СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

- Гурав дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн;
- БСШУЯ–ны аттестатчлагдсан;
- Жүдо бөхийн Олимпын аварга Н.Түвшинбаяр, Дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар, шатарын спортын олон улсын их мастер А.Энхтуул, олон улсын шүүгч Т.Энхцэцэг зэрэг манлайчуудыг төрүүлсэн;
- Их дээд сургуулийн холбооны “Шилдэг сургууль”-иар шалгарсан;
- Мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтаар “Бага эрсдэлтэй байгууллага” болсон;
- “Нийслэлийн шилдэг тохижилт, соёлжилттой сургалтын орчныг бүрдүүлсэн сургууль”-иар шалгарсан;
- Гурван түвшинд /ЕБС-ийн, бакалаврын, магистрын/ сургалт явуулдаг цогцолбор сургуулийн статус авсан;
- Гадаад, дотоодын 20 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, шилдэг оюутнуудаа гадаадын их, дээд сургуулиудад шалгаруулан сургаж, ирээдүйн багш нарынхаа залуу халааг бэлтгэж байгаа;
- Монгол улсаас төрсөн анхны Олимпын аварга, хос медальтан, жүдо бөхийн дэлхийн аварга, байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол улсын бялдаржуулах урлагийн 3 удаагийн мистер, Сонирхогчдын сумо бөхийн дэлхийн аварга, Самбо бөхийн 5 удаагийн дэлхийн аварга, анхны хос гавъяат, Шатрын олимпиадын дэлхийн аварга, Паралимпийн Азийн хошой аварга зэрэг Монгол улсын 10 гаруй анхдагчийг төрүүлсэн сургууль болсон;
- Манай сургуулиас өсвөр болон залуучуудын Үндэсний бөхийн 12 удаагийн аварга баг, Олс таталтаар Азийн аваргын хошой мөнгөн медальт, Улсын 14 удаагийн аварга баг тамирчид төрсөн;
- Гандболын улсын аварга, Рагбигийн спортоор оюутны улсын аварга багийг төрүүлсэн;
- Бидний дундаас Монгол улсын хөдөлмөрийн баатар 3, Ардын багш 2, гавъяат цолтон -18, Олон улсын хэмжээний мастер50 гаруй, олон улсын шүүгч 5, улсын шүүгч 20, спортын мастер, дэд мастер 80 шахам, Улсын цолтой бөхчүүд 40, аймаг цэргийн цолтон 60 гаруй, сумын цолтон 300 гаруй төрсөн;
- Манай сургууль эх орондоо биеийн тамир эрүүл мэндийн дээд боловсролтой 2000 шахам хүн хүчин, магистр цолтой 80-аад гаруй эрдэмтэн, бүрэн дунд боловсролтой 2000 орчим хүн хүчин бэлтгэн өгсөн бөгөөд тэд эх орныхоо өнцөг булан бүрт, мөн гадаадад үр бүтээлтэй ажиллаж, сурч байна;