн хуудас диссертаци, 1,5 хуудас автореферат бичиж хамгаалалтанд бэлтгэнэ. Диссертаци, автореферат нь сэдвийг сонгох болсон үндэслэл, зорилго, зорилт, судлагдсан байдал, хэвлэлийн тойм, таамаглал, судалгааны ажлын арга зүй, үр дүн, хэлэлцүүлэг, дүгнэлт, ашигласан материал зэрэг үндсэн хэсгүүдтэй байх бөгөөд судлаач судалгаагаараа өөрийн орны болон олон улсын эрдэм шинжилгээ судалгааны хүрээнд онол үзэл баримтлал, аргын ямар шинэ асуудлыг шийдэж өгснийг товч тодорхой бичнэ.

Тав. Магистрын зэрэг хамгаалах эрдмийн зөвлөлд горилогчийн бүрдүүлэх материал

  • Анкет
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Бакалаврын диплом
  • Урьдчилсан хамгаалалт хийсэн протокол
  • Бүтээлийн жагсаалт
  • Сурлагын дэвтэр
  • Диссертаци 3%
  • Автореферат 5-7%
  • Албан ёсны шүүмжлэгчийн шүүмж
  • Сургалтын төлбөр төлсөн баримт

Зургаа. Магистрын зэрэг хамгаалах

6.1 Магистрын зэрэг хамгаалах ажиллагаа урьдчилсан ба жинхэнэ хамгаалалт гэсэн 2 үе шатаас бүрдэнэ.

6.2 Урьдчилсан хамгаалалтыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр оруулж энэ үед албан ёсны шүүмжлэгчийг томилон жинхэнэ хамгаалалтад оруулах эсэхийг шийднэ.

6.3 Танхимын хичээлийг бүрэн судалж сурлагын дэвтэрт дүнг баталгаажуулан багшаар гарын үсэг зуруулсан байна.

6.4 Магистрын хамгаалалтанд орохдоо сургалтын төлбөрийг бүрэн төлж дуусгасан байна.

Долоо. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны дэг

7.1 Гишүүдийн ирц 75%-аас багагүй үед хуралдааныг эхлүүлж хамгаалалтанд оролцсон нийт гишүүдийн 75%-аас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд уг бүтээлийг хамгаалсанд тооцно.

7.2 Хуралдааны хамгаалуулах зөвлөлийн дарга \дэд дарга\ удирдана.

7.3 Горилогчийн хамгаалуулах зөвлөлд ирүүлсэн материалыг эрдэмтэн нарийн бичгийн дарга танилцуулна.

7.4 Горилогч бүтээлээ 10 минутанд багтаан танилцуулна.

7.5 Шүүмжлэгч шүүмжээ танилцуулна

7.6 Асуулт хариулт

7.7 Зөвлөлийн гишүүдийн санал дүгнэлт

7.8 Нууц санал хураалт

7.9 Нууц санал хураалтын дүнг танилцуулж 75%-аас дээш санал авсан тохиолдолд эрдмийн зөвлөлийн тогтоол гаргаж, хамгаалалтын дүнг баталгаажуулна.

Найм. Магистрын зэрэг горилж туурвисан бүтээлийн ерөнхий бүтэц

8.1 Судалгааны ажлын үндэслэл

8.2 Судалгааны ажлын зорилг

8.3 Судалгааны ажлын зорилт

8.4 Судалгааны ажлын хэвлэлийн тойм

8.5 Судалгааны ажлын шинэлэг тал

8.6 Судалгааны ажлын таамаглал

8.7 Судалгааны ажлын арга зүй

8.8 Судалгааны ажлын үр дүн

8.9 Судалгааны ажлын практик ач холбогдол

8.10 Судалгааны ажлын дүгнэлт

8.11 Судалгааны ажилд ашигласан ном зохиол

8.12 Судалгааны ажлын товчилсон үгийн жагсаалт

8.13 Англи хэл дээр бичсэн хураангуй

Ес. Магистрын бүтээл удирдсан шүүмжийн ажлын хөлс

9.1 Магистрын бүтээл удирдсан шүүмжийн ажлын хөлсийг Захирлын 2007.02.09-ний өдрийн 1/8 дугаар тушаалыг үндэслэн олгоно.

“АВАРГА” ДЭЭД СУРГУУЛИАС ТӨРСӨН МАГИСТРУУД
НЭРСЭДЭВОН
1 О.Баясгалан 15-16 насны Монгол хүүхдийн бие бялдрын хөгжил 2007
2 Ш.Баясгалан Жүдо бөхийн бүсийн сургалтын хөтөлбөрийг Монголд нэвтрүүлэх нь 2007
3 М.Отгонням Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэдэг 16-17 насны хүүхдүүдийн морфофизиологийн зарим үзүүлэлтийг судалсан нь 2007
4 Ю.Гандолгор Тамирчдын бие махбодийн физиологийн зарим үзүүлэлтэд хоол заслын нөлөөллийг судалсан нь 2008
5 Д.Энхбаатар Монголын жүдо бөхийн шүүгчийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зарим асуудал 2008
6 Т.Энхцэцэг Жүдо бөхийн барилдаанаар хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх нь 2008
7 Ч.Нямдорж Завхан нутгаас төрсөн улсын цолтой бөхчүүдийн судалгаа 2009
8 Н.Алтайбаатар Халз тулааны спортын өндөр зэрэглэлийн тамирчдын ажиллах чадвар, биохэмнэлийн зарим асуудал 2009
9 А.Амгалантамир Монголын волейболын шилдэг багуудын давуулалтын үйл ажиллагаанд хийсэн судалгаа 2009
10 Р.Батцэцэг 7-8 настай хүүхдийн хөдөлгөөний эвсэл болон уян чанарыг хөдөлгөөнт тоглоомоор хөгжүүлэх нь 2009
11 Б.Оролзод Монголын эмэгтэй самбочдын шилдэг амжилт, түүнд нөлөөлсөн хүчин зүйлс 2009
12 Д.Батноров Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн Монголын спортын хөгжилд оруулсан хувь нэмэр 2009
13 Б.Энх-Амгалан Гандболын спортын хамгаалагчдын гаргасан амжилтыг биеийн ерөнхий хөгжил болон сэтгэл зүйн онцлогтой холбож судалсан нь 2010
14 З.Ууганцэцэг Волейболын спортоор эхлэн хичээллэгсдийн мөрний уян чанарын судалгаа 2010
15 А.Мөнх-Ундрах Монголын эмэгтэй жүдочдын шилдэг амжилт түүнд нөлөөлсөн зарим хүчин зүйлс 2010
16 Б.Бат-Амгалан “Аварга” бүрэн дунд сургуулийн сурагчдын англи хэлний сургалтад спортын нэр томьёог түлхүү хэрэглэсэн сургалтын үр дүнгийн талаар 2011
17 Г.Энхболор Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн агуулгын стандартын хэрэгжилт 2011
18 Б.Цогтбаатар Монголын бөхчүүд дэлхийд бөхийн спортоор өндөр амжилт гаргахад үндэсний бөх нөлөөлсөн нь 2011
19 Б.Эрдэнэчимэд Биеийн тамирын дээд боловсролтой боловсон хүчин бэлдэж буй өнөөгийн байдал 2011
20 Ш.Болатбек Баян-Өлгий аймгийн биеийн тамирын багш нарын өнөөгийн байдал, цаашдын эрэлт хэрэгцээ 2012
21 Х.Азжаргал s Цэцэрлэгийн багш нарын эрүүл аж төрөх ёсны хандлага 2012
22 Б.Алтанзул Олон улсын жүдо бөхийн барилдааны дүрмийн тухай мэдлэгийн тандалт судалгаа 2012
23 Л.Амартүвшин Оюутнуудын бие бялдрын хөгжлийг харьцуулсан судалгаа 2012
24 Д.Баярмаа Ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчдын биеийн тамирын хичээлд оролцдоггүй шалтгааныг судалсан нь 2012
25 Г.Удвал Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн агуулгын түүхэн хөгжил, цаашдын чиг хандлага 2012
26 Г.Мөнх-Амьдрал ЕБС-ийн сурагчдын биеийн тамирын хичээлд хандах ерөнхий хандлагыг судалсан нь 2012
27 Ц.Гэрэлт-Од Монгол бөхийн ёс жудаг 2012
28 О.Мөнхбаяр Монгол улсын үндэсний бөхийн наадмууд түүний амжилтын товчоо 2013
29 Ч.Оюун-Эрдэнэ Фитнесс аэробикийн дасгалаар бие бялдрыг хөгжүүлэх судалгааны үр дүн 2013
30 Л.Дорждагва Биеийн тамирын сургуулийн оюутнуудын англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх боломж 2013
31 Ч.Гэрэлчимэг Жүдо бөхийн тамирчдын биеийн бүтцийн онцлог 2013
32 М.Батдэлгэр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн биеийн тамир спортоор хичээллэлтийн байдлын тандалт судалгаа 2013
33 Э.Тулгатөр Үндэсний бөхөөр хүүхдийн бие бялдрын чанаруудыг хөгжүүлэх 2013
34 Б.Аманбек 15-17 насны сурагчдын хурдны чанарыг хөгжүүлэх арга зүйн үндэс, бие бялдрын хөгжил 2013
35 З.Мөнгөнцөгц Биеийн тамирын багш нарын хүүхдийг хөгжүүлэх зарим асуудал 2014
36 Б.Өлзийжаргал Ахлах ангийн сурагчдад аэробик заах арга 2014
37 М.Сарангэрэл Биеийн тамирын спортоор хичээллэж буй өсвөр насны тамирчдын өнөөгийн байдал 2014
38 Х.Отгонтуул Биеийн тамирын спортоор хичээллэж буй оюутан залуусын темпраментийн судалгаа 2014
39 С.Мичидмаа Тарган хүмүүсийг хөдөлгөөний жороор хичээллүүлсэн үр дүн 2014
40 У.Жалбадорж Монгол үндэсний бөхийн өмсгөлийн түүхэн хувьсал, өөрчлөлт 2014
41 Ц.Пүрэвдаваа Хөвсгөл нутгаас төрөн гарсан бөхчүүдийн судалгаа 2014
42 С.Өлзийжаргал Анги удирдсан багшийн ажлын эрх үүргийн биелэлтэд хийсэн судалгаа 2014
43 П.Эрдэнэчулуун Монголын спортын менежерүүдийн өнөөгийн байдал 2014
44 П.Сугар Хэнтий аймгийн төрийн албан хаагчдын бие бялдрын хөгжлийн түвшин 2015
45 Д.Ариунболд Сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрын хөгжил 2015
46 Г.Гантулга Оюутан тамирчдын зоригийн чанарыг судалсан нь 2015
47 Т.Цэнд Ойрын зайн шилдэг тамирчдын амжилт болон бие бялдрын зарим үзүүлэлтийг харьцуулсан судалгаа 2016
48 Э.Батсайхан Орчлон сургуулийн сурагчдын бие бялдрын хөгжлийг ХУД-ийн ЕБС-ийн сурагчидтай харьцуулсан судалгаа 2016
49 Н.Оюунгэрэл ЕБС-ийн бага ангийн багш нарын ажлыг үнэлэх өнөөгийн байдал 2016
50 Манлайбаяр Төрийн албан хаагчдыг өглөөний дасгалд хамруулснаар гарч буй үр дүн 2016
51 Б.Ачитбилэг Ойрын зайн гүйлтийн өндөр зэрэгтэй тамирчдын бие бялдрын хөгжил, ажиллах чадварын уялдаа 2016
52 Э.Баттөр Жүдо бөхийн техник, хөдөлгөөний биомеханикийн онолын тухай мэдлэгийн тандалт судалгаа 2016
53 Пүрэвдулам Биеийн тамирын хичээлийн сургалтын орчны нөлөөг судалсан нь 2016
54 С.Уртмөрөн Монгол бөх, Өвөрмонгол бөхийн барилдааны ижил болон ялгаатай талууд 2016
55 П.Эрдэнэбулган Монгол бөхчүүдийн эрүү, нүүрний онцлогийг судалсан нь 2017
56 Б.Энхтөр Өвөрхангай аймгийн төрийн албан хаагчдын дундах халдварт бус өвчин түүний талаарх мэдлэгийн зарим асуудал 2017
57 Ц.Туул Монголын үндэсний шигшээ багийн жүдо, чөлөөт бөхийн өндөр зэрэглэлийн тамирчдын өндөр ачаалал авсан үеийн судалгааг бэлтгэлийн үед хийсэн судалгаатай харьцуулах 2017
58 Б.Баянзул Говь-Алтай аймгийн иргэдийн биеийн тамирын арга хэмжээ спортын уралдаан тэмцээнд оролцсон байдлыг харьцуулсан нь 2017
59 Б.Чаминчулуун Дасгалжуулагч мэргэжлийн үйл ажиллагааг түвшинчлэх асуудалд 2018
60 Ч.Ононбат Хүчний байгууллагуудын алба хаагчдын бие бялдрын үзүүлэлтийг харьцуулан судлах нь 2018
61 Б.Лхагвасүрэн Өсвөр насныханд эх оронч үзэл олгоход биеийн тамир спортын ач холбогдол 2019
62 Б.Батхуяг МҮБХ-ны үйл ажилагаанд өгсөн үзэгчдийн сэтгэл ханамж 2019
63 Б.Алтангадас Бөхийн чөлөөт барилдааны дэвжээний шүүгчийн ү.а-ны үзүүлэлт 2019
64 Б.Хатанзоригт Гандболын тамирчдын биеийн бүтцийн судалгаа 2019
65 А.Хурц-Од Жүдо бөхийн энгэр ханцуйн барьцыг тамирчдад эзэмшүүлэх нь 2019
66 Г.Бат-Эрдэнэ Жүдогийн сургалтанд Кюү-Дан системийг нэврүүлсэн үр дүнг судалсан нь 2020
67 П.Баярмагнай Сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг стандарт дасгалаар хөгжүүлэх нь 2020
68 Б.Талынбүүвэй Олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Ц.Дамдины амьдрал, намтар, тамирчны амжилтыг судалсан нь 2020
69 Ж.Оргилсайхан Буриад бөхийн барилдааныг Монгол туургатны бөхийн барилдаантай ялгаа, онцлогийг харьцуулан судалсан нь 2020
70 Б.Лхагвасүрэн Өсвөр насныханд эх оронч үзэл олгоход биеийн тамир спортын үзүүлэх ач холбогдолыг судлах 2020
71 Б.Алтангадас Бөхийн чөлөөт барилдааны дэвжээний шүүгчийн ү.а-ны гүйцэтгэлийн тоо, чанарын үзүүлэлтийг судалсан нь 2020
72 Д.ГанхуягЦэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт ба 18-21 насны залуучуудын бие бялдрын хөгжлийн онцлог 2020
73 Ц.ӨсөхжаргалМонгол аргаар нурууны уян чанарыг сайжруулах нь 2020
74 М.АнударьТеннисний спортыг хөгжүүлэх арга зам 2021
75 Г.ОтгонбаярИх дээд сургуулийн биеийн тамирын багш нарын зарим тулгамдсан асуудлыг сайжруулах арга зам 2021