Галтай дөлтэй оюутан насандаа
Гар гараасаа хөтлөлцөн хөгжилдөн яваа
Гайхам учралаар үүдээ нээсэн бидэнд
Ганзага дүүрэн эрдмийн жолоог атгуулсан
Ай даа
Аварга сургууль минь
Ачтайхан өргөө минь
Оюун билгээрээ, онцгой эрдмээрээ
Олимп, Дэлхийн аваргын титэмтэй
Сургууль минь та
Очтой гэрэлтэй оюутан насандаа
Одтой хийморьтой суралцан дүүргээд
Онцгойхон тавилангаар учирсан андуудтайгаа
Орчлонгийн амьдралын учгийг тайлсан
Аварга сургууль минь
Ай даа
Аварга сургууль минь
Ачтайхан өргөө минь
Оюун билгээрээ, онцгой эрдмээрээ
Олимп, Дэлхийн аваргын титэмтэй
Сургууль минь та
Цэнгэлтэй жавхаатай оюутан насандаа
Цэлгэрхэн сургуулийн танхимд шуугиж яваа
Цэлийх алсын хүслийн тэнгэр цэлмэж
Цэнгэлийн үүд амжилтын дээдэд дуудсан
Ай даа
Аварга сургууль минь
Ачтайхан өргөө минь
Оюун билгээрээ, онцгой эрдмээрээ
Олимп, Дэлхийн аваргын титэмтэй
Сургууль минь та
Үг: МУСГЗ Ж.Саруулбуян
Ая: МУАЖ А.Энхтайван
Дуучин: МУГЖ Ц.Түвшинтөгс